| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01332/И |
| Дугаар | 01142 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 01142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн 100 айлын 17а дугаар тоотод оршин суух, /ФД67060109/ Хөх харчин овгийн Цогзолын Цэрэндуламын нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэрэндулам миний бие 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зөвлөлтийн Монголэнергострой трестийн барилга мантожийн удирдах газрын барилгын хэсэгт шавар будагчнаар ажилласан билээ. Гэтэл одоо тэтгэвэр гарахад тухайн үеийн тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул миний 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зөвлөлтийн Монголэнергострой трестийн барилга мантожийн удирдах газрын барилгын хэсэгт шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын даргын 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/140 дугаар тушаал, Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны “Монгол барилга” нэгдлийн “Монголэнергострой” трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Г.Наранчимэг, Л.Батбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөх харчин овгийн Цогзолын Цэрэндулам нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зөвлөлтийн Монголэнергострой трестийн барилга мантожийн удирдах газрын барилгын хэсэгт шавар будагчнаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын даргын 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/140 дугаар тушаал, Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны “Монгол барилга” нэгдлийн “Монголэнергострой” трестийн дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Г.Наранчимэг, Л.Батбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хөх харчин овгийн Цогзолын Цэрэндулам нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зөвлөлтийн Монголэнергострой трестийн барилга мантожийн удирдах газрын барилгын хэсэгт шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН