| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 319/2025/00954/И |
| Дугаар | 10 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 10
2026 05 05 206/МА2026/00010
“******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 319/ШШ2026/000185 дугаар шийдвэртэй,
******* ******* Жаргалант сумын Цамбагарав багийн 5 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, “******* ******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй,
******* ******* ******* ******* ******* ******* холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: “Өвс бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн 30%-ийн урьдчилгааa 54,000,000 төгрөг, алданги 9,720,000 төгрөг гаргуулах, мөн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 10,500 ширхэг боодол өвсийг нэг ширхгийг 12,000 төгрөгөөр авахыг ******* ******* ******* ******* тамгын ******* даалгах" тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “******* ******* *******” ХХК-ийн захирал , түүний өмгөөлөгч Н.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* ******* ******* ******* ******* *******ай нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх 15,000 ширхэг пресс өвсний гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд дурдсан бичиг баримтуудыг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа мөнгө 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр орох ёстой байсан. Манайх 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хадландаа ороод хадлангийн үйл явц хэвийн үргэлжилж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгө аваагүй, өвсөө нийлүүлж чадаагүй, ******* газраас гарсан захирамжаас болоод өвсөө худалдан борлуулж чадаагүй ийм нөхцөл байдалтай байх тул аргагүйн эрхэнд иргэний хэргийн шүүхэд хандсан юм. Гэрээ цуцлагдаагүй байх тул нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Хариуцагчийн татгалзлын үндэслэлдээ: Манай талаас тухайн үед газар дээр нь очиж хяналт шалгалт хийхэд шар хулс хадаад байж байсан. Тухайн өвсийг хүлээн авах боломжгүй гэх дүгнэлтэд ажлын хэсгийн гурван албан хаагч нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тухайн үед талбай дээрээ байсан. Бид түүнд ийм өвсийг манай нөөцөд нийлүүлэх гэж байгаа бол бид хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлэхэд өөрөө нийлүүлэхгүй байсан ч болно гэж хэлсэн болохыг зөвхөн би биш манай ажлын хэсэгт байсан нөгөө гишүүд маань гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурддаг.
Нэхэмжлэгч урьдчилгаа мөнгө ороогүй байгаа талаар 2025 оны 08 дугаар сарын 20-ны үеэр мэдсэн, тухайн үед ямар нэг зүйл ярихгүй байж байгаад 2025 оны 10 дугаар сард гэнэт шүүхэд хандаад гараад ирсэн нь өөрөө бас эргэлзээтэй. Бид адилхан хүмүүс болохоор нэгнийхээ ажил хөдөлмөрийг ойлгож хандах нь зүйтэй. 2025 оны 09 дүгээр сард хийсэн хурлаар санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн анх 80,000 пресс авах байснаас 56,000 ширхгийг авахаар болсон тул тай холбогдоод санхүүгийн улмаас худалдан авах боломжгүй болсон тул танайх өвсөө худалдан борлуулаарай гэж мэдэгдсэн. Бид нөөцийн шаардлага хангахуйц өвсийг бэлтгэж малчдад тараагаад эхэлсэн тэдний зүгээс муу өвс байна гэж санал гомдол, санал гаргаагүй төрийн ажил хэвийн үргэлжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 319/ШШ2026/00185 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* тамгын газраас гэрээнд заасан эхний санхүүжилт болох урьдчилгаа 30 хувь буюу 54,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 9,720,000 төгрөг гаргуулах, мөн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 10,500 ширхэг боодол өвсийг нэг ширхгийг 12,000 төгрөгөөр авахыг ******* ******* ******* ******* тамгын ******* даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,750 (476,550+70,200) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 717,750 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч ******* ******* ******* ******* тамгын газраас 427,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "******* ******* *******" ХХК-нд олгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ба гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ний захирал , түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “******* ******* *******” ХХК-ийн захирал нь ******* ******* засаг ******* орлогч Л.Энхбаяр, захиалагчийг төлөөлж санхүү, төрийн сангийн хэлтсийн ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батсайхан, хүнс, хөдөө аж ахуйн газрын МАА-н хэлтсийн дарга нартай “нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулсан. Нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ өнөөдрийн байдлаар буюу 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа, ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хүчингүй болоогүй.
Хариуцагч нэгэнт гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 54,000,000 төгрөгийг 2025 оны 08 сарын 15-ны дотор шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 5.1-д зааснаар алданги төлөх үүрэгтэй атал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж алдангийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 2.5-д эцсийн санхүүжилтийг шаардлага хангасан өвсийг бүрэн хугацаанд нь хүлээлгэн өгч ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, бусад холбогдох бичиг баримт, ажлын хэсгийн акт дүгнэлтүүдийг хүлээн авснаар 70 хувь буюу 126,000,000 төгрөгийг бүрэн олгоно гэж тохиролцсоныг шүүх анхаараагүй.
Нэг маргаангүй үйл баримт бол ажлын хэсэг 2025 оны 10 сарын 07-нд хуралдсан асуудал юм. Энэ хурлаар одоо энэ ачиж ирсэн өвсийг үзээд шаардлага хангаж байгаа бол 5000 ширхгийг авъя гэж ярилцсан. Энэ тухай хариуцагч "******* ******* *******" ХХК-ны захирал д 2025 оны 10 сарын 07-ны хурлын дараа хэлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, 15,000 ширхэг боодол өвс авахаар гэрээгээр тохирчхоод 5000 ширхэг өвс авна гэсэн нь үндэслэлгүй байсан. Нэхэмжлэгч нь өвсийг 2025 оны 10 сарын 02-ны өдөр тээвэрлэн авчирч хариуцагчид хүлээлгэн өгөх гэсэн боловч ажлын хэсэг хүлээж авахаар ирээгүй, ажлын хэсгийн гишүүн ганцаар очиж өвсийг үзсэн, мөнгөгүй учраас хүлээн авахгүй гэж татгалзсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.
Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* хөшөө” ХХК нь ******* нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Ингээд 2025 оны 08 сарын 21-ны өдөр ХХААГ-ын Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга , МААХ-ийн мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Буянт сумын нарийн гол багийн хадланч 15000 пресс өвсний гэрээ байгуулсан гийн Шаргууны адагт хийж байгаа ******* нөөцөд бэлтгэсэн өвсийг газар дээр нь шалгаж өнгөрсөн жилийн хур шагшуурга хадсан байсан тул урьдчилгаа болох 54,000,000 төгрөгийг шилжүүлээгүй. Аймгийн аюулгүй нөөцөд сайн өвс бэлтгэх, цаашлаад гэрээг цуцлах үндэслэл болно гэдгийг сануулсан бөгөөд албан ёсоор мэдэгдэж давхар бичлэг хийж баталгаажуулсан.
2025 оны 10 сарын 07-ны өдөр ХХААГ-ын дарга гээр ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл хангах, ******* нөөцийн өвс тэжээл хүлээж авах ажлын хэсэг хуралдаж "******* Буянтай *******” ХХК-ний өвсийг газар дээр нь үзэж шалгаад шаардлага хангасан бол хүлээж авахаар шийдвэрлэсэн ч тухайн компани нь өвс байхгүй бусдад худалдан борлуулсан гэдэг шалтгаанаар өвсөө нийлүүлээгүй. Цаашлаад ******* аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс нь шаардлага хангахгүй байсан учраас "******* Буянтай *******” ХХК-ний урьдчилгаа болох 30 хувийн санхүүжилт 54,000,000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд шаардлага хангасан тохиолдолд хүлээж авахад бэлэн байсан боловч бусдад худалсан гэх шалтгаанаар ажлын хэсэгт үзүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр алданги гэх мөнгийг хасаж тооцсон нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр алданги гэх мөнгийг хасаж тооцсон нь үндэслэлтэй. Тухайн үед ажлын хэсэг гарч “******* ******* *******” ХХК-ний ажлыг шалгахад, өвс нь шаардлага хангахгүй байсан учраас манайх гэрээнээсээ татгалзсан. Иймд гийн гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн захирал ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь “Нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн 30%-ийн урьдчилгаа 54,000,000 төгрөг, алданги 9,720,000 төгрөг нийт 63,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ******* тамгын ******* холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10.500 ширхэг боодол өвсийг нэг ширхгийг 12,000 төгрөгөөр авахыг ******* ******* ******* ******* тамгын ******* даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
3. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нөөцөд авах өвсийг тухайн үед газар дээр нь очиж хяналт шалгалт хийхэд шар хулс хадаад байж байсан. Тухайн өвсийг хүлээн авах боломжгүй гэх дүгнэлтэд ажлын хэсгийн гурван албан хаагч нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм. талбай дээрээ байсан, ийм өвсийг манай нөөцөд нийлүүлэх гэж байгаа бол бид хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлэхэд өөрөө нийлүүлэхүй байсан ч болно гэж хэлсэн болохыг зөвхөн би биш манай ажлын хэсэгт байсан нөгөө гишүүд маань гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурддаг. өөрөө тэгж хэлсэн биднийг очиход ямар байдалтай байсан нь бичлэгээр тогтоогдож байх тул бид муу өвс гэдгийг мэдсээр байж сайн өвс байна гээд хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгч урьдчилгаа мөнгөө орохгүй байгаа талаар 2025 оны 08 дугаар сарын 20-ны үеэр мэдсэн, тухайн үед ямар нэг зүйл ярихгүй байж байгаад 2025 оны 10 дугаар сард гэнэт шүүхэд хандаад гараад ирсэн нь өөрөө бас эргэлзээтэй. тай холбогдоод санхүүгийн улмаас худалдан авах боломжгүй болсон тул танайх өвсөө худалдан борлуулаарай гэж мэдэгдсэн. Манай талаас хувийн ашиг сонирхлоор хандаж хохироосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Манай нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээний гол зорилго нь чанартай өвс бэлтгэн нөөцлөх явдал байсан. Манайхаас нотлох баримтаар гаргаж өгсөн СD бичлэг болон гэрчийн мэдүүлгээр тухайн талбайд хадагдаж байсан өвс нь шар хулс байгаа болох нь тодорхой байсан. Урьдчилгаа мөнгийг гэрээнд зааснаар гэрээний дагалдах бичгийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр орно гэж заасан. Гэрээний 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “******* ******* *******” ХХК-нд ямар нэгэн хувийн эзэмшлийн хадлангийн талбайтай талаар багийн ******* ******* тодорхойлолт гаргаж өгөөгүй, гэрээний дагалдах бичгийг бүрэн бүрдүүлээгүй гэж үзэж байгаа тул хариуцагчийн төлөөлөгч гийн гаргасан саналыг дэмжиж байна гэх тайлбарыг тус тус гаргажээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ******* ******* ******* захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн “******* ******* *******” ХХК-ийн бэлтгэсэн өвсийг газар дээр нь шалгаж үзээгүй байх ба шаардлага хангасан, хангаагүй эсэх талаар шийдвэр гаргаагүй байхад тухайн компанийн өвсийг хүлээн авахаас татгалзаж, мөн урьдчилгаа 30 хувийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* тамгын газраас гэрээнд заасан эхний санхүүжилт болох урьдчилгаа 30 хувь буюу 54,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 9,720.000 төгрөг гаргуулах, мөн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 10,500 ширхэг боодол өвсийг нэг ширхгийг 12.000 төгрөгөөр авахыг ******* ******* ******* ******* тамгын ******* даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “Хариуцагч нэгэнт гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 54.000.000 төгрөгийг 2025 оны 08 сарын 15-ны дотор шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 5.1-д зааснаар алданги төлөх үүрэгтэй атал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж алдангийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримттай холбоотой Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2.-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээсээ татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээсээ татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээсээ татгалзах эрхээ алдана” гэж заасан.
Хариуцагч ******* ******* ЗДТГ-ын төлөөлөгч нь “******* ******* *******” ХХК-наас улсын нөөцөд авах өвсийг бэлтгэж байгаа ******* ******* Буянт сумын Нарийн гол багийн нутаг “Шаргууны адаг” хэмээх газар дээр нь очиж хяналт шалгалт хийхэд шаардлага хангахгүй, өнжмөл шар хулс хадаж байсан бөгөөд тус компаний ажилтан гаас энэ хадсан өвсийг “нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу манайд нийлүүлэх гэж байгаа өвс мөн үү гэж асуухад тийм гэсэн, ийм өвсийг нөөцөд нийлүүлэх гэж байгаа бол бид хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж гэрээнээсээ татгалзсан, “ авахгүй байж болно” гэж зөвшөөрсөн, мөн тай холбогдоод санхүүгийн хүндрэлийн улмаас өвс худалдан авах боломжгүй болсон тул танайх өвсөө худалдан борлуулаарай гэж мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч нь “******* ******* *******” ХХК-ний захирлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх хэмжээтэй эсэх нь тодорхойгүй, хариуцагч тал уг тайлбарын үндэслэлээ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд хэргийн маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
5.2. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1.-т “гэрээ байгуулснаас хойш гэрээний нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээсээ татгалзаж болно.” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу өвс бэлтгэн нийлүүлэгч “******* ******* *******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон тул нөгөө тал хүлээсэн үүргээсээ татгалзсан эсхүл гэрээг цуцалсан эсэх нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагч тал нэхэмжлэгч талыг нөөцийн өвсөнд өнжмөл шар хулс өвс нийлүүлэх гэж байгаа гэх үндэслэлээр гэрээнээсээ татгалзах тухай саналаа нөгөө талдаа хэзээ хэрхэн мэдэгдсэн, гэрээний зарим үүргээс эсхүл гэрээнээсээ бүхэлд нь татгалзсан эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч тал гэрээнээсээ хуульд заасан журмын дагуу татгалзсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Түүнчлэн гийн хадлан хийж байсан гэх талбайд ******* ******* ЗДТГ-аас ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийхэд өнжмөл шар хулс өвс хадаж байсан гэж тайлбарлах бөгөөд уг хадлангийн талбайн нь “******* ******* *******” ХХК-ний хадлангийн талбай мөн эсэх нь тодорхойгүй байна.
5.3. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т “гэрээгээр тогтоосон тоо чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” заажээ. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.-т зааснаар нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд шаардлага хангасан энэ жилийн шинэ ногоон өвс авна харин шаардлага хангахгүй хур өвс, хүрэн толгой өвс, өнжмөл өвс, хортой өвс, хул алаг өвс, жууцай өвс зэргийг хүлээн авахгүй гэж тохиролцон байна. Энэхүү гэрээгээр худалдагч нь худалдан авагчид дээрх зургаан төрлийн шаардлага хангахгүй өвсийг бэлтгэн нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл худалдагч нь худалдан авагчид эрхийн доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүргийг дээрх гэрээгээр хүлээсэн байна гэж үзнэ.
5.4. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээрээ тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгө буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүргийг худалдагч хүлээнэ.
Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нэг нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Худалдагчийн худалдсан эд хөрөнгийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болох бөгөөд гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол зөвхөн тэр хэсгээр нь цуцалж болно.
Гэтэл худалдан авагч тал ******* ******* ЗДТГ нь ажлын хэсгийнхэн нөөцийн өвс бэлтгэж байгаа тухайн хадлангийн талбайд хяналт шалгалт хийхэд өнжмөл шар хулс өвс хадсан байсан, худалдагч тал буюу “******* ******* *******” ХХК-ний захирал тай холбогдоод өвс худалдан авах боломжгүй болсон талаараа мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн өвс буюу нийлүүлэхээр тохиролцсон бүтээгдэхүүн нь бүхэлдээ эрхийн доголдолтой байсан эсхүл зарим хэсэг нь эрхийн доголдолтой эсэх нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдоогүй байна. Худалдан авагч нь тухайн нөөцөд бэлтгэн нийлүүлэхээр бэлтгэж байгаа өвсний аль хэсгийг эрхийн доголдолтой гэж үзэж гэрээнээсээ татгалзсан эсхүл гэрээгээ цуцлах талаар хэнд хэзээ мэдэгдсэн талаарх үйл баримт мөн тогтоогдоогүй байна.
6. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэсл
эл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг ноцтой зөрчсөн байна.
7. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэх гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
9. Хуульд зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,950 төгрөгийг “******* ******* *******” ХХК-д шүүгчийн захирамжаар буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 319/ШШ2026/00185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 787,950 төгрөгийг “******* ******* *******” ХХК-д шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА