Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2026/00069

 

 

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2026/00069

 

 

“““““ ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

         хариуцагч “““““ ХХК-нд холбогдох

      иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/01303 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “““““ ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““ ХХК-нд холбогдох,

Гэрээний төлбөр 1,064,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Баянжаргал нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Баянжаргал, хариуцагчийн төлөөлөгч Л.Амгаланбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. “““““ ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

“““““ ТӨҮГ нь “““““ ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Плазмаар зүсэгч суурь машин худалдах, худалдан авах 2/270-22 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан. Тухайн компани нь тус гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр барааг бүрэн нийлүүлж, тус үйлдвэрийн газраас гэрээний төлбөр дагуу 1,064,400,000 төгрөгийг тухайн компанийн дансанд шилжүүлсэн. Гэвч “““““ ХХК-ийн тус үйлдвэрийн газарт тендерт шалгарч, гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байсан тул тус компанийн төлөөлөгч Б.”““““болон холбогдох мэргэжлийн төлөөллийг байлцуулан “““““ ТӨҮГ-ын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар “““““ ХХК-ийн зүгээс техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн өөр суурь машин санал болгож, техникийн үзүүлэлтүүд болон холбогдох техникийн баримт бичгүүдийг монгол хэл рүү орчуулж, тус үйлдвэрийн газрын захиалагч бүтцийн нэгж болох Засвар механикийн заводын холбогдох ажилтнуудад танилцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тухайн компанийн шинээр санал болгосон суурь машины үзүүлэлтүүд техникийн тодорхойлолтын шаардлагыг дахин хангаагүй тул 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн талуудын хамтарсан хурлаар “““““ ХХК-д тендерт оролцохдоо санал болгосон суурь машиныг дахин судалж, техникийн үзүүлэлтийг танилцуулах шийдвэрийг гаргаж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болно.

Энэ хугацаанд (2025.04.28-аас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх) тус компанийн төлөөлөлтэй удаа дараалан холбогдсон боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 261 дүгээр зүйлийн 261.1-т Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж тус тус заасан. Иймд худалдагч “““““ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эд хөрөнгийн доголдол бүхий бараа нийлүүлж, түүнийгээ сайн дураар буцаан авч солих тохиролцоогоо зөрчсөн тул харилцан өгсөн, авсан зүйлээ буцааж, тухайн компаниас 1,064,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч “““““ ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга: 

“““““ ТӨҮГ нь тус шүүхэд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд манай компани “““““ ТӨҮГ-аас 2022 оны 03 сарын 30-ны өдөр зарласан 1,282,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “““““дугаартай Плазмаар зүсэгч суурь машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хянан үзэж тус хуулийн 26-р зүйлийн 26.9 дэх хэсэгт Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ заасны дагуу тендерийг үнэлэх үе шатанд шилжүүлж тус хуулийн 28.1.1-т заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгч, 2022 оны 06 сарын 02-ны өдөр Плазмаар зүсэгч суурь машин худалдах, худалдан авах “““““дугаартай гэрээ байгуулсан.

Тодруулбал манай компани уг тендерт санал болгосон плазмаар зүсэгч суурь машиныг захиалагч “““““ ТӨҮГ болон тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл өгч, улмаар гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани уг тендерт санал болгосон Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B загварын машиныг “““““ ТӨҮГ-т гэрээний дагуу нийлүүлсэн. Дээрх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул 2024 оны 01 сарын 12-ны өдөр “““““дугаар худалдах, худалдан авах гэрээ дүгнэсэн тухай актыг “““““ ТӨҮГ-ийг төлөөлж Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга “““““Бараа, материал худалдан авах хэлтсийн дарга “““““, Бараа, материал худалдан авах хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн “““““нар гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Уг актад барааг /тоног төхөөрөмж/ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн хүлээлгэж өгсөн, талууд гэрээний гүйцэтгэлийг бүрэн биелэгдсэн гэж үзэв, Худалдаа хөгжлийн банк дахь 53,220,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг энэхүү актыг үндэслэн хүчингүй болгохоор тус тус заасан тул манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Барааг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх явцад тухайн гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байгаа талаар огт худалдан авагч тал ямар нэгэн гомдол, шаардлага гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэл дээр энэ талаар дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүйг тодотгож байна.

Мөн “““““ ТӨҮГ-ын Чанар хяналтын хэлтсийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 1497 дугаартай Хяналтын актад металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B 1 ширхгийг эвдрэл гэмтэлгүй, иж бүрдэл бүрэн, техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн, шаардлага хангасан гэж үзэж хүлээн авсан. Иргэний хуулийн 255-р зүйлийн 255.1. Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1. эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, 255.1.2. аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж заасан бөгөөд манай компани ямар нэгэн доголдолгүй барааг хүлээлгэн өгсөн. “““““ ТӨҮГ-ийн эрх бүхий албан тушаалтнууд барааг хүлээн авч, бараа хүлээлцсэн, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 255.1.2-д зааснаар хариуцагч “““““ ХХК-иас 1,064,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “““““ ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “““““ ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,479,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Баянжаргал нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/01303 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Баянжаргал бид 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162 дугаар зүйлийг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Нэг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254, 255 дугаар зүйлийг хэрэглэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж, плазмаар зүсэгч суурь машиныг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 131/218. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 131/425, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 131/451 дугаартай албан бичгүүдээр доголдолтой болохыг мэдсэн атлаа баталгаат хугацаа /12 сар/-ны дотор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээ цуцлах талаар хариуцагчаас шаардах эрхтэй атал шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн.

Шүүхийн дээрх тайлбараар хариуцагчаас шаардах эрхтэй атлаа шүүхэд хугацаа хожимдуулан нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй'’ гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт нь худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагч буюу худалдагчаас шаардах эрхийн талаарх зохицуулалт бөгөөд заавал гомдлын шаардлагын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй.

““““““” ТӨҮГ нь плазмаар зүсэгч суурь машиныг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 12 сарын баталгаат хугацааны дотор буюу Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 131/218,2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 131/425, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 131/451 дугаартай албан бичгүүдээр тус тус доголдлын талаар мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ авахыг тус тус сануулсан мэдэгдлийг хүргүүлж байсан болно.

““““““” ТӨҮГ болон ““““““” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2/270-22 бүртгэлийн дугаартай гэрээний 8.4-т “Худалдагч нь мэдэгдлийг хүлээн авч хуанлийн 7 хоногийн дотор хариу өгөх ба заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно”, 8.5-т “Худалдагч худалдан авагчаас ирүүлсэн гомдлыг шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор дараах арга хэмжээг авах үүрэгтэй. Үүнд: бараа, түүний бүрдэл хэсэгт илэрсэн гэмтэл согогийг өөрийн зардлаар арилгах, шинэ шаардлага хангасан бараагаар солих, солих боломжгүй тохиолдолд гэрээний үнийн дүнг бууруулах, эсхүл барааны үнийг буцааж төлөх” гэж тус тус заасан.

““““““” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24/043 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “ ... Бид гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн доголдлыг нэн даруй арилгахын тулд компаниас 3 инженерийг БНХАУ-ын үйлдвэрт очиж ажиллаад ирсэн. Тус мэргэжилтнүүд нь 2024.06.17-оос 21 -ний өдрүүдэд 131/218 тоот албан бичгийн дагуу ЗМЗ-д бидний хүлээлгэн өгсөн CNC машин дээр зохих журмын дагуу ажиллаж, алдаа доголдлыг арилгаж. тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болоод байна...” гэсэн албан бичгийг мөн ирүүлж байсан. Энэхүү үйл баримт нь тус үйлдвэрийн газрыг гомдлын шаардлагын хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан бөгөөд ““““““" ХХК-ийн зүгээс гомдлын шаардлагыг хүлээн авч, шаардлага хангасан бараагаар солих талаар тохиролцож байсан болохыг нотолно.

Түүнчлэн тус үйлдвэрийн газрын зүгээс худалдагч талын төлөөллийг байлцуулан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Хамтарсан уулзалт"-ыг зохион байгуулсан бөгөөд тус уулзалтаар техникийн 9 төрлийн үзүүлэлт зөрсөн болохыг ““““““" ХХК-ийн хувьд тэмдгээрээ баталгаажуулж гарын үсэг зурсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн уулзалтаар “Тендерт санал болгосон үзүүлэлт бүхий плазмаар зүсэгч суурь машины үзүүлэлтийг дахин танилцуулах” үүргийг авч явсан байдаг. Энэ нь тухайн компанитай харилцан санал солилцож, ““““““” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч, шаардлага хангасан барааг сольж өгөх тохиролцоо явагдаж байсныг гэрчилнэ. Дээрх үйл баримтуудаас үзэхэд тус үйлдвэрийн газрын зүгээс хууль, гэрээний зохицуулалтын хүрээнд байж болох бүх арга хэмжээг авч, тогтоосон хугацаанд шаардлага хангасан бараагаар сольж нийлүүлэх байх гэсэн зорилгоор гомдлын шаардлагыг худалдагч талд гаргаж, гэрээний 12.1-т зааснаар маргаан бүхий асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхээр тодорхой хугацаа тогтоон хүлээсэн нөхцөл байдал харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”. 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”, 118 дугаар зүйлийн 118.4-т “118.4.Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэж тус тус зохицуулсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар тодорхой хууль зүйн үндэслэл гаргаж тайлбарлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээний зөрчлийн талаар: ““““““” ХХК-тай гэрээ байгуулж. Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай Gantry CNC Cutting machine YCLM400B маркийн суурь машиныг хүлээн авсан асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг” нээж, ажиллагаа явагдаж байсан боловч хэргийг хянан шалгах явцад 1 жилийн хугацаагаар ял оногдуулж болох хэрэгт 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хэрэгт холбогдсон этгээдүүд нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан албан тушаалтанд хамаарахгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай Gantry CNC Cutting machine YCLM400B маркийн суурь машиныг хэрхэн хүлээн авсан нөхцөл байдлыг нотлох зорилгоор тус үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гэрчийн мэдүүлэг холбогдох баримтуудыг шүүхэд гарган хүрүүлж, хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тэгвэл тухайн хэрэгт гэрч Б.Баасансүрэн, М.”““““, М.”““““ нарын мэдүүлэгт дараах үйл баримтын талаар мэдүүлдэг. Үүнд: Гэрч Б.Баасансүрэнгийн 2024.10.08-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “ ...Гэрээнд заасны дагуу ““““““” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр барааг Тээвэр ложистикийн агуулахад нийлүүлсэн гэж тэмдэглэсэн байна. Тэр үед мөн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний А/02 дугаар тушаалын дагуу комисс ажиллаж Плазмаар зүсэгч суурь машины 9 нэр төрлийн техникийн бичиг баримтыг худалдагч талаас шаардах гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй байна.

 ...Нийлүүлэгч ““““““” ХХК нь суурь машиныг суурилуулах ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 сарыг хүртэл зураг төслийн ажил, суурилуулалтын ажил хийгдсэн. Суурилуулалт хийсний дараа 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс туршилтын ажил эхэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс үйлдвэрлэгч БНХАУ-ын компаниас мэргэжилтнүүд ирж суурь машины тохируулгын ажил хийсэн боловч суурь машинд шаардлагатай зарим төрлийн нэмэлт хэрэгслүүд нийлүүлэгдээгүй, ажиллах боломж нь хязгаарлагдаж ирсэн. Тэгээд тус компанид хандаж эдгээр нэмэлт хэрэгслүүдийг нийлүүлэх хүсэлт тавихад “““““““ ХХК зөвшөөрсөн. Мөн адил хэсэг хугацаанд тухайн компани хариу өгөөгүй байж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 21/051 дугаартай албан бичгээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэмэлт хэрэгслүүдийг нийлүүлнэ гэж мэдэгдсэн боловч тухайн цаг хугацаанд нь амжаагүй явсаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хойшлогдсон. Ийм байдлаар одоо хүртэл хойшилсоор тохируулга бүрэн хийгдэж дуусаагүй, суурь машин зогсож байна...” гэх,

Гэрч М.”““““ын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгт “... Тоног төхөөрөмж 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийлүүлэгдсэн бөгөөд Засвар механикийн заводоос очиж үзэхэд 9 нэр төрлийн баримт бичгийн бүрдэл дутуу байгаа тул хүлээж авахаас татгалзсан. Энэ талаар тус өдрийн №4 дугаартай хурлын тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. ... 07 сарын 27 өдөр төв агуулахаас тоног төхөөрөмжийг татан авч суурилуулах ажил эхэлсэн. 07 сарын 31-ний өдөр тоног төхөөрөмжид угсралт тохируулга хийхээр БНХАУ-аас 2 мэргэжилтэн үйлдвэрийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл хүсэж, угсралт тохируулгыг 08 сарын 11-ний өдөр хийж, 0,5мм-ээс 80мм-ийн зузаантай гол мөн төмөр зүсэж туршилт хийж үзүүлэхэд тоног төхөөрөмж нь ажиллаж байсан бөгөөд цаашид шаардлагатай нэмэлт дагалдах тоноглолыг нийлүүлэгч компаниас авах талаар шаардаж 2023 оны 08 сарын 11-ний хурлын тэмдэглэл үйлдсэн. Мөн энэ талаар 10 сарын 1-ний дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон. “““““““ ХХК-ийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд нэмэлт сэлбэг саатаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн. 11 дүгээр сарын 20-ны өдөр шаардсан нэмэлт дагалдах материалууд нийлүүлэгдсэн. Түүний дараагаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тоног төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж, №1497 дугаартай чанарын хяналтын актыг бүрдүүлсэн. Акт үйлдсэнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тоног төхөөрөмжид доголдол гарч алдаа заан бүрэн ажиллахгүй байсан тул тоног төхөөрөмжийг засварлаж, шинэчлүүлэх асуудлыг албан бичгээр ЗМЗ-аас ““““““” ХХК-д хүргүүлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 15, 23, 25-ны өдрүүдэд ““““““” ХХК-ийн зүгээс БНХАУ-ын мэргэжилтнүүд урьж авч ирэн тоног төхөөрөмжийг ажилд оруулах талаар мэдэгдсэн албан бичгийг ирүүлсэн. Тэр цаг хугацаанаас хойш БНХАУ-ын мэргэжилтнүүд тус үйлдвэрийн газарт ирээгүй байна ...” гэх,

Гэрч М.”““““гийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “... Тухайн бүсэд очиж үзэхэд суурь машин дээр ажиллаж байгаа ажилтан байгаагүй учраас асаалттай биш байсан. Асааж бол үзээгүй, М.”““““ ах хэлэхдээ “асуудалгүй машин байна лээ, хэвийн ажиллаж байгаа” гэхээр нь хэвийн ажиллагаатай байх гэж ойлгосон”, ...Актыг үйлдэж rapгахад ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. М.”““““ ахын үгэнд итгээд гаргачихсан л асуудал байгаа” гэх мэдүүлэг тус тус өгсөн байдаг. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс харахад суурь машин нь нийлүүлэгдсэн цагаасаа техникийн үзүүлэлтүүд зөрүүтэй үндэслэлээр буцаж байсан ба ““““““” ХХК-ийн зүгээс нэмэлтээр төхөөрөмж авчирч дахин суурилуулалт хийгдсэн байна. Гэвч акт үйлдэгдсэнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дахин доголдол гарч, алдаа заан бүрэн ажиллахгүй байсан тул тоног төхөөрөмжийг засварлаж, шинэчлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр албан бичгийг ““““““” ХХК-д хүргэж, тухайн компанийн зүгээс БНХАУ-ын мэргэжилтнүүд урьж авч ирэн тоног төхөөрөмжийг ажилд оруулах талаар мэдэгдсэн боловч зохих арга хэмжээг аваагүй талаар гэрчүүдийн мэдүүлэгт дурдагддаг. (хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно).

Өөрөөр хэлбэл тус үйлдвэрийн газрын зүгээс тоног төхөөрөмжийг хүлээж авах талаар хяналт, шалгалтыг тухай бүр хийж, холбогдох зөрчлүүдийг арилгуулж байсан бөгөөд хүлээн авснаас хойш суурь машин алдаа зааж, бүрэн ажиллахгүй болсон нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан Иргэний хуулийн 255.1.2 дахь хэсэгт заасан нэн даруй шалган хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг үгүйсгэж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д заасан нөхцөл байдал үүссэн болохыг баталж байна. Тус үйлдвэрийн газар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд хуулийн дагуу шаардах эрхээ алдаагүй, хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хууль, гэрээний эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч “““““ ТӨҮГ хариуцагч “““““ ХХК-д холбогдуулан харилцан өгсөн, авсан зүйлээ буцааж 1,064,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “....”““““ ТӨҮГ нь “““““ ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Плазмаар зүсэгч суурь машин худалдах, худалдан авах 2/270-22 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан. Тухайн компани нь тус гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр барааг бүрэн нийлүүлж, тус үйлдвэрийн газраас гэрээний төлбөрийн дагуу 1,064,400,000 төгрөгийг тухайн компанийн дансанд шилжүүлсэн. Гэвч “““““ ХХК-ийн тус үйлдвэрийн газарт тендерт шалгарч, гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байсан тул тус компанийн төлөөлөгч Б.”““““болон холбогдох мэргэжлийн төлөөллийг байлцуулан “““““ ТӨҮГ-ын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар “““““ ХХК-ийн зүгээс техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн өөр суурь машин санал болгож, техникийн үзүүлэлтүүд болон холбогдох техникийн баримт бичгүүдийг монгол хэл рүү орчуулж, тус үйлдвэрийн газрын захиалагч бүтцийн нэгж болох Засвар механикийн заводын холбогдох ажилтнуудад танилцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тухайн компанийн шинээр санал болгосон суурь машины үзүүлэлтүүд техникийн тодорхойлолтын шаардлагыг дахин хангаагүй тул 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн талуудын хамтарсан хурлаар “““““ ХХК-д тендерт оролцохдоо санал болгосон суурь машиныг дахин судалж, техникийн үзүүлэлтийг танилцуулах шийдвэрийг гаргаж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болно. Иймд худалдагч “““““ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эд хөрөнгийн доголдол бүхий бараа нийлүүлж, түүнийгээ сайн дураар буцаан авч солих тохиролцоогоо зөрчсөн тул харилцан өгсөн, авсан зүйлээ буцааж, тухайн компаниас 1,064,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1-2х/

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...манай компани “““““ ТӨҮГ-аас 2022 оны 03 сарын 30-ны өдөр зарласан 1,282,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “““““дугаартай Плазмаар зүсэгч суурь машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хянан үзэж тус хуулийн 26-р зүйлийн 26.9 дэх хэсэгт Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ заасны дагуу тендерийг үнэлэх үе шатанд шилжүүлж тус хуулийн 28.1.1-т заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгч, 2022 оны 06 сарын 02-ны өдөр Плазмаар зүсэгч суурь машин худалдах, худалдан авах “““““дугаартай гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани уг тендерт санал болгосон Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B загварын машиныг “““““ ТӨҮГ-т гэрээний дагуу нийлүүлсэн. Дээрх гэрээний заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул 2024 оны 01 сарын 12-ны өдөр “““““дугаар худалдах, худалдан авах гэрээ дүгнэсэн тухай актыг “““““ ТӨҮГ-ийг төлөөлж Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга “““““Бараа, материал худалдан авах хэлтсийн дарга “““““, Бараа, материал худалдан авах хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн “““““нар гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг актад барааг /тоног төхөөрөмж/ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн хүлээлгэж өгсөн, талууд гэрээний гүйцэтгэлийг бүрэн биелэгдэн гэж үзэв, Худалдаа хөгжлийн банк дахь 53,220,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг энэхүү актыг үндэслэн хүчингүй болгох-оор тус тус заасан тул манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Барааг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх явцад тухайн гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байгаа талаар огт худалдан авагч тал ямар нэгэн гомдол, шаардлага гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэл дээр энэ талаар дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. м/хх51, 52х/

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, ”“““““” ТӨҮГ нь ““““““” ХХК-тай 2022 оны 06 сарын 02-ны өдөр 2/270-22 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулан, “Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь Gantry CNC Cutting machine YCLM-4000B” загварын  “ширээний 2500х6000мм хэмжээтэй машин”-ыг 1,064,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ”“““““” ТӨҮГ нь ““““““” ХХК-нд плазмаар зүсэгч суурь машины үнэ 1,064,400,000 төгрөгийг шилжүүлсэн, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс машиныг суурилуулан туршилт тохируулгын ажлууд явагдсан, ”“““““” ХХК машиныг хүлээлгэн өгч талууд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 24/40 дугаартай акт үйлдэж хүлээн авсан үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон  байна.

 

5. Гэрээний дагуу хариуцагч нь Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B загварын машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6. Нэхэмжлэгч “““““ ТӨҮГ нь “анхан шатны шүүх Иргэний хуулийн 254, 255 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлын тухайд:

 

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 2/270-22 бүртгэлийн дугаартай /2022/09-21/ гэрээний 5.2.1-д “гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх, мөн шинэ байх ба ашиглагдсанаас хойш баталгаат хугацаа 12 сар байх” гэж заажээ. /хх 7-12х/

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж, 254 .6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

Дээрх зохицуулалт нь доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан худалдан авагчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт бөгөөд гэрээний зүйл болох эд хөрөнгөд худалдагч баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацаанд доголдлыг илрүүлсэн худалдан авагч худалдагчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагуудын аль нэгийг гаргах эрхтэй. Энэ хугацааны дотор доголдлыг илрүүлсэн байхаас гадна гомдлын шаардлагаа энэ хугацааны дотор гаргасан байхыг шаарддаг онцлогтой. 

 

Нэхэмжлэгч “““““ ТӨҮГ нь гэрээнд заасан гомдлын шаардлага гаргах хугацааны дотор хариуцагч болох ““““““" ХХК-д энэ талаар мэдэгдэж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 131/218, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 131/425, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 131/451 дугаартай албан бичгүүдээр мэдэгдэж байсан, улмаар 2 талыг байлцуулан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулж байсан гэж тайлбар гаргаж, энэ талаар нотлох баримт ирүүлж, улмаар гомдлын үндэслэлээ тодорхойлжээ./хх15,16, 17,18-33х/

 

Хуулийн зохицуулалтаас үзвэл худалдан авагч “““““ ТӨҮГ нь  гэрээнд заасан 12 сарын хугацааны дотор доголдлыг илрүүлсэн байх боловч гомдлын шаардлагаа энэ хугацаандаа гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 12 сарын дотор доголдлыг илрүүлж, энэ талаар худалдагчид мэдэгдэж байсан боловч гэрээнд заасан хугацааны дотор дээрх шаардлагаа гаргаагүй хугацаа хэтрүүлсэн байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзнэ.

 

7. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлын тухайд:

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж, 255.1.2-д “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан.

 

Хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №1497 дугаар хяналтын акт,  2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24/40 дугаар “Плазмаар зүсэгч суурь машин” нийлүүлэх “““““худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн тухай актууд тус авагджээ. 

 

Дээрх нотлох баримтаас үзвэл металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B /ширээний хэмжээ 2500х6000мм /загварын машиныг тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл хэвийн, механик гэмтэлгүй, үйлдвэрийн гэмтэлгүй, иж бүрдэл бүрэн, шаардлага хангасан гэж дүгнэн акт үйлдэж, ажлын хэсгийн гишүүд болох чанарын мэргэжилтэн М.”““““, Засвар механикийн завод, тэргүүлэх механикч М.”““““ нар тус тус гарын үсэг зурсан байна.

 

Улмаар талууд “Плазмаар зүсэгч суурь машин” нийлүүлэх “““““дугаартай худалдах, худалдан авах гэрээг дүгнэж акт үйлдсэн байх ба актад барааг /тоног, төхөөрөмж/ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн хүлээлгэж өгсөн гэж дурдаж нэхэмжлэгчийг төлөөлж ““““““““““, Ч.”““““, хариуцагчийг төлөөлж “““““ ХХК-ийг төлөөлж захирал Г.”““““ гарын үсэг зурж Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машиныг нэхэмжлэгч ““““““” ТӨҮГ хүлээн авсан байна. /хх14х/

 

Дээрх эд хөрөнгийг хүлээн авсан гэх нотлох баримтуудаас үзвэл эд хөрөнгийн доголдлыг мэдсэн атлаа худалдан авагч хүлээн авсан байгаа нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ““““““” ТӨҮГ нь эд хөрөнгийг хүлээн аваад доголдлыг мэдсэн атлаа баталгаат хугацаандаа буюу 12 сарын хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн нэн даруй шалгах үүргээ биелүүлээгүй байх тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “““““ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх42х/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар /хх122/ ““““““” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Д.”““““, Э.”““““, Г.”““““, Л.йнар бүртгэгдсэн байна.

 

Талууд уулзалт зохион байгуулж байсан гэж холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч уг уулзалтад худалдагч талаас оролцсон Б.”““““нь “““““ ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй улмаар нэхэмжлэгч талын “...ийнхүү худалдагч тал нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ доголдлыг зөвшөөрч тендерт оролцохдоо санал болгосон суурь машиныг дахин судалж, техникийн үзүүлэлтийг танилцуулах шийдвэрийг гаргаж баталгаажуулсан, энэ нь үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэх гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр  сарын 09-ний өдрийн 312/ШШ2026/01303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Баянжаргал нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Баянжаргал нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5,479,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.МЯГМАРСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                        Р.ҮҮРИЙНТУЯА