| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0896/Э |
| Дугаар | 980 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 980
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н, улсын яллагч И.А, шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах цагдаагийн хэлтсийн саатуулах байранд иргэн Г.Бөмсөж явсан пүүзээр нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Бгаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-н 6-9, 50, 91/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14075 дугаартай дүгнэлт /хх-н 19/, шинжээч эмч Т.Чимэд-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-42/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 44/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Ганбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Өлзийжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Батхүрэлээс яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 95-98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 117/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Д.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах цагдаагийн хэлтсийн саатуулах байранд иргэн Г.Бөмсөж явсан пүүзээр нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн хэлтсийн саатуулах байранд иргэн Г.Бцохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бгийн хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 8, 50/
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн: "....." гэх мэдүүлэг /хх-н 42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14075 дугаартай:
1. Г.Батзаягийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-н 19/,
камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 39-52/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.