Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 503

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би  

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* М /РД: /

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: /

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, тоотод оршин суух, овгийн ын ******* /РД: /

8366000 төгрөг, 100 ширхэг тулаас төмөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А. миний бие болон нөхөр Ц. бид хоёрын эзэмшлийн шинэ Даланзадгад хороололын 5-р багийн зүүн талд баригдаж буй орон сууцны хашаанд байсан прусс мод, хар панер, хавчаар, хом, хом матагч зэрэг барилга барихад шаардагддаг эд материалуудыг “Хүннү говь” ХХК-ний захирал В.*******, дэд захирал З.******* нар 2015 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр барилгын сахиул , нарт ав гэсэн гэж худлаа хэлж эзгүй хойгуур Маяти маркийн автомашинаар ачин авч явсан юм. Иймээс бид материалуудыг ав гэж хүнд хэлээгүй, тиймээс материал авч явсан улсуудыг олж авчир гэсэн шаардлагыг сахиул нарт тавьснаар З.******* нь ирж уулзсан. Тухайн үед худлаа хэлж материал авч явснаа хүлээн зөвшөөрч харин бид хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр авч явсан материалуудын үнийг ямар ч асуудалгүй, найдвартай өгч авалцахаар тохиролцсон. Мөн тэр үед 500 ширхэг тулаас төмрийг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 65 хоног нэг ширхэг төмрийг нэг өдрийн 130 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон ба хугацаа дуусмагц уг төмрөөс 400 ширхэгийг нь буцаан өгч үлдэх 100 төмрийг одоо болтол өгөөгүй байна. Өнөөдрийн байдлаар 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ачиж явсан 711 ширхэг 6 метрийн урттай прусс модны үнэ нэг бүрийг нь 6000 төгрөгөөр тооцоход нийт 4266000 төгрөг, хар панер 25 ширхэг нэг бүрийг нь 35000 төгрөгөөр тооцоход нийт 875000 төгрөг, 500 ширхэг тулаас төмрийг 65 хоногоор түрээслэсэн төлбөр 4225000 төгрөгийг буюу нийт 8366000 төгрөг, 100 ширхэг тулаас төмрийг хариуцагч нараас гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Түрээсийн төлбөрөөс 1000000 төгрөгийг төлсөн тул нийт түрээсийн төлбөрөөс хасаж тооцсон болно гэжээ.

Нэхэмжлэгч А. хариуцагч В.*******, З.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А. хариуцагч В.******* бид харилцан тохиролцож доорх гэрээг байгуулав.

  1. Нэхэмжлэгч А. би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8366000 төгрөгний 1500000 төгрөгийг хариуцагч В.*******аас гаргуулан авах мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148806 төгрөгийн 50 хувь болох 74403 төгрөгийг тус тус гаргуулан авахаар тохиролцов. Үлдсэн 6866000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Харин хамтран хариуцагч З.*******аас мөнгө нэхэмжлэхгүй болно.

  1. Хариуцагч В.******* би нэхэмжлэгч А.ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 74403 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.    

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч А. нь хариуцагч В.*******, З.******* нараас 8366000 төгрөг, 100 ширхэг тулаас төмөр гаргуулахаар нэхэмжилж байсан ба нэхэмжлэгч А. нь 8366000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 6866000 төгрөгөөс татгалзаж 1500000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэгч А. хариуцагч В.******* бид харилцан тохиролцож доорх гэрээг байгуулав. Нэхэмжлэгч А. би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8366000 төгрөгний 1500000 төгрөгийг хариуцагч В.*******аас гаргуулан авах мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148806 төгрөгийн 50 хувь болох 74403 төгрөгийг тус тус гаргуулан авахаар тохиролцов. Үлдсэн 6866000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин хамтран хариуцагч З.*******аас мөнгө нэхэмжлэхгүй болно. Хариуцагч В.******* би нэхэмжлэгч А.ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 74403 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулав” гэсэн эвлэрлийн гэрээгээр  нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148806 төгрөгийн тал хувь болох 74403 төгрөг дээр эвлэрсэн байх тул хариуйагч В.Мөнхтбатаас 74403 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А. олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А. нь хариуцагч З.*******аас татгалзсан болох нь түүний “Харин хамтран хариуцагч З.*******аас мөнгө нэхэмжлэхгүй болно” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. А.ийн нэхэмжлэлтэй В.*******, З.******* нарт хариуцагдах 8366000 төгрөг, 100 ширхэг тулаас төмөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд 1500000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. В.******* нь 1500000 төгрөгийг нэхэмжлэгч А.т төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148806 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч В.*******аас 74403 төгрөгийг гаргуулан А.т олгосугай.

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.УРАНЧИМЭГ