Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 985

 

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Ч., шүүгдэгч И.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, И.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч И.Бнь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг "Амгалан" захын автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Өын эзэмшлийн 65-45 УНЦ улсын дугаартай "Тоёото-Тундра" маркийн автомашины зүүн талын урд, хойд хоёр дугуйг "Д.Өзодуулсан" гэх шалтгаанаар цаасны хутгаар зүсэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, хохирогч Д.Ө500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Бмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Д.Өаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-16, 18-19/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/ ажлын газрын тодорхойлолт /хх-н 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас шүүгдэгч И.Бнь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг "Амгалан" захын автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Өын эзэмшлийн 65-45 УНЦ улсын дугаартай "Тоёото-Тундра" маркийн автомашины зүүн талын урд, хойд хоёр дугуйг "Д.Өзодуулсан" гэх шалтгаанаар цаасны хутгаар зүсэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, хохирогч Д.Ө500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч И.Болорхүүг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Д.Өын эзэмшлийн 65-45 УНЦ улсын дугаартай "Тоёото-Тундра" маркийн автомашины зүүн талын урд, хойд хоёр дугуйг цаасны хутгаар зүсэн хагалж 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Өын хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч И.Бн өгсөн: "... .” гэх мэдүүлэг /хх-н 48-49/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 34/, “Тод үнэлгээ" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 34/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бнь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Хохирогч нь хохирол төлбөрт 500.000 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 69/ гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч И.Бг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч И.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.