| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1651/Э |
| Дугаар | 1713 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 03263 2047 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж.Л, 1967 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 43 дугаар гудамж, 521 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Ж.Л нь 2013 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Өргөтгөлийн гурил будааны 94 дүгээр контэйнер ажиллуулж байсан иргэн Б.Амаржаргалаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Цагдаагийн ерөнхий газраас Замын цагдаагийнхажууд шинэ байр барьж байгаа, надад таньдаг хүн байгаа, би чамд 52 мкв байрыг 1 мкв-ыг нь 800.000 төгрөгөөр оруулаад өгье” хэмээн хуурч, 2013 оноос 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 21.910.000 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ж.Л нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...2013 онд намайг Нарантуул зах дээр гурил, будаа зардаг байхад надаас гурил, будаа авдаг байсан Ж.Л гэх хүн над дээр ирж “Чи байранд амьдардаг уу? гэрт амьдардаг уу” гэхээр нь би “Гэрт амьдардаг” гэхэд “Чи залуу хүн байж одоо үед гэрт амьдарна гэж юу байдаг юм бэ? Цагдаагийн ерөнхий газраас Замын цагдаагийн хажууд шинэ байр барьж байгаа, надад таньдаг хүн байгаа, би чамд 52 мкв байрыг 1 мкв-ыг нь 800.000 төгрөгөөр оруулаад өгье” гэж бид хоёр тохиролцоод 2013 оны 4 дүгээр сард урьдчилгаа болгож 13.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5030250380 тоот данснаас Лгийн өөрийнх нь данс руу хийж өгсөн. Л над дээр ирэх болгондоо яг одоо байр чинь бүтэх гэж байна гэж хэлээд л мөнгө авдаг байсан. Би анх байр авах зорилгоор өөрийн 5030250380 гэсэн дансаар анх 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 10.000 төгрөг, 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг, 5 дугаар сарын 28-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн байна. мөн Лд 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг бол бид хоёр аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа. Маргах асуудал байхгүй. Нийт 21.910.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-28, 219-220/,
Яллагдагч Ж.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би анх Амаржаргалаас байр авч өгнө гэж тохиролцоод дансаар болон бэлнээр удаа дараа мөнгө шилжүүлэн авсны улмаас нийт 21.910.000 төгрөг авсан байсан. Үүнээс 3.639.000 төгрөг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 231-232/,
Бааст овогтой Амаржаргалын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 150-189/, Жамъян овогтой Лгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 212-216/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49/, хохирол төлсөн баримт /хх-ийн 244-247/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Л нь 2013 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Өргөтгөлийн гурил будааны 94 дүгээр контэйнер ажиллуулж байсан иргэн Б.Амаржаргалаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Цагдаагийн ерөнхий газраас Замын цагдаагийнхажууд шинэ байр барьж байгаа, надад таньдаг хүн байгаа, би чамд 52 мкв байрыг 1 мкв-ыг нь 800.000 төгрөгөөр оруулаад өгье” хэмээн хуурч, 2013 оноос 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 21.910.000 төгрөг авч залилсан болох нь
Хохирогч Б.Амаржаргалын: "...Замын цагдаагийн хажууд шинэ байр барьж байгаа, надад таньдаг хүн байгаа, би чамд 52 мкв байрыг 1 мкв-ыг нь 800.000 төгрөгөөр оруулаад өгье” гэж бид хоёр тохиролцоод нийт 21.910.000 төгрөг өгсөн..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Ж.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Л-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Л нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ж.Л-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Ж.Лд хуульд заасан үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Л-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР