Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 982

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н, улсын яллагч П.Болормаа, хохирогч Г.С, шүүгдэгч Э.Ж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө, Э.Ж нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Ө, 

2. Монгол Улсын иргэн, Э.Ж,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Ө, Э.Ж нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 51-Б байрны орцонд иргэн Г.Сыг орцонд архи уулаа гэж шаардлага тавихад түүнийг толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж мэдүүлэхдээ: “...Өнөболд бид хоёр орцонд Өнөболдын найз охиныг  хүлээн сууж байхад араас хохирогч зөрий гэж хэлээгүй шууд нуруу руу өшиглөн архичингууд зайлаачээ гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд цохисон. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.С мэдүүлэхдээ: “....” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Г.Соос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-11, 64-66/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Б.Золжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Э.Энхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 67-69/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12164 дүгээр дүгнэлт /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Өоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-52/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Э.Жөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 55-57/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 31, 70, 71-76/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32, 43/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ө, Э.Ж нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 51-Б байрны орцонд иргэн Г.Сыг орцонд архи уулаа гэж шаардлага тавихад түүнийг толгойн тус газарт нь цохиж зодон хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Б.Ө, Э.Ж нарыг бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Сын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Сын хохирогчоор өгсөн: “......” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 64-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золжаргалын өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 12-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхжаргалын өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 67-69/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12164 дугаартай:

1. Г.Сын биед дагзны хуйхны язарсан шарх, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-н 22/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Ө, Э.Ж нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Ө, Э.Ж нарт ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Г.С нь 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, КТГ-т үзүүлсэн 120.000 төгрөгийн баримт байх тул уг хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.