Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 01137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант багийн 36 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, /ФА62053162/ Өнөдөрнөр овгийн Дайдаагийн Өлзийжаргалын нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Өлзийжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Өлзийжаргал миний бие 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын КПП-1д бетончноор, 1983 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Барилгын материалын Өргөө компанид хэвчинээр тус тус ажилласан билээ. Гэтэл одоо тэтгэвэр гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул миний 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын КПП-1д бетончноор, 1983 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992  оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Барилгын материалын Өргөө компанид хэвчинээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай архивын лавлагаа, Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторын 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар тушаал, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/255 дугаар тушаал, Барилгын материалын үйлдвэрлэлийн Өргөө компанийн 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ц.Гэрэлмаа, М.Мойлмаа нарын мэдүүлэг зэрэг  бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Өнөдөрнөр овгийн Дайдаагийн Өлзийжаргал нь 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын КПП-1д бетончноор, 1983 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992  оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Барилгын материалын Өргөө компанид хэвчинээр тус тус  ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дугаартай архивын лавлагаа, Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторын 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар тушаал, Зэсмолибден барилгын удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/255 дугаар тушаал, Барилгын материалын үйлдвэрлэлийн Өргөө компанийн 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ц.Гэрэлмаа, М.Мойлмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өнөдөрнөр овгийн Дайдаагийн Өлзийжаргал нь 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын КПП-1д бетончноор, 1983 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992  оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Барилгын материалын Өргөө компанид хэвчинээр тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН