| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01292/И |
| Дугаар | 01140 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 01140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 41 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух, Харваач овгийн Дансрангийн Нарангэрэлийн нэхэмжлэлтэй
“Төрсөн он, нас тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нарангэрэл, гэрч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харваач овогтой Дансрангийн Нарангэрэл нь 1966 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төосөн. Дансран гэдэг хүн үрчлэн авахдаа төрсний гэрчилгээ байхгүй гээд өгөөгүй учир Дансрангийн Нарангэрэл гэж овогтой төрсний гэрчилгээг авсан үнэн боловч одоогоос 5 жилийн өмнө олж өгсөн учир иргэний бүртгэлийн газраас лавлагаа нь Дансрангийн Нарангэрэл нь 1966 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн гэсэн нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Нарангэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 45/019773 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 06 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Харваач овгийн Дансрангийн Нарангэрэл нь төрсөн, он, сар, өдөр нас тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
М.Цэндээ нь 1966 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн болох нь Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 45/019773 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 06 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар батлагдаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.13.т заасныг баримтлан Харваач овгийн Дансрангийн Нарангэрэл нь 1966 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 50 настай болохыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН