Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 818

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Батбаяр, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт . холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, Д.Н, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны орой 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы задгай тоотод үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэрийн хашаанд байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн тоосго үйлдвэрлэхэд хэрэглэдэг гүний худгаас ус гаргадаг моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Я.О400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 6-8/, мөрдөн шалгах ажиллагаанд Я.Огийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10-11, 29/, “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Доржбалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Ч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 19/, хохирогчийн хүсэлт /хх-н 43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Д.Н нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны орой 21-22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы задгай тоотод үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэрийн хашаанд байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн тоосго үйлдвэрлэхэд хэрэглэдэг гүний худгаас ус гаргадаг моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Я.О400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Д.Нг 2019 оны 03 дугаар сарын 26-ны орой 21-ээс 22 цагийн орчимд Тоосгоны үйлдвэрийн хашаанд байсан моторыг хулгайлан авч хохирогч Я.О400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Огийн өгсөн: "... ." гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ч өгсөн: "... ” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Нгийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 34-35/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

            Шүүгдэгч Д.Н нь хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч хохирол санал байхгүй /хх-н 43/ гэсэн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

             Шүүхээс шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.      

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.