| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00766/И |
| Дугаар | 715 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 715
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 25-02 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, Хошууд овогт Заяатын Буянтогтохын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 6 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, РД:ИБ84050211, Хотгойд овогт Пэлжээгийн Доржлхагвад холбогдох,
Гэм хорын хохирол 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Буянтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие З.Буянтогтох нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны орой таксинд явж байгаад Хаан банкны 4 замын уулзварт хөдөлгөөнд оролцоод явж байтал араас Toyota Kluger 78-18 маркийн машин мөргөөд хэргийн газраас зугатсан. Цагдаагийн газарт мэдэгдэж хэмжилт хийж, үзлэг шалгалт оношлогоо тогтоосон. Үүний улмаас миний машинд 500.000 төгрөгийн хохирол үнэлгээгээр тогтоосон. П.Доржлхагва одоо болтол миний хохирлыг барагдуулж өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Иймд П.Доржлхагваас 500.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Доржлхагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие З.Буянтогтохын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч З.Буянтогтох шүүхэд гаргасан тайлбартаа: “П.Доржлхагвын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Буянтогтох нь хариуцагч П.Доржлхагвад холбогдуулан гэм хорын хохирол 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Доржлхагва нь нэхэмжлэгч З.Буянтогтохын нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол 500.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч П.Доржлхагва нь нэхэмжлэгч З.Буянтогтохын нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 500.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч З.Буянтогтох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 15.650 төгрөг төлсөн ба тал хувь болох 7.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 7.825 төгрөг, хариуцагч П.Доржлхагваас 7.825 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Буянтогтоход олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч З.Буянтогтохын гэм хорын хохирол 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Доржлхагва төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч З.Буянтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгөөс 7.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 7.825 төгрөг, хариуцагч П.Доржлхагваас 7.825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Буянтогтоход олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч П.Доржлхагва шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР