Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 999

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч А.А, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Г.Ц, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр сэлбийн 23 дугаар гудамжны 582 тоотод хамтран амьдрагч Б.Згэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Згийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-16, 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12457 дугаартай дүгнэлт /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Тунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-47/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Цы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 35-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр сэлбийн 23 дугаар гудамжны 582 тоотод хамтран амьдрагч Б.Згэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

            Шүүхээс шүүгдэгч Г.Цг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Б.Згэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Згийн хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12457 дугаартай:

1. Б.Згийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Цы өгсөн: "...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна." гэх мэдүүлэг /хх-н 35/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Г.Ц иргэн Б.Зэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч Г.Цд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Б.З нь толгойн зураг авахуулах 120.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхэд баримтаа гаргаж өгөөгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.