Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 841

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Э, шүүгдэгч /хохирогч/ С.О, Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.О, Н.Ө нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, С.О, 

2. Монгол Улсын иргэн, Н.Ө, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамжийн гудамжинд иргэн Н.Өыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Н.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамжийн гудамжинд иргэн С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ө мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 5-7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор С.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10, 15-16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Н.Өаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12, 19-20/,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Ц.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр С.Очирбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4322 дугаар дүгнэлт /хх-н 28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4263 дугаар дүгнэлт /хх-н 29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар С.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Н.Өаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-45/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51, 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46-47, 52-54/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас  шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамжийн гудамжинд иргэн Н.Өыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамжийн гудамжинд иргэн С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч С.О, Н.Ө нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим гудамжинд маргалдаж, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Оын хохирогчоор өгсөн: “......" гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Н.Өы өгсөн: "...й." гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхболдын өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Баярсайханы өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 24/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4322 дугаартай дүгнэлт

1. С.Оын биед тархи доргилт, зүүн чамархай, зулайн хуйх, хоёр нүдний зовхи, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн доод зовхинд зулгарлт, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун бугалганд цус хуралт хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл,

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4263 дугаартай дүгнэлт

1. Н.Өы биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна,

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 29/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Оын өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Өы өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 45/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө, С.О нар бие биедээ хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Ө, С.О нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж, хоорондоо эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч нар “...хохирол төлбөрөө авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 61-62/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.