| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0781/Э |
| Дугаар | 817 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 817
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч /томилолтоор/ Ч.Б, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Бнь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 91-2523 тоотод эхнэр А.Э тамхи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, сэрээгээр хатган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор А.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7, 11-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Мөнхнасангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2802 дугаартай дүгнэлт /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 31/, хохирлын баримтууд /хх-н 23-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлмаагаас Б.Бнь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 91-2523 тоотод эхнэр А.Этамхи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, сэрээгээр хатган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхнэр А.Этамхи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, сэрээгээр хатган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.Эын өгсөн: “...ар нь гуйж байгаад болиулсан.” гэх мэдүүлэг /хх-н 6-7, 9-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Мөнхнасангийн өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2802 дугаартай:
1. "...А.Эын биед тархи доргилт, духны хатгагдсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, дээд, доод зовхины цус хуралт, хацар, гуяны шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би хөдөөнөөс гэртээ ирсэн. Маргааш өглөө нь босоод 1 шил архи уугаад унтсан. Гэрт Энхжаргалын хамт байсан. Согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Энхжаргалын нүүр цус болсон байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 31/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч “...гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй, нэмж шалгуулах зүйл байхгүй” /хх-н 41/ гэсэн боловч хэрэгт ШШҮХ-нд үзүүлсэн 8.000 төгрөг, КТГ-т 120.000 төгрөг, Сонор эмийн сангаас эм авсан 2.000 төгрөг, Сайхан сүмбэр эмийн сангаас авсан эм тариа 61.100 төгрөгөөр тус тус үзүүлсэн талаар баримтуудыг /хх22-25/ хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул шүүгдэгчээс 191.100 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.