| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0458/и |
| Дугаар | 490 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 490
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Ноён сум, Сайран баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ё.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говийн хөгжил” нэгдэлд зоотехникчээр, 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цэргийн алба хааж, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ноён сумын “35-н жил” нэгдэлд зоотехтикчээр, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мужаанаар, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ганзагад багийн даргаар, 1995 оноос 1998 оныг хүртэл Эрчимийн даргаар, 2008 оноос 2010 оныг хүртэл “Ингэн нүд” ОНӨААНТҮГ-т галчаар улсад нийт 22 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1990 оноос 1995 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дэвтэрт Ноён сумын “35-н жил” нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мужаанаар томилсон даргын гарын үсэг нь бол байгаа тамгыг нь дараагүй үлдээсэн байдаг. Мөн 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдлийн Ганзагад багийн даргаар ажиллаж байсан. Тэр нь болохоороо хөдөлмөрийн дэвтэр дээр нь ямар ч тэмдэглэл хийгээгүй байдаг. Архиваас тушаал нь гарсан, хөдөлмөрийн дэвтэр дээр нь тэмдэглэл хийгдээгүй болохоор зөрчилтэй гээд тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ё.******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мужаанаар, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ганзагад багийн Засаг даргаар тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “Тус сумын 2-р багийн иргэдийн хурлаас багийн засаг даргын нэр нь дэвшсэн ******* овогтой *******г Монгол улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2-р бүлгийн 10-р зүйлийн 2-рт заасныг үндэслэн багийн засаг даргаар ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
2. Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай “Тус сумын МАА-н 1, 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Халгина, Ё.******* нарыг өөрийн хүсэлтээр уг ажлаас 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй” гэж бичигдсэн тушаалын хуулбар,,
3. Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай “Тус багийн иргэн ******* овогтой ******* нь /РД: КЗ56070818/ байнгын оршин суугч үнэн болохыг тодорхойлов” гэж бичигдсэн тодорхойлолт,
4. Гэрч *******ын “Миний бие Ё.*******гийн хамтаар 1973 оны 08 дугаар сард Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцах болсон. Үүнээс хойш бид танилцаж байсан юм. 1976 онд сургуулиа төгсөөд Ханбогд сумын Галбын хөгжил нэгдэлд зоотехникчээр ажилд орж ажилласан. 1977 оноос 1980 оны хооронд бид хамт цэргийн алба хаасан. 1980 онд цэргээс халагдаж ирээд 1981 оны 08 дугаар сард Ноён сумын 35 жил нэгдэлд зоотехникчээр ажилд орж ажилласан. 1990 оноос 1992 оны 10 дугаар сарыг хүртэл мужаанаар ажиллаж байсан. 1992 оны 10 дугаар сараас эхлэн Ноён сумын Ганзагад хэсгийн даргаар шилжиж ажилласан 1995 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр ажлаас гарсан юм. Энэ хугацаанд бид хамт ажилласан. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм” гэсэн мэдүүлэг,
5. Гэрч *******гийн “Ё.******* нь 1981 оны зун Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдэлд зоотехникчээр ажилд орж ажиллах болсон. 1990 оны сар өдрийг нь мэдэхгүй байна мужаанаар ажиллах болсон. Мужаанаар ажиллаж байгаад 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэсгийн даргаар шилжиж ажиллах болсон юм. Улмаар 1995 оны 01 дүгээр сарыг дуусгаад ажлаас гарсан юм. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм” гэсэн мэдүүлэг,
6. Нэхэмжлэгч Ё.*******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Ё.*******гийн ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт,
7. Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.
Нэхэмжлэгч Ё.*******гийн ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ё.******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мужаанаар, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ганзагад багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан болох нь
- Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “Тус сумын 2-р багийн иргэдийн хурлаас багийн засаг даргын нэр нь дэвшсэн ******* овогтой *******г Монгол улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2-р бүлгийн 10-р зүйлийн 2-рт заасныг үндэслэн багийн засаг даргаар ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
- Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай “Тус сумын МАА-н 1, 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Халгина, Ё.******* нарыг өөрийн хүсэлтээр уг ажлаас 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй” гэж бичигдсэн тушаалын хуулбар,,
- Гэрч *******ын “Миний бие Ё.*******гийн хамтаар 1973 оны 08 дугаар сард Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцах болсон. Үүнээс хойш бид танилцаж байсан юм. 1976 онд сургуулиа төгсөөд Ханбогд сумын Галбын хөгжил нэгдэлд зоотехникчээр ажилд орж ажилласан. 1977 оноос 1980 оны хооронд бид хамт цэргийн алба хаасан. 1980 онд цэргээс халагдаж ирээд 1981 оны 08 дугаар сард Ноён сумын 35 жил нэгдэлд зоотехникчээр ажилд орж ажилласан. 1990 оноос 1992 оны 10 дугаар сарыг хүртэл мужаанаар ажиллаж байсан. 1992 оны 10 дугаар сараас эхлэн Ноён сумын Ганзагад хэсгийн даргаар шилжиж ажилласан 1995 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр ажлаас гарсан юм. Энэ хугацаанд бид хамт ажилласан. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм” гэсэн мэдүүлэг
- Гэрч *******гийн “Ё.******* нь 1981 оны зун Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдэлд зоотехникчээр ажилд орж ажиллах болсон. 1990 оны сар өдрийг нь мэдэхгүй байна мужаанаар ажиллах болсон. Мужаанаар ажиллаж байгаад 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэсгийн даргаар шилжиж ажиллах болсон юм. Улмаар 1995 оны 01 дүгээр сарыг дуусгаад ажлаас гарсан юм. Үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ё.*******г Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мужаанаар, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ганзагад багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсаныг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэл, багт хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Ё.*******гийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай тушаалын хуулбар иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай тодорхойлолт, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******г 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдэлд мужаанаар, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ганзагад багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ