Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2026/00040

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******иргэний хэргийн тухай

**************

 

**************

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

**************

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 307/ШШ2026/01696 дугаар шийдвэртэй,

**************

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

**************

Хариуцагч *******,

**************

******* нарт холбогдох,

**************

Нэхэмжлэлийн шаардлага: 2,200,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

**************

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

**************

ХЯНАВАЛ:

**************

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

**************

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгүүлэхээр урьдчилгаанд өгсөн 2,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

**************

3. Анхан шатны шүүх тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна.

**************

4. Анхан шатны шүүх талууд музейн засварын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож, нийт ажлын үнийг 11,000,000 төгрөгөөр тогтоосон, ажлын хөлснөөс 2,200,000 төгрөгийг урьдчилан хариуцагч *******н дансанд шилжүүлсэн, талууд гэрээгээ хөдөлмөрийн гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна гэж хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнэж, тогтоосон байна.

**************

            5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалсан тул урьдчилан өгсөн хөлсийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг бол хариуцагч нар гэрээ цуцласан нь нэхэмжлэгч талын ажил гүйцэтгэх нөхцлөөр хангах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан, урьдчилгаа хөлсөнд авсан үнийн дүнд тохирсон ажлыг гүйцэтгэсэн гэж маргажээ.

**************

6. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Аймгийн нэгдсэн музейн засварын ажил үүргийг гүйцэтгэхийн тулд багаж хэрэгслээр хангана гэж заасан бөгөөд гэрээг цуцлах үндэслэлүүдэд ажлын хариуцлага алдсан, эд материалын дутагдал гаргасан, 3-аас олон хоног ажил тасалсан, ажлын байранд архи, согтууруулах зүйл хэрэглэсэн зэргийг заасан байна.

**************

7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т: Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасныг үндэслэл болгон анхан шатны шүүх хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч тал энэхүү байдлыг нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

**************

Хариуцагч нар ажлаа хийгээгүй үндэслэлээ нэхэмжлэгч талыг ажлын багаж хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх, ажиллах нөхцөл боломжоор хангасан эсэх нь тодорхойгүй байна.

**************

8. Нөгөө талаас нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлыг гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбараа нотлохоор фото зургийг гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж мэтгэлцээгүй, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тул өөр хүмүүсээр ажлыг гүйцэтгүүлсэн гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тайлбараа нотлоогүй байна.

**************

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч нар нь тодорхой ажил гүйцэтгэсэн нь нотлогдсон, хуульд зааснаар хийсэн ажилдаа тохирсон хөлс авах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

**************

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

**************

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

**************

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 307/ШШ2026/01696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

**************

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

**************

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

**************

 

**************

 

**************

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮaҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН

**************

             ШҮҮГЧИД    Г.ДАВААРЕНЧИН

**************

                                                                                                            М.ОЮУНЦЭЦЭГ

*******