Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 511

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгч Ч.Б , нэхэмжлэгч Л.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц , хариуцагч Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг дарга М.Т , гэрч Я.Д , О.О нарыг оролцуулан иргэн Л.С , Ч.Б нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: Ч ийн Б 

Нэхэмжлэгч: Л ийн С 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг дарга М.Т , Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч С.А, Б.М-Э, Г.Д , Л.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 

тоот “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” тогтоол, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот “Иргэдийн Нийтийн Хурлын  Тэргүүлэгчдийг  сонгон  батлах  тухай”  тогтоол,  Сонгинохайрхан  дүүргийн

.. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны  2017  оны  01  дүгээр  сарын 23-ны  өдрийн  04 тоот  “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”  тогтоол хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С , Ч.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.С миний бие Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороонд 1988 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Дөрвөн жилд нэг удаа хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаар хорооны Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ард иргэд эдэлдэг билээ. Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад заасан заалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаас гаргасан 0/1 дугаар тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагт “0151 цэргийн ангийн Соёлын төвийн заал”-нд иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаан хуралдуулах хурлын бэлтгэл ажлыг хангуулж зохион байгуулалттай явуулахыг Засаг дарга Ч.Ц , .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Г.Г , Ч.О , Б.Б нарт даалгасан байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаас гарсан тогтоолын дагуу .. дугаар хорооны ард иргэдэд хурлын зар тарж, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагт 0151 цэргийн ангийн соёлын төвийн зааланд ард иргэд цуглаж .. дугаар хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаан хуралдаж Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч нарыг нэр дэвшүүлэн, олонхийн санал авсан иргэдийг сонгосон билээ. Тухайн хурлаас гаргасан тогтоолуудыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн н.С од хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 22 дугаар дугаар хорооны Засаг даргаар М.Т гэх хүнийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/44 тоот захирамжаар томилсон тул .. дугаар хорооны Засаг дарга Ч.Ц ийн ажлыг хүлээлцүүлэх комисс ирж М.Т эд шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

М.Т эг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад томилохдоо 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар Засаг даргад нэр дэвшин олонхийн санал авсан гэж томилсон нь .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хурлаар биш тус өдрийн өглөөний 06 цагаас 08 цаг З0 минутын хооронд Монгол ардын намын үүрийн хурлыг тус хорооны нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн зааланд хийснийгээ .. дугаар хорооны анхдугаар хуралдаан болгож байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл болсон төдийгүй, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаас гарсан анхдугаар хуралдааны зар товлосон тогтоолоо өөрсдөө зөрчсөн хууль бус үйлдлүүд илрээд байсан.

Мөн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М ээс бидэнд өгсөн хариунд: 1/29 албан тоот дээр “2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 10 минутад 122 дугаар сургуулийн зааланд хуралдсан, хуралдаан даргалагч Б.С ын гарын үсэгтэй материалыг шаардлага хангасан анхдугаар хуралдаан гэж үзсэн болно” гэсэн байна. Тухайн өдөр 0151 цэргийн анги дээр хурал даргалагч Ё.Д хууль ёсны хурал болсноос өөр хурал 122 дугаар сургууль дээр болоогүй болно. 

Энэ нь дүүргийн Засаг дарга Ж.С гийн захирамж 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг үндэслэн захирамж гарган М.Т эг томилсон нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М ийн хариу албан бичигт 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлыг анхдугаар хурал гэж үзсэн нь хоорондоо хууль эрх зүйн хувьд зөрчилдөөнтэй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн мэт харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны анхдугаар хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт хилийн 0151 дүгээр цэргийн ангийн хурлын зааланд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хилийн 0151 дүгээр цэргийн ангиас хурал хуралдуулах боломжгүй тухай 28 дугаар албан бичиг ирүүлсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Тэргүүлэгчид дахин хуралдаж хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08.00 цагт 122 дугаар сургуулийн спорт зааланд хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны бэлтгэл ажлыг ханган иргэдэд олон нийтийн газар зарлал байрлуулах болон бусад аргаар зар хүргэж ажилласан.

2017 оны  01  дүгээр  сарын  23-ны  өдрийн  08.00  цагт  хурлын  бэлтгэл  ажил бүрэн  хангагдсан,  Монгол  Улсын  засаг  захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт зааснаар хурлын ирц хангалттай байсан тул хурлын үйл ажиллагаа явагдсан.

Хурлын үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдсан бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан хаагч ажиглагчаар оролцсон болно” гэжээ. 

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г ын Д миний бие Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Тахилт 3-273 тоотод оршин суудаг. Миний бие тус хорооны иргэний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн хүсэлтээр иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж иргэдийн олонхийн саналаар тэргүүлэгчээр сонгогдсон болно.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Л.С , Ч.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг хууль бус тул хүчингүй болгуулах тухай танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 122 дугаар сургуулийн зааланд зохион байгуулагдсан хорооны иргэдийн Нийтийн Хурал хуулийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд миний бие хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж сонгогдсон тул Л.С , Ч.Б нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Миний бие Хурал хуулийн хүрээнд болсон тул шүүх хуралд суух боломжгүй болно. Мөн итгэмжлэсэн хүн ч хэрэггүй шалтгааны улмаас шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр тус асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******ын А миний бие Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Хилчин ..-.. тоотод оршин суудаг. Миний бие тус хорооны иргэний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн хүсэлтээр иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж иргэдийн олонхийн саналаар тэргүүлэгчээр сонгогдсон болно.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Л.С , Ч.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг хууль бус тул хүчингүй болгуулах тухай танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 122 дугаар сургуулийн зааланд зохион байгуулагдсан хорооны иргэдийн Нийтийн Хурал хуулийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд миний бие хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж сонгогдсон тул Л.С , Ч.Б нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Миний бие Хурал хуулийн хүрээнд болсон тул шүүх хуралд суух боломжгүй болно. Мөн итгэмжлэсэн хүн ч хэрэггүй шалтгааны улмаас шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр тус асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******гийн Ц миний бие Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Хилчин .-..-.. тоотод оршин суудаг. Миний бие тус хорооны иргэний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн хүсэлтээр иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж иргэдийн олонхийн саналаар тэргүүлэгчээр сонгогдсон болно.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдер Л.С , Ч.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг хууль бус тул хүчингүй болгуулах тухай танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 122 дугаар сургуулийн зааланд зохион байгуулагдсан хорооны иргэдийн Нийтийн Хурал хуулийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд миний бие хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж сонгогдсон тул Л.С , Ч.Б нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Миний бие Хурал хуулийн хүрээнд болсон тул шүүх хуралд суух боломжгүй болно. Мөн итгэмжлэсэн хүн ч хэрэггүй шалтгааны улмаас шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр тус асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч  этгээд  Сонгинохайрхан  дүүргийн  22  дугаар  хорооны  иргэдийн Нийтийн  Хурлын  тэргүүлэгч  Г.М-Э  шүүхэд  гаргасан  хариу  тайлбартаа: “Г ын М-Э миний бие Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Хилчин ..-.. тоотод оршин суудаг. Миний бие тус хорооны иргэний хувьд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон бөгөөд хуралдаанд оролцсон иргэдийн хүсэлтээр иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж иргэдийн олонхийн саналаар тэргүүлэгчээр сонгогдсон болно.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдер Л.С , Ч.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг хууль бус тул хүчингүй болгуулах тухай танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 122 дугаар сургуулийн зааланд зохион байгуулагдсан хорооны иргэдийн Нийтийн Хурал хуулийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд миний бие хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Хурлын тэргүүлэгчид нэр дэвшиж сонгогдсон тул Л.С , Ч.Б нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Миний бие Хурал хуулийн хүрээнд болсон тул шүүх хуралд суух боломжгүй болно. Мөн итгэмжлэсэн хүн ч хэрэггүй шалтгааны улмаас шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр тус асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Л миний бие иргэн Л.С , Ч.Б нарын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал хариуцагчтай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг даргыг итгэмжлэлээр төлөөлөн оролцож байна. Нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хилийн 0151 дугаар ангид хийсэн гэх хуралдааныг хүчин төгөлдөр хуралдаан гэжээ. Хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны анхдугаар хуралдааныг тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагт хилийн 0151 дүгээр ангид хийхээр шийдвэрлэсэн боловч хилийн цэргийн 0151 дүгээр ангийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр хуралдааныг зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгджээ. Үүнээс үүдэн хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид тус өдөр анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08.00 цагаас 122 дугаар сургуулийн спорт зааланд хуралдуулахаар шийдвэрлэжээ. Иймд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан хуралдааныг хуулийн дагуу зохион байгуулагдсан хүчин төгөлдөр хуралдаан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С , Ч.Б нар Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” тогтоол, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот “Иргэдийн Нийтийн   Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” тогтоол, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 тоот “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь “... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлаас гаргасан 0/1 дүгээр тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагт 0151 дүгээр цэргийн ангийн Соёлын төвийн зааланд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг товлосны дагуу хурлын зар тарааж, үүний дагуу иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон. Харин 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүүргийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийг сонгосон хурал нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаас гарсан анхдугаар хуралдааны зар товлосон тогтоолоо зөрчсөн, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан биш Монгол Ардын намын үүрийн хурал бөгөөд тус хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны анхдугаар хуралдаан   болгож   байгаа   нь  Үндсэн  хуулиар  олгогдсон  ард   иргэдийн  сонгох,

сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл болсон ...” гэж тайлбарлан маргадаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байсан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 0/1 дүгээр тогтоолоор тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11:00 цагт 0151 дүгээр цэргийн ангийн соёл урлагийн зааланд хуралдуулахаар товыг тогтоосон нь хуульд нийцсэн байна. 

Хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулж зохион байгуулалттай явуулахыг .. дугаар хорооны Засаг дарга Ч.Ц , иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Т.Г , Ч.О , Б.Б нарт даалгасны дагуу тус хорооны Засаг дарга Ч.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагчид “анхдугаар хуралдааныг зохион байгуулах заалны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн” 07 дугаар албан бичгийг хүргүүлж зөвшөөрөл авсан байх боловч 0151 дүгээр ангийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар албан бичгээр “...Орон нутгийн хэмжээнд иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас цэргийн ангийн байрлалд нам, улс төрийн болон олон нийтийн хурал цуглааныг зохион байгуулахгүй байх талаар чиглэл өгсөн тул тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдье...” гэх хариуг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 02 дугаар тогтоол гарч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагт 0151 дүгээр цэргийн ангийн соёл урлагийн зааланд гэснийг хүчингүй болгож, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цагт 122 дугаар сургуулийн хурлын зааланд хуралдуулахаар шийдвэрлэсэн  болох  нь  дээрх  хэрэгт  авагдсан  нотлох  баримтуудаар  тогтоогдож

байна.

Нэхэмжлэгч нар нь “ ... 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурал нь МАН-ын үүрийн хурал, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын зарыг 3 хоногийн өмнө өөрчлөн 23-ний өдөр болгон зарлаж, товыг бид нарт мэдэгдээгүйн улмаас бидний сонгох сонгогдох эрх зөрчигдөж байна гэж маргадаг хэдий ч энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхдугаар хурлыг хуулийн хугацаанд 15-аас доошгүй хоногийн зарласан тул саналын хуудсаа бэлдэх болон хурлын бусад  бэлтгэл ажил хангагдсан байсан, ... цэргийн ангийн зааланд хурал хийх боломжгүй болсон учраас 122 дугаар сургуулийн зааланд хийхээр болсон, нэхэмжлэгч нар зарыг мэдээгүй гэх боловч хуульд зааснаар анхдугаар хуралдааны ирц хүрсэн байсан...” гэх тайлбар, гэрч Ш.Б гийн “... сургуулийн зааланд 250, 260-аад хүн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Я.Д гийн “... хуралд оролцсон иргэдийн 60-аад хувь нь МАН-ын гишүүн хүмүүс байсан ба үлдсэн 40-өөд хувь нь бусад намын болон нам бус хүмүүс ирсэн байсан ...” гэх мэдүүлэг,    Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0/1 дүгээр тэмдэглэл, .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн бүртгэлийн дэвтэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан ирц хүрсэн, хүчин төгөлдөр хурал болсон нь нотлогдож байна. 

Мөн тухайн хороонд харьяалагдаж буй иргэн бүр иргэдийн Нийтийн хуралдаанд оролцох, Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох эрхтэй бөгөөд намын харьяаллаар зааглан үнэлэлт дүгнэлт өгөх нь буруу бөгөөд нэхэмжлэгч нар хурлын товыг мэдээгүйгээс хуралд оролцоогүй учраас тухайн анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.   

Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цагт 243 хүний ирцтэйгээр хуралдуулж, Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай 02 дугаар тогтоолоор Ж.Г ыг тус хорооны иргэдийн Нийтийн хурлын даргаар, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр С.А, Б.М-Э, С.Д , Л.Ц нарыг олонхийн саналаар сонгож баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх”,  мөн  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус 

тус  батална”,  мөн  хуулийн  23  дугаар  зүйлийн  23.5-д  “Анхдугаар  хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж тус тус заасны дагуу үйл ажиллагаа явагдсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”  гэж заасны дагуу .. дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор М.Т г хорооны Засаг даргад нэр дэвшүүлж, олонхийн санал авсан тул түүнийг томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг олонхийн саналаар сонгосон 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгч Л.С , Ч.Б нарын зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нар Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн   “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 01 дугаар тогтоол, мөн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 02 дугаар  тогтоолуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин эдгээр тогтоолуудыг үндэслэж гарсан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 02 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 03 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн 22  дугаар  хорооны  иргэдийн  Нийтийн  Хурлын  хуралдааны  2017  оны  01  дүгээр сарын   23-ны   өдрийн   “Хорооны   Засаг   даргад   нэр  дэвшүүлэх  тухай”  04  дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.  

Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хуралдсан Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон тус хорооны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх ёстой.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.С , Ч.Б нарын “Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДОЛГОРСҮРЭН