Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 12

 

 

  2026          05          12                                          206/МА2026/00012

*******ы нэхэмжлэлтэй

*******д холбогдох иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж , ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гантөгс даргалж шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31*******/ШШ2026/00102 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* , ийн Хуанганы нэхэмжлэлтэй,

Ховд аймаг, Жаргалант сум, 6-1******* ******* , н Аблайхан /Абсу/-д холбогдох,

“3,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 04 ******* сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

             1.1 ******* нь хариуцагч *******д холбогдуулан “3,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Хариуцагч ******* нь би ******* гэх хүнээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “цоохор зүсмийн орос тамгатай, урд хоёр хөл нь олон хоног тушсан” бололтой даага бэлгэнд авсан. Гэтэл даага нь 10 хоног болоод хөлний хавдраас болж үхсэн. Тэгээд *******д дааганы чинь оронд даага өгнө гэж тохиролцсон. Гэтэл өнөөдөр 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31*******/ШШ2026/00102 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 281 ******* зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******аас 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 62,*******50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31*******/ШШ2026/00102 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Миний хувьд нэхэмжлэгч *******аас 3,000,000 төгрөг зээлээр авсан талаар баримт бичиж өгсөн нь үнэн. Энэ нь зээлдүүлэгч хуулиар хүлээсэн зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлснийг нотлох баримт биш. Тухайн үед ******* нь надад 3,000,000 төгрөг зээлдүүлсэн бол тухайн мөнгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга, эсхүл бэлнээр өгсөн бол мөнгө хүлээлгэж өгсөн талаарх баримтаа гаргаж өгөх ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч тухайн үйл баримтыг үгүйсгэсэн тохиолдолд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч эдгээр үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Ганцхан гар баримтаас өөр нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэгэнт 3,000,000 төгрөг зээлдүүлснээ нотолж чадаагүй учир түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт хариуцагч ******* нь Ш.Хуанганаас 3,000,000 төгрөг зээлж авсан талаар гар бичмэл байгаа. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 3,000,000 төгрөг авсан талаар гар бичмэл хэрэгт байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уг мөнгийг яаж шилжүүлснээ нотлох ёстой. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн гар бичмэлийг үндэслэж 3,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Цагаан ******* тосгоны иргэн *******аас 3 сая төгрөг зээлж авлаа 2023 оны 4-р сард өгнө. Зээлж авсан Х.Абсу-2022 оны 12.15-нд утас **************435053, РД:78102718” гэсэн бичвэр бүхий гараар бичсэн баримтыг шүүхэд гарган өгчээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба үндэслэлээ “би Баян-Өлгий аймгийн ******* ******* ******* иргэн ******* гэх хүнээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цоохор зүсмийн орос тамгатай урд хоёр хөл нь олон хоног тушсан бололтой доголон даага бэлгэнд авсан. Тэгтэл тэр даага нь 10 хоногийн дараа үхсэн. Тэгээд дааганы чинь оронд нэг даага өгнө гэж тохиролцсон. Гэтэл өнөөдөр 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж тайлбарлажээ.

 

4. Шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 281 ******* зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн гараар бичсэн баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй” гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч ******* нь ”...Миний хувьд нэхэмжлэгч *******аас 3,0 сая төгрөг зээлээр авсан талаар баримт бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ энэ нь зээлдүүлэгч хуулиар хүлээсэн зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлснийг нотлох баримт биш. Үнэхээр 3,0 төгрөг зээлдүүлсэн бол тухайн мөнгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга гаргаж өгөх ёстой. Гэтэл ганцхан гарын баримтаас өөр нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1 Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

5.2 Нэхэмжлэгч *******ы шүүхэд гаргасан өгсөн “Цагаан ******* тосгоны иргэн *******аас 3 сая төгрөг зээлж авлаа 2023 оны 4-р сард өгнө. Зээлж авсан Х.Абсу-2022 оны 12.15-нд утас **************435053, РД:78102718” гэх бичвэр бүхий гараар бичсэн баримтыг шүүх талуудын хооронд Иргэний хуульд заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5.3 Дээр дурдсан баримтыг хариуцагч өөрөө бичиж өгсөн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Иймээс хариуцагч нь  нэхэмжлэгчид дээрх бичгийг хийж өгсөн үйлдлээрээ “нэхэмжлэгч *******д 3 сая төгрөгийг 2023 оны 4 ******* сард өгөх үүрэг хүлээж байгаа гэдгээ ойлгож, ухамсарлаагүй” гэж үзэх боломжгүй байна.  Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “...өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох насанд хүрсэн байх бөгөөд түүнийг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

5.4 Мөн хариуцагч ******* нь “би *******аас 3 сая төгрөг аваагүй харин цоохор зүсмийн орос тамгатай урд хоёр хөл нь олон хоног тушсан бололтой доглон даага бэлгэнд авсан” гэх татгалзал, тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31*******/ШШ2026/00102 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 ******* зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ОТГОНХИШИГ

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

        ШҮҮГЧ                             М.НЯМБАЯР