| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2026/00377/и |
| Дугаар | 209/МА2026/00043 |
| Огноо | 2026-09-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 209/МА2026/00043
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2026/01772 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК,
******* нарт холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* дугаар байр, *******,*******, тоот хаягт байрлах, 71.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоолгох, *******ын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК, ******* нарын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагч *******, өмнөөлөгч т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
Нэхэмжлэгч ******* би эхнэрийн хамт орон сууц худалдан авах талаар хүргэн ах той ярилцаж, түүнд Байршил сайтай, үнэ хямд байр сураглаж байгаарай гэж хэлж байсан. Үүний дараа 2024 оны 11 дүгээр сарын үед манай хүргэн ах болох нь Буудай төвд байрлах Дархан барилга.мн-ын борлуулалтын агентаас Найрамдал хотхоны талаар олж мэдээд, бид Найрамдал хотхоны борлуулалтыг хариуцаж байсан н. гэх эмэгтэйгээс тус байрны талаарх мэдээллийг авч, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр н.гаар зуучлуулан “*******” ХХК-ийн захирал тай №24/04-71 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан.
Гэрээ байгуулсан өдрөө хүргэн ах ийн эзэмшлийн Хаан банкны5557777 тоот данснаас “*******” ХХК-ийн борлуулалтын менежерийн өгсөн Хаан банкны5909050 тоот гэх хүний данс руу хоёр удаагийн шилжүүлгээр нийт 206,741,000 төгрөгийг шилжүүлж, орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн.
Уг гэрээг байгуулахад “*******” ХХК-иас Орон сууцыг шилжүүлэх үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгөхгүй, гэрээний үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татварыг шингээж оруулна. гэх тайлбар өгч, 227,343,810 төгрөгөөр гэрээг байгуулсан.
“*******” ХХК нь дээрх орон сууцыг 2025 оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулах байсан боловч хугацаандаа ашиглалтад оруулаагүй бөгөөд 2025 оны 11 дүгээр сараас захиалагч айлуудаа оруулж эхэлсэн тул би “*******” ХХК-ийн нягтлантай нь очиж уулзаж, өөрийн захиалсан орон сууцаа хүлээн авч, түлхүүрээ гардаж авсан.
Үүний дараа тус компанид орон сууц захиалсан иргэдийн групп чатанд Ипотекийн зээлээр бус бэлэн төлөлттэй хүмүүс ирж орон сууцны актаа аваарай. гэж бичигдсэн байсныг олж хараад Байраа эргэж тойронгоо актаа авъя гэж бодож байтал хүргэн ах над руу залгаж Байранд чинь өөр айл нүүгээд орчихсон байна. гэж хэлэхээр нь очиход миний худалдан авсан орон сууцанд ******* гэх хүний эхнэр нь амьдарч байсан бөгөөд Манайх саяхан энэ байранд нүүж ирсэн гэж хэлсэн.
Ингээд би хүргэн ахын хамт “*******” ХХК-ийн Найрамдал хотхон-д байрлах оффис дээр нь очиж уулзахад захирал С., мөн манай байранд нүүж орсон гэх ******* нар байсан бөгөөд тэднээс юу болоод байгаа талаар тодруулахад ******* нь Ерөнхийдөө бол та хэд луйвардуулчихсан байна. Та нарын худалдаж авсан гэх энэ байрыг би Буудай хотхонд байр худалдаж авахын тулд урьдчилгаа мөнгөндөө тооцон өгч, дараа нь Буудай хотхоны эзэнтэй төлбөр мөнгөн дээрээ асуудал үүсэж, тус байрыг нь буцааж өгсөн болохоор урьдчилгаанд өгсөн Найрамдал хотхоныхоо байраа ч гэсэн би эргүүлэн авах ёстой. Тийм болохоор та хэд ямар данс руу мөнгө шилжүүлсэн, тэр хүнээсээ очиж мөнгөө олж ав. гэдэг тайлбар өгсөн. “*******” ХХК-ийн захирал С. нь хүртэл Анх мөнгөө шилжүүлсэн дансны эзэмшигчээс мөнгөө гаргуулж авах хэрэгтэй. гэж хэлсэн.
Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “*******” ХХК-ийн захирал тай №24/04-71 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 250827/04 дугаартай шинэчилсэн гэрээг “*******” ХХК-ийн захирал С. гэх хүнтэй тус тус байгуулж, гэрээний төлбөрийг гүйцэтгэгч байгууллагын зааж өгсөн дансанд 100 хувь төлж барагдуулсан.
“*******” ХХК-тай байгуулсан хоёр гэрээний 2.2 дахь заалтад Энэхүү захиалгын гэрээ нь Буудай хотхоны байрны төлбөрт шилжүүлэн өгч байгаа бөгөөд төлбөр тооцоогоо хүлээн авах эрхийг албан тоотоор баталгаажуулсан байна. гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд хэний нэр дээр ямар гэрээ хийж, хэний нэр дээр шилжүүлж байгаад авч байгаа байр гэдгийг огт ойлгоогүй.
******* өмнө нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан ба одоо Найрамдал төслийн ерөнхий зохицуулагчаар ажилладаг.
Хариуцагч *******, “*******” ХХК, гэрч ийн компани, Дарханбарилга.мн гэх компаниуд хоорондоо ажил хэргийн холбоотой гэдэг нь нотлогдож байна. “*******” ХХК-ийн захирал гэж хүн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулж, ийн дансыг өгсний дагуу нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг ийн дансанд шилжүүлсэн. Үүнийг хариуцагч “*******” ХХК хүлээн зөвшөөрч байсан нь 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулахад төлбөр тооцооны асуудлыг хөндөөгүй үйл баримтаар тогтоогдож байна.
Мөн “*******” ХХК-иас 2025 оны 10 дугаар сард улсын бүртгэлийн байгууллагад орон сууц захиалагч нарын жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд жагсаалтын 49-т ******* байрны төлбөрийг 100 хувь төлсөн гэж бичсэн.
Иймд Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* дугаар байр, *******,*******, тоот хаягт байрлах, 71.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож өгнө үү.
Мөн хариуцагч ******* нь уг орон сууцны өмчлөгч гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* дугаар байр, *******,*******, тоот хаягт байрлах, 71.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч, захиалагч, худалдан авагч гэсэн ямар ч баримт байхгүй, уг орон сууцанд хууль бусаар амьдарсаар байгаа тул *******ын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв. гэжээ. /хх-ийн 1-3 дүгээр тал/
2. Хариуцагч *******ын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
******* би “*******” ХХК-иас гэрээний төлбөрт орон сууц авахаар харилцан тохиролцсон бөгөөд гэр бүлийн хамт Дархан-Уул аймагт шилжин суурьших болсонтой холбоотойгоор иргэн тэй 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Д,,, тоотын 107.99 мкв хэмжээтэй, улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг 593,945,000 төгрөгөөр тооцож зээлээр худалдан авахаар тохирч, миний зүгээс ******* ХХК-иас тооцоондоо авах Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* байр хаягт байршилтай, Найрамдал мастер стейт 4 блок,*******, 5 дугаар давхрын 71.29 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 228,128,000 төгрөгөөр үнэлж, урьдчилгаа төлбөрт тооцуулахаар холбогдох гэрээ, бичиг баримтыг шилжүүлэн өгсөн.
Миний зээлээр худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч тухайн үед надад шилжүүлэх боломжгүй байсан бөгөөд Богд банкны зээлийн барьцаанд байсан учраас хариуцагч тодорхой хугацааны дотор зээлийг суллаж өмчлөх эрхийг шилжүүлэх, миний бие тэр үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон. нь надад зээлээр худалдсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй удсантай холбоотойгоор бидний өмнө байгуулсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болж, нь надад зарсан орон сууцаа буцааж авсан. Тиймээс миний бие мөн “*******” ХХК-иас авч, эд өгсөн орон сууцаа буцаан авч одоо тус байрандаа амьдарч байна.
Тус шүүхэд болон бидний хооронд үүссэн дээрх орон сууцнуудтай холбоотой маргаан хянагдаж байна. Нэхэмжлэгч нь эд тухайн орон сууцны төлбөрийг шилжүүлсэн эсэхийг миний бие мэдэхгүй бөгөөд хэрвээ түүнд шилжүүлсэн бол хариуцагч нь болно.
Нэхэмжлэгч нь “*******” ХХК-д ямар нэгэн төлбөр төлөөгүй тул өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй, зээлээр худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд төлбөрийн нөхцөл болгож тус байрыг эд шилжүүлэхээр тохирсон боловч тус гэрээнээс талууд татгалзаж, нь өөрийн зарсан орон сууцаа буцаан авсан учраас нэхэмжлэгчийн тэй хийсэн хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх ба үүний дунд нь үндэслэлгүй хөрөнгөжиж байна.
Тиймээс ******* миний бие гэрээний дагуу шилжүүлэхээр тохирсон орон сууцаа хууль ёсоор эзэмшиж байгаа.
*******, бидний байгуулсан гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй байхад, нь маргаан бүхий орон сууцыг эцсийн байдлаар хууль ёсоор өмчлөлдөө шилжүүлээгүй байхад орон сууцыг худалдан авахаар тохирч төлбөрөө шилжүүлсэн хууль зүйн үр дагаврыг ******* миний бие хариуцахгүй. Харин нэхэмжлэгч нь ээс төлсөн мөнгөө нэхэмжилж өөрт учирсан хохирлоо барагдуулах нь зөв гэж үзэж байна.
Хариуцагч *******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 41-42 дугаар тал/
3. Хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч С.ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч “*******” ХХК нь хариуцагч *******ад гэрээний төлбөрт “*******” ХХК-иас орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч ******* нь гэр бүлийн хамт Дархан-Уул аймагт шилжин суурьших болсонтой холбоотойгоор иргэн тэй 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Д,,, тоотын 107.99 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг 593,945,000 төгрөгөөр тооцож зээлээр худалдан авахаар болсон тул урьдчилгаа төлбөрт “*******” ХХК-иас тооцоондоо авах Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* байр хаягт байршилтай, Найрамдал мастер стейт 4 блок,*******, 5 дугаар давхрын 71.29 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 228,128,000 төгрөгөөр үнэлж, холбогдох гэрээ бичиг баримтыг эд шилжүүлэн өгөхийг хүссэн.
Тиймээс “*******” ХХК нь ийн хүсэлтийн дагуу орон сууц захиалгын гэрээг *******тэй байгуулсан ба нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрийг манай компанид огт төлөөгүй болно.
Тус шүүхэд болон ******* нарын хооронд дээрх орон сууцнуудтай холбоотой иргэний хэрэг хянагдаж байгаатай холбоотойгоор энэ орон сууцыг хууль ёсоор өмчлөгч *******аас маргаан дуусах хүртэл өөрийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь тухайн орон сууцны төлбөрийг ийн дансанд шилжүүлсэн бол энэ маргааны хариуцагч нь байх бөгөөд нэхэмжлэгчийг хариуцагчаа зөв тодорхойлоогүй гэж үзэж байна.
******* нь зээлээр худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд тус байрыг эд шилжүүлэхээр тохирсон боловч тэдний хоооронд маргаан үүсч, талууд гэрээнээс татгалзаж, нь өөрийн зарсан орон сууцаа буцаан авсан учраас нэхэмжлэгчийн тэй хийсэн хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх ба үүн дунд нь үндэслэлгүй хөрөнгөжиж байна.
Тиймээс , ******* нарын байгуулсан гэрээнд маргаан үүсэж, нэхэмжлэгчийн шаардаж байгаа орон сууцыг ******* буцаан авах нөхцөл байдал үүсэж болзошгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээний дагуу манай компанид орон сууцны төлбөрийг төлөөгүй тул түүнд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй бөгөөд манай компани орон сууцаа хууль ёсоор эзэмшиж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “*******” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 43-44 дүгээр тал/
4. Хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч С. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“*******” ХХК нь 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******тэй орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээг гэх этгээдийн хүсэлтийн дагуу манай компани *******тэй байгуулсан. Учир нь энэхүү иргэний хэрэгт хариуцагчаар мөн татагдсан ******* нь ээс Дархан-Уул аймаг, , 13-р багт байрлах хотхоноос 107.99 : эмжээтэй орон сууцыг 593,945,000 төгрөгт зээлээр худалдан авахаар тохиролцож уртдчилгаа төлбөрт “*******” ХХК-с тооцоондоо авах маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг 228,128,000 төгрөгөөр үнэлж холбогдох гэрээ бичиг баримтыг эд шилжүүлж өгсөн.
Иргэн *******тэй байгуулсан 2025 оны 8-р сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 1.2-т зааснаар манай компанийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу нийт 227,343,810 төгрөгийг орон сууц худалдан авсан төлбөрт шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ийн хаан банкны эзэмшлийн5909050 тоот данс руу иргэн гэх иргэний хаан банкны эзэмшлийн5557777 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь хариуцагч ******* нь орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ зөрчиж манай хуулийн этгээдийн эзэмшлийн данс руу бус өөр этгээдийн данс руу шилжүүлсэн. нь *******г өөрөө олж ирээд өөрөө 227,343,810 төгрөгийг авсан. Иймд манай компани *******тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /хх-ийн 70-71 дүгээр тал
5. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“*******” ХХК нь нэхэмжлэгчид Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийг гэх хүний данс руу шилжүүлчих, ямар ч асуудалгүй гэж ойлгуулж, төлбөрийг шилжүүлсний дараа шүүхэд гаргаж буй сөрөг нэхэмжлэлдээ ...2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 1.2-т зааснаар манай компанийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу нийт 227,343,810 төгрөгийг орон сууц худалдан авсан төлбөрт шилжүүлэх үүргээ зөрчиж, өөр этгээдийн буюу ийн данс руу шилжүүлсэн гэх үндэслэлээр гэрээг цуцлуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.
“*******” ХХК нь уг гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэл нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчиж, төлбөр төлөөгүй гэж үзэж байгаа бол гэрээг шууд цуцлах эрх нь “*******” ХХК-д байгаа.
Нэхэмжлэгч ******* нь гэх хүнийг огт танихгүй бөгөөд анх орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах үед "*******" ХХК-ийн борлуулалтын менежер нь дээрх хүний дансыг өгсний дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн тул гэрээг цуцлах үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 90 дүгээр тал/
6. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“*******” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байгаа. ******* ХХК, Э.Тэмүүлэн нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.
“*******” ХХК, Э.Тэмүүлэн нарын 2024 оны 11 дүгээр сарын 23, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.2-т Энэхүү гэрээ нь Буудай хотхоны байрны төлбөрт шилжүүлэн өгч байгаа бөгөөд төлбөр тооцоогоо хүлээн авах эрхийг албан тоотоор баталгаажуулсан байна. гэж тодорхой заасан. Энэ заалтын дагуу тус орон сууц Буудай хотхоны байрны өмчлөгчид шилжих ёстой, эсхүл мөнгө нь Буудай хотхоны байрны өмчлөгчид шилжих ёстой.
Мөн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 250827/04 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 4.11-т Захиалагч өөрөө болон захиалагчийн нэр заасан хүмүүс нь орон сууц бүрэн ашиглалтанд орсны дараа гүйцэтгэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр орон сууцанд нүүж орно. гэж заасан. Энэ орон сууцыг нэр зааж шилжүүлэх эрхтэй этгээд нь ******* гэдэгт талууд маргахгүй байна. Нэхэмжлэгч ******* нь рүү байрны мөнгийг шилжүүлсэн. Харин бол Буудай хотхон байрны өмчлөгч биш.
Хариуцагч “*******” ХХК нь энэ орон сууцны анхдагч өмчлөгч нь ******* гэдэгт маргадаггүй бөгөөд ******* нь “*******” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөрт авах ёстой байсан орон сууцыг 228,000,000 төгрөгөөр тооцсон. Энэ 228,000,000 төгрөгийг “*******” ХХК, Э.Тэмүүлэн нарын 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээн дээр 1 м.кв талбайн үнэ 3,198,000 төгрөг байна. гээд тааруулаад бичсэн байгаа. Тийм учраас энэ орон сууц *******ын орон сууц. Хэрэв *******ын орон сууц биш гэж байгаа бол төлбөрийг “*******” ХХК-д төлөх ёстой.
Хэрэв нэхэмжлэгч ******* огт мэдэхгүй байж байгаад ийн данс руу хийсэн бол энэ андуурсан гүйлгээ болно. Нэхэмжлэгч андуурсан гүйлгээгээ өөрөө нэхэж авна. Хэрэв борлуулагчийн хэлснээр ийн данс руу шилжүүлсэн гэж байгаа бол “*******” ХХК, *******ын өмнөөс бусдад өмчлөх эрхийг олгосон гэж үзэхгүй. Ямар борлуулагчаар дамжуулаад мөнгө авсан бэ? гэдгийг нотлоогүй. Харин ийн данс руу мөнгө шилжүүлсэн нь эрсдэлд оруулж байгаа.
“*******” ХХК, Э.Тэмүүлэн нарын 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний 2.2, 4.6-д заасны дагуу энэ хэлцэл нь *******ын зөвшөөрлийн дагуу хийгдэх ёстой хэлцэл байсан. Гэтэл ******* зөвшөөрөл олгоогүй, гэрээний төлбөр төлөгдөөгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* дугаар байр, *******, тоот хаягт байрлах, 71.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******г тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******гийн нэр дээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* дугаар байр, *******, тоот хаягт байрлах, 71.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******тэй байгуулсан 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,365,469 төгрөг, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,294,670 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 600 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “*******” ХХК-иас 1,294,669 төгрөг, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож... шийдвэрлэжээ.
8. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлээгүй, огт хэрэгт авагдаагүй үйл баримтуудыг өөрийн хийсвэрлэл, оюун дүгнэлтээр гаргаж түүндээ дүгнэлт өгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болон болгоогүй орхисон талаар хууль зүйн дүгнэлт тайлбар огт хийгээгүй. Талуудын хооронд үүссэн харилцаанд эрх олгогдож, үүрэг хүлээгээгүй этгээдийн үйлдлийг хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэж нотлоогүй дүгнэж, нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих эзэнд нь өгөөгүй үйлдлийг зөвтгөсөн, шүүхийн шийдвэрт тусгагдсан мэдээлэл агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй байгаа зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Харилцан хууль зүйн үр дагавар үүсгэж болзошгүй нэг маргаан зүйл бүхий маргаануудыг нэгтгэн шийдвэрлэхээс үндэслэлгүй татгалзан зэрэг илт хууль зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 199-205 дугаар тал
9. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
3. Нэхэмжлэгч ******* нь *******, “*******” ХХК-д тус тус холбогдуулан Дархан-Уул аймаг, , *******,*******,*******,******* дугаар байр, *******,*******, тоот хаягт байрлах, 71.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоолгох, *******ын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь “******* нь “*******” ХХК-д орон сууцны төлбөр төлөөгүй, эд төлбөр шилжүүлсэн гэх тул энэ маргааны жинхэнэ хариуцагч нь болох ба нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, ээс шилжүүлсэн төлбөрөө нэхэмжилж, өөрт учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй” гэж,
хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан “*******” ХХК, ******* нарын хооронд 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус тус маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК-ын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байх ба нэхэмжлэгч ******* худалдан авсан орон сууцны төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн, “*******” ХХК нь орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “гэрээгээр тохирсон сууцны төлбөрийг огт төлөөгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэж сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Дээрх шийдвэрийг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргээс судалж үзвэл:
6.1.Нэхэмжлэгч ******* нь Darkhanbarilga.mn компанийн борлуулалтын ажилтан н.гаар дамжуулан хариуцагч “*******” ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 24/04-71 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Дархан-Уул аймаг, , *******, Мангиртын 1 гудамж, Найрамдал ресиденс хотхоны А4 блокын 5 давхрын А айл, 71.29 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 3,189,000 төгрөгөөр, нийт 227,415,000 төгрөгөөр захиалахаар харилцан тохиролцсон байна.
6.2. Нэхэмжлэгч ******* нь дээрх орон сууцны төлбөрт 206,741,000 төгрөгийг ийн эзэмшлийн Хаан банкны5557777 тоот данснаас “*******” ХХК-ийн борлуулалтын менежерийн өгсөн Хаан банкны5909050 тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ийн депозит дансны хуулга, төлбөр шилжүүлсэн баримт, шүүх хуралдаанд гэрч , нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
6.3. Улмаар, “*******” ХХК-ийн барьж буй барилгын хаягжилт олгогдсоноор нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК нар 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг шинэчлэн 250827/04 дугаартай гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймаг, , *******,*******, Мангиртын 1 дүгээр гудамж,******* байр, *******, тоот хаягт байрлах, 71.29 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагч *******д хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны төлбөр 227,343,810 төгрөгийг гүйцэтгэгч талд төлж, орон сууцыг хүлээн авах үүрэг хүлээсэн байна.
6.4. “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст маргаан бүхий байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар албан бичгийг хавсралтын хамт хүргүүлэхдээ нэхэмжлэгч *******г 100 хувь төлбөр төлсөн гэж тусгасан байна.
7. “*******” ХХК нь Дархан-Уул аймагт орон сууц барьж ашиглалтанд оруулах төсөл хэрэгжүүлсэн, уг төслийг хэрэгжүүлэхдээ нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллаж, хариуцагч *******ад хамтран ажиллах гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцсон гэх маргаан бүхий орон сууцыг *******, нарын байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 228,128,000 төгрөгөөр тооцуулахаар тохирч нэхэмжлэгч *******тэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан, төлбөрийг хариуцагч *******ын хүсэлтийн дагуу иргэн ийн эзэмшлийн дансанд шилжүүлж, гэрээний дагуу төлбөр төлөгдсөн, “*******” ХХК нь орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж үйл баримтыг зөв тогтоосон байна.
Мөн анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах, улмаар мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
8. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан орон сууцны төлбөр төлөөгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж, мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-т “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г гэрээний дагуу орон сууцны төлбөрт 206,741,000 төгрөгийг “*******” ХХК-ийн борлуулалтын менежерийн заасан дансанд төлсөн, үлдэх 20,602,810 төгрөгийг төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т заасан үндэслэлд хамаарна, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээний үүргийн зөрчил гаргасанд тооцохгүй гэж үзэж хариуцагч “*******” ХХК-ийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар орон сууц захиалан бариулах гэрээг цуцлахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
9. Хариуцагч ******* нь “...шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8,2, 8.3-т заасан дүгнэлт нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг анхаараагүй, үйл баримтыг хийсвэрээр дүгнэж, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, шийдвэрийн 8.7-д заасан дүгнэлт нь агуулгын хувьд зөрүүтэй, шийдвэрийн 8.12, 8.13, 8.17-д дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан
Талуудаас хэрэгт ирүүлсэн нотлох баримт нь тухайн хэргийн үйл баримт, маргааны зүйлтэй шууд холбоотой байхыг шаардах бөгөөд тухайн нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг шүүх тогтоож, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
Анхан шатны шүүх нь шийдвэрийн 8.2, 8.3-т хариуцагч нарын хооронд хамтран ажиллах харилцаа байсан эсэх, хамтран ажиллах гэрээний төлбөрт орон сууцыг авахаар тохирсон талаарх үйл баримтыг хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн дүгнэсэн байх тул дээрх үйл баримтыг нотлох баримтаар тогтоогдоогүй, хэрэгт хамааралгүй, хийсвэрээр дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
9.2. Нэхэмжлэгч ******* нь орон сууц худалдан авсан төлбөрийг хариуцагч “*******” ХХК-ийн дансанд шилжүүлээгүй, иргэн ийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон /шийдвэрийн 8.5/ хэдий ч уг төлбөрийг *******, нарын байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн, үүнийг хариуцагч ******* мэдэж байсан нь хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь “*******” ХХК-тай хамтран ажиллаж, төлбөрт маргаан бүхий 3 өрөө орон сууцыг авсан, уг орон сууцаа ээс худалдан авч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцуулахаар зөвшөөрч “*******” ХХК нь *******тэй орон сууц худалдах худалдан авах гэрээг удаа дараа байгуулж, төлбөрийг ийн данс руу шилжүүлж байгаа үйл баримтууд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой, уг үйл баримт тус бүр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.
10. Мөн хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо “...сөрөг нэхэмжлэлийн шаардлыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн эрх ашгийг хөндсөн, хоорондоо холбоо бүхий хэргүүдийг нэгтгэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан” гэж дурьджээ.
10.1. Хариуцагч ******* нь хариуцагч “*******” ХХК, нэхэмжлэгч ******* нарт холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууц захиалан бариулах гэрээг Г.Мөнбаттай шинэчлэн байгуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШЗ20265/07248 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
10.2. Хариуцагч ******* нь иргэн эд холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрийн урьдчилгаа 228,128,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууцанд байсан тавилга худалдах, худалдан авах хэлцлээс татгалзаж, тавилгын үнэ 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШЗ2025/09724 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар тогтоогдсон байна.
Хариуцагч ******* нь *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг дээрх иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 307/ШЗ2026/02309 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
11. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12. Хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж байгаа тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,365,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 307/ШШ2026/01772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,365,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН