Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 983

 

                                                                                                                                                                              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч С.Мн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 06593 0609 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, А.Г, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Америкийн нэгдсэн улсын визанд материал бүрдүүлж өгнө гэж хуурч мэхлэн иргэн А.О 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орчуулгын мөнгө гэж 150.000 төгрөг,

          2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Н Европын холбооны улсад визгүй зорчдог ногоон паспорт гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: “….” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Мөнхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-18/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Гас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27, 158-159/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 37-47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 103/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 104-107/, зээлийн гэрээ /хх-н 108/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 113/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 115-133/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.Нямдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 135-138/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Энхбилгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 139-140/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Үүрийнтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 145/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 208/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас шүүгдэгч А.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Америкийн нэгдсэн улсын визанд материал бүрдүүлж өгнө гэж хуурч мэхлэн иргэн А.О 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орчуулгын мөнгө гэж 150.000 төгрөг,

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Н Европын холбооны улсад визгүй зорчдог ногоон паспорт гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч А.Гг Америкийн нэгдсэн улсын визний материал бүрдүүлж өгнө гэж хуурч мэхлэн иргэн А.О 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орчуулгын мөнгө гэж 150.000 төгрөг,

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Н-д Европын холбооны улсад визгүй зорчдог ногоон паспорт гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг тус тус залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Оийн өгсөн: “...А.Г " гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нямдоржийн өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх-н 135-138/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхжаргалын өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

А.Г Г.Нямдорж нарын байгуулсан зээлийн гэрээ /хх-н 108/, А.Г хохирогч Г.Н-д бэлэн мөнгө 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 113/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

            Иймд шүүхээс шүүгдэгч А.Г-г Америкийн нэгдсэн улсын визний материал бүрдүүлж өгнө гэж хуурч мэхлэн иргэн А.О 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орчуулгын мөнгө гэж 150.000 төгрөг, мөн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Нд Европын холбооны улсад визгүй зорчдог ногоон паспорт гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч А.Г нь хохирогч А.Од учирсан хохирол болох 550.000 төгрөгийг төлсөн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 233/ хэрэгт авагдсан бөгөөд харин хохирогч Г.Н-д 1.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч А.Гас гаргуулж, хохирогч Г.Н-д олгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч А.Гд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 15 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.