Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 827

 

                                                                                                                                                      

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Ч.Т, шүүгдэгч Э.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806  дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Э.П, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Пнь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын уулзварын гэрлэн дохионы орчим Н.Дмаргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Пмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Дийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-8, 22-24/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Мягмардоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаартай дүгнэлт /хх-н 31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Пүрэвбаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 45-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Э.Пнь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын уулзварын гэрлэн дохионы орчим Н.Дмаргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Э.П 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н.Дмаргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Н.Дийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажлынхаа 43-17 УНП улсын дугаартай пронтер маркийн машинтай гэрлэн дохион дээр зогсож байхад хажуунаас нэг залуу “гэрлээ хараач пизда минь” гэхээр нь чи өөрөө гэрлээ хар гэж хэлсэн. Би машинаасаа буугаагүй. Тэр залуу хаалга онгойлгоод миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Би гарыг нь барьж аваад тэр залуутай маргалдаж байхад хажуунаас нэг залуу ирээд намайг цохиод авсан. Тэр залуу намайг чирж буулгаад нүүр рүү цохисон. Сүүлд ирж миний куртикийг урдаг залуугийн цохилтоос миний биед учирсан гэмтэл үүссэн.” гэх мэдүүлэг /хх-н 24/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Д.Мн гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 28/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаартай:

             1. Н.Дийн биед зүүн хацар шанааны зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацрын зулгарал тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 31/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Э.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч Э.П ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.