Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 834

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүгч Ч.А, С.Ө нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Н, улсын яллагч М.Э, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч К.Б, Э.Б, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч А.Мн, шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, О.Т, А.С нарт холбогдох эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, М.М, 

2. Монгол Улсын иргэн, А.С, 

3. Монгол Улсын иргэн, О.Т, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.М нь А.Е бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 4 орцонд иргэн А.О ална гэж айлган сүрдүүлж 340.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 3, Самсунг Эс 4 маркийн гар утас, хар өнгийн цүнх, ажлын хувцас, бэлэн 15.000 төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдэж нийт 355.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.Е, Э.Т, А.Б нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран шоп дэлгүүрийн орчимд иргэн А.Г ална гэж айлган сүрдүүлж Асус брендийн 1 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер, 15.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 10.000 төгрөгийн үнэ бүхий хулгана, саравчтай малгай зэргийг дээрэмдэж 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. А.Е, Т.Баттогтох, Э.Түвшинтөгс, А.С нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн орчимд иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. А.Е, А.С, Т.Баттогтох, Э.Түвшинтөгс нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 02.45 цагийн үед Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул рестораны орчимд иргэн Ш.Рг ална гэж айлган сүрдүүлж 80.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт 1 маркийн гар утас, 20.000 төгрөгийн үнэ бүхий мф 3 тоглуулагч, бэлэн 1.500 төгрөг, саравчтай малгай зэргийг дээрэмдэж 121.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.С нь А.Е, Т.Баттогтох, Э.Түвшинтөгс, М.М нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн орчимд иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Т нь А.Е, Т.Баттогтох, А.С, М.М нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн орчимд иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 92, 153, 2хх-н 14/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 94/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 95-97/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Рэгзэнгээс хохирогчоор мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /1хх-н 106-109/, эд зүйлийн үнэлгээ /1хх-н 110/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Э.Бүрэнжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 112-113/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр О.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 130-132/, насанд хүрээгүй сэжигтэн А.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 134-136/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 154/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-н 166-167/, насанд хүрээгүй хохирогч А.Ганбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 171-172, 174/, эд зүйлийн үнэлгээ /1хх-н 176/, гэрчээр Н.Соёлчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 178-179/, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 225, 2хх-н 15/, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор А.Очбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 227-228/, эд зүйлийн үнэлгээ /1хх-н 229/,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 16-19/, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор А.Дөлгөөнөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 23/, эд зүйлийн үнэлгээ /2хх-н 24/, гэрчээр О.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 55-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-н 66, 77/, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-н 71/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-н 69, 72, 82/, нас тоолсон тэмдэглэл /2хх-н 70, 76, 83/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Моос сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 99-104/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 107-108/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 111-112/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас  шүүгдэгч М.М нь А.Е бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 4 орцонд иргэн А.Очбаярыг ална гэж айлган сүрдүүлж 340.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 3, Самсунг Эс 4 маркийн гар утас, хар өнгийн цүнх, ажлын хувцас, бэлэн 15.000 төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдэж нийт 355.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.Е, Э.Т, А.Б нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 19-ний орой Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран шоп дэлгүүрийн орчимд иргэн А.Гг ална гэж айлган сүрдүүлж Асус брендийн 1 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер, 15.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 10.000 төгрөгийн үнэ бүхий хулгана, саравчтай малгай зэргийг дээрэмдэж 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. А.Е, Т.Б, Э.Т, А.С нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн орчимд иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. А.Е, А.С, Т.Б, Э.Т нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 02.45 цагийн үед Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул рестораны орчимд иргэн Ш.Р ална гэж айлган сүрдүүлж 80.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт 1 маркийн гар утас, 20.000 төгрөгийн үнэ бүхий мф 3 тоглуулагч, бэлэн 1.500 төгрөг, саравчтай малгай зэргийг дээрэмдэж 121.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.С нь А.Е, Т.Б, Э.Т, М.М нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн орчимд иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Т нь А.Е, Т.Б, А.С, М.М нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далангийн орчимд иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Мыг А.Е бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.О ална гэж айлган сүрдүүлж 340.000 төгрөгийн үнэ бүхий самсунг Эс 3, самсунг Эс 4 маркийн гар утас, хар өнгийн цүнх, ажлын хувцас, бэлэн 15.000 төгрөг зэрэг эд зүйлс дээрэмдэж, нийт 355.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.Е, Э.Тэмүүлэн, А.Билгүүн нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 19-ний орой иргэн А.Г ална гэж айлган сүрдүүлж Асус брендийн 1 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер, 15.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 10.000 төгрөгийн үнэ бүхий хулгана, саравчтай малгай зэргийг дээрэмдэж 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. А.Е, Т.Баттогтох, Э.Түвшинтөгс, А.С нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим иргэн А.Дөлгөөнийг ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. А.Е, А.С, Т.Баттогтох, Э.Түвшинтөгс нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 02.45 цагийн үед иргэн Ш.Рэгзэнг ална гэж айлган сүрдүүлж 80.000 төгрөгийн үнэ бүхий самсунг нөүт 1 маркийн гар утас, 20.000 төгрөгийн үнэ бүхий мф 3 тоглуулагч, бэлэн 1.500 төгрөг, саравчтай малгай зэргийг дээрэмдэж 121.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Сыг А.Е, Т.Б, Э.Т, М.М нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “Элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Тийг А.Е, Т.Баттогтох, А.С, М.М нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим иргэн А.Д ална гэж айлган сүрдүүлж “элжи оптимус” маркийн гар утас, өмсөж явсан цамц, гутал зэргийг нь дээрэмдэн нийт 475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.О өгсөн: “....” гэх мэдүүлэг /1хх-н 228/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч А.Г өгсөн: “....” гэх мэдүүлэг /1хх-н 172, 174/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Р өгсөн: “..." гэх мэдүүлэг /1хх-н 107/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Д өгсөн: “....” гэх мэдүүлэг /2хх-н 23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Тийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /2хх-н 111-112/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Мын өгсөн: “...2.” гэх мэдүүлэг /2хх-н 103-104/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Сын өгсөн: “...  “ гэх мэдүүлэг /2хх-н 107-108/,

Эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-н 229, 176, 110, 2хх-н 24/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокуророос М.М, А.С, О.Т нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилж, оногдуулах ялын хэмжээ багассан байх тул шүүгдэгч А.С, О.Т, М.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд шүүгдэгч М.М, А.С, О.Т нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.    

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Рэгзэнд 24.300 төгрөг, хохирогч А.Ганбатад 6.250 төгрөг, хохирогч А.Дөлгөөнд 95.000 төгрөг, хохирогч А.Очбаярт 177.500 төгрөгийн хохирол тус тус учирсныг тус шүүхийн 1009000005406 тоот дансанд шүүгдэгч М.М 31.000 төгрөг, шүүгдэгч А.С 90.000 төгрөг, шүүгдэгч О.Т 95.000 төгрөг тус тус байршуулсаныг тус шүүхийн данснаас гаргуулж, хохирогч Ш.Рэгзэнд 24.300 төгрөг, хохирогч А.Ганбатад 6.250 төгрөг, хохирогч А.Дөлгөөнд 95.000 төгрөг, хохирогч А.Очбаярт 90.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.М, А.С, О.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг 2016 оны 6 дугаар сарын 16-аас 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч М.М 17 настай, шүүгдэгч А.С 16 настай, шүүгдэгч О.Т 17 настай байжээ.

          Шүүхээс шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.”, шүүгдэгч А.С, О.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заасны дагуу шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.М 36 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.