| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1597/Э |
| Дугаар | 1636 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1636
2019 10 28 2019/ШЦТ/1636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч Д.Н , Б.Б , Э.З , Э.З , тэдгээрийн өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Б.Б , Э.З , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З нарт холбогдох эрүүгийн 1902 00677 0250 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, , Д.Н /РД:/,
2. Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,
3. Монгол Улсын иргэн, Э.З , /РД:/,
4. Монгол Улсын иргэн, Э.З , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Н нь Э.З , Б.Б нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.7371 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.7371 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Б нь Д.Н , Э.З нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.9592 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.9592 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.З нь Д.Н , Б.Б нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.8069 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.8069 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.З нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.3710 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн үйлдэлдээ их харамсаж гэмшиж байна. Цаашдаа дахин хүн битгий алдаасай гэсэндээ хар тамхины эсрэг нийгэмд тустай үйл хийнэ гэдгээ амлаж байна” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хийсэн зүйл минь ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй. Бусад хүмүүс энэ талаар мэддэг болоосой гэсэн үүднээс хар тамхины эсрэг үйл ажиллагаа хийсэн. Бид төрийн бус байгууллага байгуулж тухайн гэмт хэргийн тухай брошур тарааж, видео хийж цахим хэрэгслээр цацсан. Нэг нэгэндээ сануулаагүйд их харамсаж байгаа, аль болох хүмүүс энэ талаарх мэдээлэл хангалттай авч нэг ч гэсэн хүн хориотой зүйл, болохгүй гэдгийг мэдэж аваасай гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед энэ гэмт хэргийг үйлдэж байхдаа энэ үйлдэл буруу гэдгийг нэгэндээ сайн ойлгуулж чадаагүйгээсээ гэр бүл, найз нөхдийгөө хэцүү байдалд оруулсандаа их гэмшиж байна. Гэнэн томоогүй зангаасаа болж хэрэглэсэн нь миний буруу, би их гэмшиж байгаа. Цаашид хүмүүсийг гэнэн томоогүй зангаасаа болж энэ хориотой зүйлийг хэрэглэх нь хуулиар хориглосон, амьдралын дайсан гэдгийг ойлгуулах урьдчилан сэргийлэх дохиог залуу хойч үедээ өгч байх болно” гэв.
Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би их гэмшиж, харамсаж байгаа. Би мөн адил төрийн бус байгууллагад хамтарч ажиллаж байгаа. Би энэ зүйлийг ийм хүнд ялтай гэмт хэрэг гэж мэддэггүй байсан. Одоо маш сайн мэдэж авсан, дахин ийм зүйлд орооцолдохгүй” гэв.
Гэрч Т.Мэргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэсэг утсаараа тоглож байгаад машинаас гарсан чинь Бархас, Зоригсайхан, Наранжаргал нар тамхины цаасанд ямар нэгэн өвс, ургамал хийчихсэн татаж байсан. Намайг тэр 3 дээр очиход Бархас “энд мансууруулах ургамал ургаж байна, бид нар тамхинд хийгээд татаж байна, чи сорох уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод 1, 2 удаа сорсон. Тэгсэн хоолой гашуун оргиод, ханиалгаад байсан болохоор дахиж сороогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 56-57 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹4854 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасаар боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасаар боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлт бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэжээ /1-р хх 74-75 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4612 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйл нь 0.0796 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ХААН БАНК” гэсэн бичиглэлтэй хуйлсан цаасанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэжээ /1-р хх 77 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4613 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйл нь 0.3943 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэжээ /1-р хх 60 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4614 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн түлэгдэж харласан тугалган цаас, 4 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйл нь 0.8034 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуйлсан цаас нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн түлэгдэж харласан тугалган цаас, 4 гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэжээ /1-р хх 83 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4615 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн төмөр оосортой, төмөр саванд хийсэн бор өнгийн шавар мэт зүйл нь 0.9505 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн төмөр оосортой, төмөр саванд хийсэн бор өнгийн шавар мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэжээ /1-р хх 86 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹4617 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “Э.З УК88100931” гэж хаягласан шээс, “Зоригсайхан 16.08.2019” гэж хаягласан шээс, “Д.Н УМ88041211” гэж хаягласан шээс, “Боргилхуяг Бархас” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” гэжээ /1-р хх 89 дүгээр хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1069 дүгнэлтэд “Д.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.” гэжээ /1-р хх 98-99 дүгээр хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹980 дүгнэлтэд “Б.Б нь сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, одоо сэтгэцийн эмгэг үгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” гэжээ /1-р хх 101 дүгээр хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1068 дүгнэлтэд “Э.З нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй” гэжээ /1-р хх 104-106 дугаар хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1067 дүгнэлтэд “Э.З нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.” гэжээ /1-р хх 108-110 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 46 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 70-72 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 154, 159, 166, 171 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 179-182 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Н нь Э.З , Б.Б нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.7371 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.7371 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Б нь Д.Н , Э.З нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.9592 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.9592 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.З нь Д.Н , Б.Б нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.8069 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.8069 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.З нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.3710 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Д.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн үйлдэлдээ их харамсаж гэмшиж байна. Цаашдаа дахин хүн битгий алдаасай гэсэндээ хар тамхины эсрэг нийгэмд тустай үйл хийнэ гэдгээ амлаж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хийсэн зүйл минь ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй. Бусад хүмүүс энэ талаар мэддэг болоосой гэсэн үүднээс хар тамхины эсрэг үйл ажиллагаа хийсэн. Бид төрийн бус байгууллага нээж тухайн гэмт хэргийн тухай брошур тарааж, видео хийж цахим хэрэгслээр цацсан. Нэг нэгэндээ сануулаагүйд их харамсаж байгаа, аль болох хүмүүс энэ талаарх мэдээлэл хангалттай авч нэг ч гэсэн хүн хориотой зүйл болохгүй гэдгийг мэдэж аваасай гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.З ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед энэ гэмт хэргийг үйлдэж байхдаа энэ үйлдэл буруу гэдгийг нэгэндээ сайн ойлгуулж чадаагүйгээсээ гэр бүл, найз нөхдийгөө хэцүү байдалд оруулсандаа их гэмшиж байна. Гэнэн томоогүй зангаасаа болж хэрэглэсэн нь миний буруу би их гэмшиж байгаа. Цаашид хүмүүсийг гэнэн томоогүй зангаасаа болж энэ хориотой зүйлийг хэрэглэх нь хуулиар хориглосон, амьдралын дайсан гэдгийг ойлгуулах урьдчилан сэргийлэх дохиог залуу хойч үедээ өгч байх болно” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.З ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би их гэмшиж, харамсаж байгаа. Би мөн адил төрийн бус байгууллагад хамтарч ажиллаж байгаа. Би энэ зүйлийг ийм хүнд ялтай гэмт хэрэг гэж мэддэггүй байсан. Одоо маш сайн мэдэж авсан дахин ийм зүйлд орооцолдохгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Мэргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэсэг утсаараа тоглож байгаад машинаас гарсан чинь Бархас, Зоригсайхан, Наранжаргал нар тамхины цаасанд ямар нэгэн өвс, ургамал хийчихсэн татаж байсан. Намайг тэр 3 дээр очиход Бархас “энд мансууруулах ургамал ургаж байна, бид нар тамхинд хийгээд татаж байна, чи сорох уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод 1, 2 удаа сорсон. Тэгсэн хоолой гашуун оргиод, ханиалгаад байсан болохоор дахиж сороогүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 56-57 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹4854 дүгнэлт /1-р хх 74-75 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4612 дүгнэлт /1-р хх 77 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4613 дүгнэлт /1-р хх 60 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4614 дүгнэлт /1-р хх 83 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4615 дүгнэлт /1-р хх 86 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹4617 дүгнэлт /1-р хх 89 дүгээр хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1069 дүгнэлт “Д.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.” /1-р хх 98-99 дүгээр хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹980 дүгнэлт “Б.Б нь сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, одоо сэтгэцийн эмгэг үгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” /1-р хх 101 дүгээр хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1068 дүгнэлт “Э.З нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй” /1-р хх 104-106 дугаар хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1067 дүгнэлт “Э.З нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.” /1-р хх 108-110 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 46 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 70-72 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 154, 159, 166, 171 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 179-182 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Н , Б.Б , Э.З нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Э.З т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Д.Н , Б.Б , Э.З , Э.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тэдний хувийн байдал тухайлбал хар тамхины хор уршгийг иргэдэд таниулах, сурталчлах, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл бүхий “Цагаан шидтэн” холбоог байгуулан үйл ажиллагаа явуулан “Амьдралд тийм,хар тамхинд үгүй” гэж хэлье гэх зурагт сурталчилгаа, хар танхины эсрэг богино хэмжээний дүрст бичлэг зэргийг хийж сурталчилж, цаашид хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хэрэглэхийг эсрэг сурталчилгаа хийж ажиллаж гэм буруугаа гэмшиж хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв. Мөн шүүгдэгч нар нь “мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэх тус тусын шинжээчийн дүгнэлтийг үндэслэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа Э.З ын биед үзлэг хийж хураан авсан №1 гэж хаягласан хар, бор өнгийн “шавар” мэт зүйл, №2 гэж хаягласан "ХААН БАНК" гэсэн бичиглэлтэй хуйлсан цаас, Д.Н ын биед үзлэг хийж хураан авсан №3 гэж хаягласан хар, бор өнгийн “шавар” мэт зүйл, Э.З ы биед үзлэг хийж хураан авсан №4 гэж хаягласан хар, бор өнгийн “шавар” мэт зүйл, №5 гэж хаягласан цагаан өнгийн хуйлсан цаас, түлэгдэж харласан тугалган цаас, Б.Б ын биед үзлэг хийж хурааж авсан төмөр оосортой, төмөр саван дотор хар бор өнгийн “шавар” мэт зүйл, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны явцад дээжлэн авсан цагаан өнгийн цаасанд боосон ногоон өнгийн ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.