Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 828

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч А.С, өсвөр насны шүүгдэгч Ү.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ү.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Ү.Н, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Өсвөр насны яллагдагч Ү.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтан говь” төвд нэвтэрч 2 давхрын 15 тоот лангуунаас эмэгтэй хүний хувцас, гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч нийт 236.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ү.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ч.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Д гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 21-22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 14/, насанд хүрээгүй холбогдогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 12/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас өсвөр насны яллагдагч Ү.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтан говь” төвд нэвтэрч 2 давхрын 15 тоот лангуунаас эмэгтэй хүний хувцас, гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч нийт 236.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ү.Н 2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтан говь” төвд нэвтэрч 2 давхрын 15 тоот лангуунаас эмэгтэй хүний хувцас, гар утас зэргийг нууцаар, хууль бусаар авч нийт 236.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Дгийн хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 7/

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Ү.Н өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 27/

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.    

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.   

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.

Хохирогч Ч.Д өөрт учирсан хохирол болох 141.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй /хх-н 35/ гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Ү.Н энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.