| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2016/00354/и |
| Дугаар | 384 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 384
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Э нь нэхэмжлэгч Д.Э нэхэмжилсэн зээлийн гэрээний төлбөр 15 900 000 төгрөг, байрны түрээсний төлбөр 2 700 000 төгрөг, нийт 18 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 18 600 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 250 950 төгрөгийн тал хувь 125 475 төгрөгийг хариуцагч А.Э , тал хувь 125 475 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ