Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 717

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-17 тоотод оршин суух, РД:ОВ72110105, Тугтан овогт Цэвээнжавын Цэрвээмэд,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-17 тоотод оршин суух, РД:ОЭ71042719, Зурхайч овогт Чулуунбаатарын Хосбаяр нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 105.218.445 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Цэрвээмэд нь тус банкнаас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5001351577 тоот зээлийн гэрээг байгуулан 65.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 28.8%-ийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай зээлийн гэрээ, мөн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1250021463 тоот зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20.5%-ийн хүүтэйгээр хашаа байшин барих зориулалтаар 120 сарын хугацаатай зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1250023870 тоот зээлийн гэрээг байгуулан 10.400.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25.4%-ийн хүүтэйгээр материал авах зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээ тус тус байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 7-17 тоотод байрлах газар эзэмших эрх /  ” гэжэ мкв талбайтай өрөө хувийн сууц /Ү-1520003258/, Увс аймаг Улаангом сум, 3 дугаар баг, 7-17 тоотод байрлах газар эзэмших эрх /0128726/, Увс аймаг Улаангом сум, 1 дүгээр баг, 18-01 тоотод байрлах газар өмчлөх эрх /Г-1520000963/, Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, 18-01 тоотод байрлах хувийн сууц, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Яслийн байранд байрлах Мишээл салоны барилга /Ү-1520003144/, Isuzu bighorn маркийн 0957 УВА улсын дугаартай суудлын автомашин зэрэг барьцаа хөрөнгүүдийн хамт барьцаалсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хувиараа 2016 оны 7 дугаар сараас хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 8 сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Иймд зээлдэгч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нараас 5001351577 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 2.972.000 төгрөг, мөн 1250021463 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 29.229.159 төгрөг, зээлийн хүү 1.692.354 төгрөг, 1250023870 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 10.400.000 төгрөг, зээлийн хүү 925.230 төгрөг, нийт 105.218.445 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ. 

     Хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хас банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 105.218.445 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөрийг бизнесийн орлогоороо болон барьцаа хөрөнгөө зарж төлнө”

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Харилцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нарын гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 105.218.445 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 105.218.445 төгрөгийг төлөх барагдуудах хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 684.042 төгрөг төлсөн ба тал хувь болох 342.021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 342.021 төгрөг, хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нараас 342.021 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 105.218.445 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 684.042 төгрөгөөс 342.021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 342.021 төгрөг, хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нараас 342.021 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ц.Цэрвээмэд, Ч.Хосбаяр нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР