| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0898/Э |
| Дугаар | 945 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 945
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Э.Н, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Р.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхэд байрлах “Хустайн баянбүрд” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн П.С маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхийн 6-901 тоотод иргэн Ц.Б маргалдаж улмаар түүний баруун нүд рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: “....” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 32/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3, 33-34/, эрүүгийн хэргийг нэгтгэн тогтоол /хх-н 28/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд П.С хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 37-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4920 дугаартай дүгнэлт /хх-н 8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3246 дугаартай дүгнэлт /хх-н 43/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Тунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-47/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 24-25, 57-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 14/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Р нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхэд байрлах “Хустайн баянбүрд” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн П.С маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхийн 6-901 тоотод иргэн Ц.Б маргалдаж улмаар түүний баруун нүд рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Б нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Б маргалдаж улмаар түүний баруун нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэн П.С маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд П.С хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 38-39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Тунгалагийн өгсөн: ".." гэх мэдүүлэг /хх-н 46-47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4920 дугаартай:
1. П.Сбиед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3246 дугаартай:
1. Ц.Б биед баруун хацар, шанаанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-н 43/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Р. өгсөн: "..н." гэх мэдүүлэг /хх-н 24-25/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Р.Б иргэн Ц.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн иргэн П.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Р.Б ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч нар “...гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” /хх-н 62,65/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ