| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/01320/И |
| Дугаар | 01138 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 01138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн 100 айл гудамжны 17а тоотод оршин суух, /ФМ60080214/ Пүрэвсүрэн овгийн Пүрэвсүрэнгийн Тайванжаргалын нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016-09-15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Тайванжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Тайванжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Олон улсын геологийн экспедизийн 34 дүгээр ангид топо техникчээр, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын ресторан гуанзны төвийн цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Пүрэвсүрэн овгийн Пүрэвсүрэнгийн Тайванжаргал нь 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Олон улсын геологийн экспедизийн 34 дүгээр ангид топо техникчээр, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын ресторан гуанзны төвийн цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Пүрэвсүрэн овгийн Пүрэвсүрэнгийн Тайванжаргал нь 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Олон улсын геологийн экспедизийн 34 дүгээр ангид топо техникчээр, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын ресторан гуанзны төвийн цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН