| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/00708/И |
| Дугаар | 01108 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 01108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-12-38 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФМ56043013/, Боржигин овгийн Сампилын Шаравдоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-нд холбогдох
“17,932,772 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Шаравдорж, хариуцагчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, гэрч Ш.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
Нэхэмжлэгч С.Шаравдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: С.Шаравдорж миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн материал техникийн хангамжийн хэлтэст ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2013-06-07-ны өдрийн А/316 тоот тушаалаар өр барагдуулах түр албанд агуулахын үлдэгдэл бууруулах ажилтнаар ажиллах болсон. Ерөнхий захиралтай байгуулсан 2013-05-10-ны өдрийн 1101 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу ажилаа гүйцэтгэж байв. Гэтэл Ерөнхий захирлын 2013-09-13-ны өдрийн А/484 тоот тушаалаар өр барагдуулах албыг байгуулж түр албанд ажиллаж байсан ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг үүрэг болгосон байдаг. Үүний дараа 2014-02 дугаар сард өр барагдуулах албаны дарга Д.Гансүх надтай уулзаж, өөрийн чинь хариуцаж байгаа агуулахын үлдэгдэл бууруулах ажил манай өр барагдуулах албанд зохицохгүй байгаа тул би тантай гэрээ байгуулахгүй. Та өөрийн ажил эрхэлтийн асуудлаа Ерөнхий захиралд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Үүний дараа миний бие Ерөнхий захирлын зөвлөх Н.Баттулгатай 3 удаа, Эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуягтай 2 удаа, худалдаа эрхэлсэн орлогч Х.Өлзий-Оршихтой 3 удаа, хүний нөөцийн хэлтэсийн даргатай 3 удаа тус тус уулзаж асуудлаа танилцуулсан. Бүгд л таны ажлын асуудлыг удахгүй шийднэ. Та хүлээж бай гэсэн хариу өгч байсан. Ингээд асуудал шийдэгдэхгүй нэлээд удсан тул 2013-07-21-нд ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандаж өргөдөл өгсөн. Уг өргөдөлд хүний нөөцийн хэлтэсийн дарга Ш.Батдэлгэр, хуулийн хэлтэсийн дарга А.Цэрэнсодном нарт “судалж яаралтай танилцуул” гэсэн цохолт хийж өгсөн. Хуулийн хэлтэс асуудлыг бүтэн 2 сар судлаад “С.Шаравдоржид ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ дагуу тушаал төлөвлөн холбогдох бүх албан тушаалтнууд гарын үсгээ зурж зөвшөөрсөн боловч Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг дээр очоод татгалзсан тул шийдвэр гараагүй. Ингээд уг асуудлаар Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандахад Ерөнхий захирлын тушаалын дагуу ажлаар хангаагүй, цалин хөлс олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахт заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэстэйбайгааг, мөн ажлаар хангаагүй буюу ажил гүйцэтгүүлээгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
2015-05-08-ны өдрийн Орхон аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны уг зөвлөмжийг Ерөнхий захиралдаа ч танилцуулахгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс бүтэн 5 сар гаруй хугацаанд асуудлыг судалж байна гэдэг нэрээр хав дарсан.
Энэ хугацаанд миний бие хууль Ж.Отгонбаярыг өрөөнд бараг өдөр болгон очиж өргөдлийнхөө хариуг нэхдэг байсан. Ингээд 2015-10-26-нд хүний нөөцийн хэлтэсийн дарга Ш.Батдэлгэрт дахин хандаж хүсэлт гаргасан. С.Шаравдоржид ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг ауулийн хэлтэсээс дахин гаргасан.
Гэтэл Ерөнхий захирлын орлогч Б.Алтанхуяг дахин зөвшөөрөхгүй гээд ширээн доороо хийчихсэн байна. 2016-04-22-ны өдрийн 16 цаг 14 минутанд Ерөнхий нягтлан бодогч Агаев А.В-тэй утсаар ярьж өргөдлийнхөө хариуг асуухад захирал дээр байгаа гэсэн хариу өглөө. Иймд асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна.
С.Шаравдорж миний бие 2014-12-01-нээс эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөгжлийн хэлтэст төсөл хариуцсан менежерийн ажлыг гэрээгээр гүйцэтгэж эхэлсэн. Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгээр батлуулсан 2014-12-08-ны өдрийн 1/1981 тоот хөлсөөр ажиллах гэрээний4.3 дугаар заалтын дагуу Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хамтын гэрээний дагуу олгодог аливаа хөнгөлөлт, цалин урамшуулалыг надад олгох ёстой байсан.
Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд нийт 4,927,600 төгрөгний цалин, урамшлуулал, хөнгөлөлтийг надад олгоогүй. Энэ тухай 2016-02-01-нд Ерөнхий захиралд хандаж хуулийн хэлтэсээс гаргасан дүгнэлтэд С.Шаравдоржийн нэхэмжилж буй хөнгөлөлт, цалин урамшууллыг олгох зүйтэй гэсэн байна.
Мөн 2015 оны жилийн үр дүнгйн урамшуулал 13 дахь сарын цалинг хөлсөөр ажиллах гэрээний 4.3 дахь заалтын дагуу надад олгох ёстой байсан боловч олгоогүй. Иймд Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, Эрдэнэт үйлдвэр ХХК-ын дүрэм журам, тушаал, шийдвэрүүд, хамтын гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ын ажилтан С.Шаравдорж миний 2014-02-01-нээс 12-01-ний хүртэл ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин хөлстэй танцэх олговорыг хамтын гэрээний 3.18 дахь заалтыг үндэслэн үндсэн цалингийн 10 хувиар тооцож нийт 9 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн олгуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.
2014-12-01-нээс 2015-06-01-хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний 4.3 дахь заалтын дагуу олгогдоогүй 4,927,600 төгрөгийн хөнгөлөлт, цалин урамшуулалыг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулж өгнө үү. Хамтын гэрээний 3.17 дахь заалтыг үндэслэн 2015 оны үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин 4,005,172 төгрөг нийт 17,932,772 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Шаравдоржийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Орхон аймаг дахь Сум дунды Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С.Шаравдорж нь нэхэмжлэлдээ:
2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний 4.3 дахь заалтын дагуу олгогдоогүй 4,927,600 төгрөгийн цалин, урамшуулал, хөнгөлөлтт олгоогүй,
2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын хамтын гэрээний 3.18 дахь заалтыг үндэслэн цалингийн 100 хувиар тооцож нийт 9 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулж нийгмийн даатгылын шимтгэлийн төлөлтийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх,
Хамтын гэрээний 3.17 дахь заалтыг үндэслэн 2015 оны үр дүнгийн шагнал 13 дахь сарын цалин 4,005,172 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулах
Нийт 17,932,772 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
С.Шаравдоржийн Эрдэнэт үйлдвэр ХХК-аас нийт 17,932,772 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч С.Шаравдорж нь 2016 оны 04 сарын 26-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас:
2014 оны 12 сарын 01-ээс 2015 оны 06 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний 4.3 дахь заалтын дагуу олгогдоогүй 4,927,600 төгрөгийн цалин, урамшуулал, хөнгөлөлт олгоогүй, 2014 оны 02 сарын 01-ээс 12 сарын 01 хүртэл ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хамтын гэрээний 3.18 дахь заалтыг үндэслэн ундсэн цалингийн 100 хувиар тооцож нийт 9 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, Хамтын гэрээний 3.17 дахь заалтыг үндэслэн 2015 оны үр дүнгийн шагнал 13 дахь сарын цалин 4,005,172 төгрөг
Нийт 17, 932, 772 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь:
Нэг. Нэхэмжлэгч С.Шаравдоржийн Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, гаргасан тооцоо судалгаа нь үндэслэлтэй эсэх талаар Хуулийн хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117/394 дугаар албан бичгээр компанийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлс урамшууллын товчоонд хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтэс нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 108/122 дугаар албан бичгээр С.Шаравдоржид олгогдох үндсэн цалингийн нэмэгдэл, нэмэгдэл, урамшууллын тооцоо, судалгааг гаргаж ирүүлсэн.
Уг тооцоо судалгаагаар нэхэмжлэгч С.Шаравдоржид 2014 оны 12 дугаар сарын -и:-эс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн цалингийн нэмэлт 900,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 840,000 төгрөг, хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл 100,800 төгрөг, А/918 дугаар тушаалын дагуу 500,000 төгрөг, А/349 дугаар тушаалын дагуу 1,000,000 төгрөг, 2014 оны жилийн үр дүнгийн урамшуулалын 13 дахь сарын цалин 215, 321 төгрөг, улирлын зэсийн үнийн урамшуулал 500,000 төгрөг, нийт 4,056,121 төгрөг, үүнээс С.Шаравдоржид А/349 дугаар тушаалын дагуу 200,000 төгрөг, улирлын зэсийн үнийн урамшуулал 300,000 төгрөг олгогдсон.
Хоёр. Ерөнхий захирлын 2016 оны 05 сарын 10-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар Материал техник хангамжийн хэлтсийн менежер С.Шаравдоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2013 оны 05 сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, С.Шаравдорж нь Ерөнхий захиралтай байгуулсан 2013 оны 05 сарын 10-ны өдрийн №101 дугаар хөдөлмөрийн гэрээний дагуу Ерөнхий захирлын 2013 оны 06 сарын 07-ны өдрийн А/316 дугаар тушаалаар Өр авлага барагдуулах түр албанд агуулахын үлдэгдэл бууруулагчаар ажиллаж байсан. Ерөнхий захирлын 2013 оны 09 сарын 13-ны өдрийн А/484 дугаар тушаалаар Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогчийн удирдлаган дор Өр барагдуулах албыг байгуулж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан Ерөнхий захирлын 2013 он 06 дугаар сарын 07-ны өдрийн А/316 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, А/316 дугаар тушаалаар томилогдсон ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогчид зөвшөөрсөн.
Ерөнхий захирлын 2013 оны 09 сарын 13-ны өдрийн А/484 дугаар тушаалаар байгуулагдсан Өр барагдуулах албанд С.Шаравдоржийн гүйцэтгэх ажил, үүрэг нь тодорхойгүй байсан шалтгааны улмаас хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй байсан ба 2014 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд МТХХэлтэс, Өр барагдуулах алба ажлаар хангаагүй, сул зогсолттой байсан. С.Шаравдорж нь Орхон аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд /цаашид “Хороо” гэх/ “ Өөрөөс үл хамаарах шалтгаанаар цалин буурсан, тодорхой хугацаанд ажил эрхлээгүй тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, цалин урамшууллын зөрүүг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж өгнө үү ” гэсэн гомдол гаргасан байх бөгөөд уг хороо С.Шаравдоржийн гомдлыг хянаад “Ерөнхий захирлын шийдвэр гараагүй байхад ажлаар хангалгүй цалин хөлс олгохгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул түүнд сул зогсолтын олговор олгох” тухай зөвлөмжийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч С.Шаравдорж нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “2014 оны 2-р сараас 11-р сар хүртэлх хугацаанд гарсан сул зогсолтын олговрыг үндсэн цалингийн 80 хувиар тооцож 7,200,000 төгрөг, 2013 оны ажлын үр дүнгийн шагналыг нийт зарж борлуулсан үндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал буюу 12.275,615 төгрөг олгох ” тухай хүсэлтийг Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэрт гаргасан байна. С.Шаравдоржийн гаргасан хүсэлтэд Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр сул зогсолтын олговор 80 хувийг 60 хувь болгох, зарж борлуулсан үндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувийг олгох тушаал төлөвлөхийг Хүний нөөцийн менежер Ч.Туулд цохолт хийсэн байна.
Хүний нөөцийн хэлтэсийн менежер Ч.Туул, дарга Ш.Батдэлгэрийн цохолтын дагуу С.Шаравдоржид сул зогсолтын олговор, үр дүнгийн шагнал олгох тухай Ерөнхий захирлын тушаалын төслийг бэлдсэн байна.
Уг тушаалын төслийн 1 дэх заалтанд “Өр барагдуулах албаны өр барагдуулагч С.Шаравдоржийн ажлын чиг үүрэг, ажлын байрны асуудал тодорхойгүйн улмаас 2014 оны 02 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд гарсан сул зогсолтын олговрыг үндсэн цалингийн 60 хувиар тооцож 5,4 сая төгрөг /нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох/ нөхөн олгосугай”
Мөн тушаалын 2 дахь заалтад “ Компанид ашиглагдахгүй байгаа бараа материалыг зарж борлуулах, агуулахын үлдэгдлийг бууруулах ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн ажилтан С.Шаравдоржид зарж борлуулсан үндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал 12,275,615 төгрөгийг олгохыг эдийн засаг, маркетингийн хэлтэс /Дмитриев А.А./, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс Платонов М.В./-Т зөвшөөрсүгэй” гэж тушаал төлөвлөж байсан. /тушаалын төслийн эх 1 хувийг хэрэгт хавсаргав./
Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр нь “С.Шаравдоржид сул зогсолтын олговор, үр дүнгийн шагнал олгох” тухай тушаалын нэг болон хоёр дахь заалтуудыг нэгтгэж нэг заалт болгон үр дүнгийн урамшуулал нэртэйгээр олгохыг Шаравдоржтой тохиролцсоны дагуу Ерөнхий захирлын А/489 дугаар тушаалыг пргасан байна.
Ерөнхий захирлын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн С.Шаравдоржид үр дүнгийн шагнал олгох тухай А/483 дугаар тушаалаар “Компанид ашиглагдахгүй байгаа бараа материалыг зарж борлуулах, агуулахын үлдэгдлийг бууруулах ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн ажилтан С.Шаравдоржид /бүртгэлийн дугаар 86026/ зарж борлуулсан ндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн гамшуулал” гэснийг 2.8 хувь болгон урамшууллыг нэмж 17,675,615 төгрөгийг С.Шаравдоржид олгосон юм.
Эрдэнэт үйлдвэр ХХК нь Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаар зөвлөмж болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2014-2015 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.17 дахь заалтыг хэрэгжүүлж Шаравдоржид 9 сарын хугацаанд ажилгүй байсан сул зогсолтын олговорыг үндсэн цалин буюу 9,000,000 төгрөгийн 60 хувиар тооцож 5,400,000 төгрөгийг Компанид ашиглагдахгүй байгаа бараа материалыг зарж борлуулах үндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувь буюу 12,275,615 төгрөг дээр нэмж, нийт 17,675,615 төгрөгийг Ерөнхий захирлын А/483 дугаар тушаалаар олгосон.
Гурав. Нэхэмжлэгч С.Шаравдоржид 2015 оны жилийн үр дүнгийн урамшуулал 13 дахь сарын цалин /тооцоогоор 1,453,136 төгрөг байна. /Эдийн засаг, маркетингийн хэлтсийн 108/122 дугаар албан бичгийг хэрэгт хавсаргав/
Нэхэмжлэгч С.Шаравдорж нь Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ажилгүй байсан 9 сарын хугацааны сул зогсолтыг үндсэн цалингийн 60 хувь буюу 5,400,000 төгрөгийг барагдахгүй байгаа бараа материалыг зарж борлуулсан үндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгийн 2 хувь буюу 12,275,615 төгрөг дээр нэмж А/483 дугаар тушаалаар 17,675,615 төгрөгийг авсан, мөн 2014 оны 12 дугаар сарын 01-нээс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд А/349 дугаар тушаалын дагуу 200,000 төгрөг, улирлын зэсийн үнийн урамшуулал 300,000 төгрөг авсан бөгөөд огт аваагүй мэт дахин нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Мөн 2015 оны үр дүнгийн урамшуулал 4,005,172 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд С.Шаравдоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Хуулийн хэлтэсийн 2016-02-01-ний өдрийн № 117/100 тоот албан бичиг,/ хх.76-р тал/, С.Шаравдоржийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ны хүний нөөцийн хэлтэсийн даргад гаргаж байсан хүсэлт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны захиралын 2013-06-07-ны өдрийн А/316 дугаартай тушаал, Эрдэнэт үйлдвэр ХХК-нд агуулахын үлдэгдэл бууруулах чиглэлээр ажиллах тухай 2013-05-10-ны өдрийн 1101 дугаартай хөдөлмөийн гэрээ, Өр барагдуулах албанаас нягтлан бодох бүртгэлийн хэлтэсийн дарга Платонов М.В-д гаргасан 2014-12-05-ны өдрийн хүсэлт, Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2015-05-08-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж/ хх.23-р хуудас / ,цалин хөлсний тооцооны хуудас хх.25,26 /, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Ерөнхий захиралын нэмэгдэл хөлс олгох тухай 2014-12-09-ний өдрийн А/918 дугаартай тушаал / хх-34 /,Эрдэнэт үйлдвэрт ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулах журам,2014-12-08-ны өдрийн хөлсөөр ажиллах № 1/1981 дугаартай гэрээ, хөлсөөр ажиллах 2015-06-10-ны өдрийн № 1/483 дугаартай гэрээ, цалин хөлсний тооцооны хуудас / хх.43-54-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Шаравдорж нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан
1. 2014 оны 02 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01-ний хүртэл ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин хөлстэй танцэх олговорыг хамтын гэрээний 3.18 дахь заалтыг үндэслэн үндсэн цалингийн 100 хувиар тооцож нийт 9 сая төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн олгуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх
2.2014 оны 12 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний 4.3 дахь заалтын дагуу олгогдоогүй 4,927,600 төгрөгийн хөнгөлөлт, цалин урамшуулал гаргуулах
3.Хамтын гэрээний 3.17 дахь заалтыг үндэслэн 2015 оны үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин 4,005,172 төгрөг, нийт 17,932,772 төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Шаравдорж нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн материал техникийн хангамжийн хэлтэст ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/316 тоот тушаалаар өр барагдуулах түр албанд агуулахын үлдэгдэл бууруулах ажилтнаар ажиллажээ.
С.Шаравдорж нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1101 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу ажилаа гүйцэтгэж байгаад Ерөнхий захирлын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/484 тоот тушаалаар өр барагдуулах алба байгуулагдсантай холбогдуулан түр албанд ажиллаж байсан ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг үүрэг болгожээ.
Гэтэл С.Шаравдоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй байх бөгөөд 2014 оны 02 дугаар сард өр барагдуулах албаны дарга Д.Гансүх нэхэмжлэгчид хандаж “хариуцаж байгаа агуулахын үлдэгдэл бууруулах ажил манай өр барагдуулах албанд зохицохгүй байгаа тул би тантай гэрээ байгуулахгүй та өөрийн ажил эрхлэлтийн асуудлаа Ерөнхий захиралд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн байна.
Үүний дагуу нэхэмжлэгч хариуцсан албаны хүмүүст удаа дараа хандсан боловч асуудлыг шийдвэрлэж хариу өгөөгүй удсан тул 2014 оны 07 дугаар сарын 21-нд Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хандаж, Хуулийн хэлтэс 2 сарын дараа “С.Шаравдоржид ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргажээ.
Дээрх дүгнэлтийн дагуу тушаал төлөвлөн холбогдох албан тушаалтнууд гарын үсгээ зурж зөвшөөрсөн боловч Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч татгалзсан тул шийдвэр гараагүй байна.
Үүний дараа нэхэмжлэгч С.Шаравдорж нь дээрх асуудлаар Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандаж тус салбар хорооноос “Ерөнхий захирлын тушаалын дагуу ажлаар хангаагүй, цалин хөлс олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахт заалтыг тус тус зөрчсөн, мөн ажлаар хангаагүй буюу ажил гүйцэтгүүлээгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан болох нь тогтоогдсон байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад дээрх нөхцөл байдал тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг зохицуулсан байх бөгөөд С.Шаравдоржийн цалин хөлс,урамшуулал,сул зогсолтын үеийн мөнгө гаргуулах тухай шаардлага нь дээрх маргааны төрөлд хамаарахгүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэхээр заасан байх бөгөөд мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор зохих сум дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй” гэж зохицуулжээ. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсаны дараа гагасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах ёстой байсан байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлагаболгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,128 дугаар зүйлийн 128.1,129 дүгээр зүйлийн 129.1-д заасаныг баримтлан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Шаравдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч С.Шаравдорж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН