Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 01168

 

Зохигчид эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгохтухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 11 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Хаминиган овгийн Батчулууны Баярсайхан /регистрийн дугаар НШ79061576/,

Хариуцагч: 1981 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 11 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Жаргалант овгийн Баасанжавын Эрдэнэмөнх /регистрийн дугаар ФМ81022542/  холбогдох 6,697,159 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Баярсайхан нь Б.Эрдэнэмөнхийн хүсэлтийн дагуу түүний нэхэмжлэлээр 2015-12-15-нд СДШүүхээр гэрлэлтцээ цуцлуулсан. Уг гэрлэлт цуцлуулах асуудалтай хамт 5-11-10 тоот орон сууцыг надаас гаргуулах Эрдэнэмөнхийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Уг байрыг би өөрийн нэр дээр 2012 оны 05 дугаар сараас банкны зээлийн үлдэгдэл зээлийг 3 жил гаруй хугацаанд ганцаараа төлж байсан асуудлыг би тавиж шүүхээс зээлийн үлдэгдэл 8,112,159 төгрөг Б.Эрдэнэмөнх банкинд төлөхийг дурьдаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөч Давж заалдах шатны шүүхэд би гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс 2016-02-26-нд Б.Эрдэнэмөнхөөс 23,359,403 төгрөг гаргуулж надад олгохоор болсон боловч уг шийдвэрийг хянуулахаар нэхэмжлэгч хандаж, 2016-05-19-нд хяналтын шатны шүүх хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шийдвэр нь уг шийдвэр нь дутагдалтай гарсан юм. Эрдэнэмөнх байрны зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлж байгаагүй, харин ДЗШ-ны хурлын үеэр 910,000 төгрөг төлсөн байсан. Эрдэнэмөнх нь 3-6-104 тоотыг өмчилдөг боловч уг байрны төлбөрийг нэг ч удаа төлж байгаагүй юм. Би байгууллагаасаа хөнгөлөлт эдлэж, 8,000,000 сая төгрөгийг дангаараа төлж байсан. Дахин орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болсон юм. 2015-12-15-ны өдрийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ШШГА-нд өгсөн байгаа. Эрдэнэмөнх нь надад төлөх төлбөрийг огт төлөөгүй байгаа бөгөөд тэр одоо ажилгүй тул зээлийг ч мөн төлөхгүй байгаа тул миний цалингаас банк сар бүр суутгал хийж байна. 2015-12-15-ны өдрийн шийдвэрт Эрдэнэмөнх уг төлбөр 8,112,159 төгрөг банкинд төлөх ёстойг дурьдсан болохоос биш банк ч уг хэрэгт оролцоогүй, шаардлага гаргах шаардлагагүй байсан юм. Иймд 2012-05-17-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний дагуу 26,000,000 төгрөгний зээлийн сарын 0,66 хувийн буюу жилийн 8 хувийн хүүгийн хамт төлөх үүргийг 5 жилийн хугацаатай Эрдэнэмөнх бид 2  цуг хүлээсэн тул түүнээс зээлийн үлдэгдэл 6,697,159 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Долгорсүрэнгийн нэхэмжилсэн айрагны үнэ болох 80 000 төгрөгийг 2016 оны 11 сард өгнө, Д.Цэцгээгийн нэхэмжилсэн 85 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 25-27ны өдрийн хооронд төлөх болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Баярсайхны нэхэмжлэлтэй Б.Эрдэнэмөнхөд холбогдох нэхэмжлэлийн шаардлага 6,697,159 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Б.Баярсайхан нь 5-11-10 оот орон сууцыг зээлээр худалдан авахад намайг нэг ч төгрөг төлж байгаагүй гэж бичсэн байна. Би Б.Баярсайхантай гэрлэснээс хойш нэг ч ажил хийгээгүй биш гэр орныхоо ажлыг хийж үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж ирсэн юм. Би хүүхдүүдээ сайн харж халамжилж байгаа бөгөөд  харин өөрөө архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж хутгаар хүүхдээ хутгалах гэж байхад нь би өмнүүр нь орж 3 удаа хутгалуулж байсан бөгөөд үүнээс болж гэр бүл маань цуцлах шалтгаан нөхцөл болж байсан. Би хүүхдээ харахын хажуугаар Баярсайхны эгчтэй хамт ломбарданд сууж, таксинд явж мөнгө олдог байсан бөгөөд мөн “Оч” хүүхдийн их дэлгүүрт худалдагч хийж байсан шүү дээ. Б.Баярсайхан нь өөрийгөө болохоор би тэгсэн ингэсэн гэх дуртай намайг болохоор юу ч хийгээгүй ажил хийж авчирсан мөнгийг мөнгө биш гэж үздэг дээрэлхүү зантай хүн юм. Одоо харин хүүхдээ надад хамаагүй гэж хэлдэг болсон. Баярсайхан энэ байдалдаа дүгнэлт хийдэггүй, өөрийгөө дандаа өмөөрч хамгаалдаг. Мөн хөрөнгөө зөвхөн өөрөө босгож бүтээсэн бүхнийг төлж байсан гэх мэтээр намайг болон хүүхдүүдээ байнгын эдийн засгийн хүчирхийлэлд байлгадаг нь энэ нэхэмжлэлийн шаардлагаас харагдаж байна. Тиймээс өнөөдөр байрны зээлийн үлдэгдэлийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр намайг болон хүүхдүүдийг минь тогтоосон орон сууцандаа 2 хүүхдүүдийнхээ хамт орж амьдарч чадахгүй байгаа ба Баярсайхан нь байраа чөлөөлж өгөхгүй байгаа болно. Би хүүхдүүдийнхээ хамт ээжийндээ хамт амьдарч байна. Шаардлагад дурьдсан 6,697,159 төгрөгийг би төлнө мэдэж байгаа, энэ тал дээр ямар нэгэн маргаж байгаагүй болно. Би 2 ч удаа төлөлт хийсэн бөгөөд эхлээд 910,000 төгрөгийг дараа нь 2016-08-10-нд 505,000 төгрөг нийт 1,415,000 төгрөгийг төлсөн байгаа юм. Нэхэмжлэлдээ 910,000 төгрөгийг төлсөн талаар бичсэн байна. Харин 505,000 төгрөгийг хасаагүй байна. Иймд 6,697,159 төгрөгнөөс 505,000 төгрөгийг хасаад 6,192,159 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь хариуцагч Б.Эрдэнэмөнхөд холбогдуулан 6,697,159 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Эрдэнэмөнх нэхэмжлэлийн шаардлагаас 6,192,159 төгрөг төлөхийг зөвшөөрснийг нэхэмжлэгч Б.Баярсайхан хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Баярсайхны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 122,110 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 61,052 төгрөг, хариуцагчаас 61,052 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. 1.Нэхэмжлэгч Б.Баярсайхны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эрдэнэмөнхөд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 505,000 төгрөгнөөс татгалзаж, 6,192,159 төгрөг болгож бууруулсныг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122,110 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 61,052 төгрөг, төрийн сангаас 61,052 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН