Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 981

 

                                                                                                                                                       

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н, улсын яллагч Г.Ц, шүүгдэгч С.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, С.Э,

рхины мөнгө нэхэж өгсөнгүй гэх шалтгаанаар чулуугаар нүүрэн тус газар нь цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Гын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5421 дугаартай дүгнэлт /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Ээс яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 46-47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас С.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн буудал дээр иргэн М.Гархины мөнгө нэхэж өгсөнгүй гэх шалтгаанаар чулуугаар нүүрэн тус газар нь цохиж өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч С.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн М.Гын нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд М.Гын хохирогчоор өгсөн: “...Зүс таних Эрдэнэ гэх залуу согтуу над дээр хүрч ирээд "Нэг шил архины мөнгө өгчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Надад ямар мөнгө байхав дээ, мөнгө байхгүй" гэж хэлээд нэг гараараа цамцнаас татаад би эргээд хартал чулуугаар миний духны баруун хэсэгт нэг цохисон. Тэгээд миний толгойноос цус гойжоод, доошоо тонгойгоод зогсож байсан чинь Эрдэнээ бөгс рүү нэг удаа өшиглөхөд би нүүрээрээ газар унасан. Тэгээд тэнд буудал дээр зогсож байсан хүмүүс цагдаа дуудсан." гэх мэдүүлэг /хх-н 5-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5421 дугаартай:

1. М.Гын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, духанд шарх, зулгаралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруул, хоёр гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 13/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Э өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч С.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч С.Эд ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч М.Г нь хохирол нэхэмжлээгүй ба шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн 8.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.