| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01300/И |
| Дугаар | 01141 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 01141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1958 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 19 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, /ФМ58101170/ Боржигон овгийн Гомбожавын Баянжаргалын нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Баянжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, 1991 он 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Эрдэнэт хотын хүнсний комбанитат хөргөгч, байгууламжийн машинчнаар, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөдөө аж ахуйн цехэд малчнаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт хот дахь Хүнсний комбинатын даргын 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 109 дугаартай тушаал, 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, дурсамж, баярын бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овгийн Гомбожавын Баянжаргал нь 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, 1991 он 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Эрдэнэт хотын хүнсний комбанитат хөргөгч, байгууламжийн машинчнаар, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөдөө аж ахуйн цехэд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт хот дахь Хүнсний комбинатын даргын 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 109 дугаартай тушаал, 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, дурсамж, баярын бичгүүд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Гомбожавын Баянжаргал нь 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, 1991 он 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Эрдэнэт хотын хүнсний комбанитат хөргөгч, байгууламжийн машинчнаар, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөдөө аж ахуйн цехэд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН