| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1416/Э |
| Дугаар | 1647 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 1647
2019 10 30 2019/ШЦТ/1647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд,
улсын яллагч Д.Ариунжаргал,
гэрч С.С ,
хохирогч Л.Э , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,
шүүгдэгч С.М , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М д холбогдох эрүүгийн 1706 03115 1283 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 46б байрны 5 давхар, 27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С.М , /РД:ЗЮ74031561/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.М нь 2014 оны 08 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 5 удаагийн үлдлээр төрсөн эгч С.Энхтуяаг худал хэлж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж нийт 51.900.000 төгрөгийг залилсан мэхэлж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн дундын данснаасаа мөнгө авсан. Манай эгч өөрөө хадгаламжийн данс гэж мэдэхгүй байхад би 2009 онд “Голомт банкинд” 500 мянган төгрөгийн хадгаламжийн данс нээж өгсөн. Би өөрөө гадагшаа явах болоод эгчийг “манайд амьдарч бай, ээжийг хараад” гэж хэлсэн. Одоо энэ амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 45 дугаар байрны 27 тоот юм. 2013 онд би 1 өрөө байрандаа ээж, эгч хоёрыг байлгаж байсан. Тэгээд би гадаадаас ирээд яах аргагүй мөнгөний хэрэг гараад тэр байраа зарсан юм. Тэгсэн манай эгч надад тэр байрыг өгсөнгүй гэж шүүхэд өгч байгаа юм. Одоо тэр миний амьдарч байгаа байр болон зарсан байр бүгд миний нэр дээр байдаг” гэв.
Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү худлаа хэлж байна. Би гэрээний хуулбараа өөрөө нотариатын архиваас шүүлгэж энэ баримтыг гаргаж авсан. Би 6 сая 900 мянган төгрөг дүүдээ өгсөн. 5 саяыг манай дүү надаас аваад өөрийнхөө ломбардад, тавьсан ээмэг, бөгжөө аваад, үлдсэн мөнгөөр нь архи уусан байсан. Би дүүгийнхээ гэрт хонож байхад манай дүү нөхөртэйгөө, миний хадгаламжид байгаа мөнгийг мэдээд надаас яаж салгаж авах уу? гэж ярьж байхыг нь би өөрөө сонссон. Одоо надад нэхэмжилж байгаа зүйл гэвэл би дүүгийнхээ байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Надаас манай дүү нийт авсан мөнгө нь 50 сая төгрөг болсон байгаа. Би тэр мөнгийг нь авахгүй мөн хамтран эзэмшигчээр байранд нь орохгүй. Зөвхөн байрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна...” гэв.
Шүүгдэгч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 1998 онд Америкийн нэгдсэн улс руу явахдаа өөрийн ээж Сосорбурамын нэр дээр Голомт банкинд Доллар болон Төгрөгийн данс нээж өгсөн, гэтэл манай эгч Энхтуяа 2000 онд Дундговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн ба ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Энхтуяа нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 41-р байрны 15 тоотод ээжтэй цуг амьдарч байсан. Гэтэл Энхтуяа надаас байр авна гээд байдаг уг нь бол би өөрийнхөө хөдөлмөрөөр олж авсан байр, мөн Энхтуяагийн над руу шилжүүлж байсан мөнгөнүүд бүгд манай ээж Сосорбурам бид 2-ын мөнгө байгаа юм. Би тэр байрыг зарна гэж хэлээгүй Энхтуяаг цуг амьдарвал амьдар гэсэн ба 1 сар гаран болоход хулгай хийгээд байдаг байсан. Тэгээд би гэрээсээ хөөж явуулаад тухайн байрыг зарсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 170-171, 178-179 дугаар хуудас/,
Хохирогч Л.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн дүү Сосорбурам овогтой Мөнхтуяа нь над дээр ирээд эд зүйлээ ломбарданд тавьчихсан юм. Та дүүдээ аваад өгөөч гээд байхаар нь тус өдөр Сансарт байдаг Хаан банкны салбар дээрээс 2.000.000 сая төгрөг данснаасаа гаргаж өгсөн юм. Тэгээд надаас мөнгө аваад яваад өгсөн ба дараа нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөн над дээр ирээд, мөн ломбарданд эд зүйлээ тавьчихсан байгаа хугацаа нь дуусах гээд байна та аваад өгөөч гэхээр нь би бас Голомт банкны данснаасаа 5.000.000 сая төгрөг аваад дүү Мөнхтуяад өгсөн. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр ээмэг бөгжөө ломбарданд тавьсан хугацаа нь дуусах гээд байна гэхээр нь би Голомт банкны данснаасаа 6.900.000 төгрөг аваад хамт яваад Чингэлтэй дүүргийн Сайн ломбарданд очиж эд зүйл авсан юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдөр мөн ломбарданд эд зүйлээ тавьчихсан чинь хугацаа нь дуусах гээд болдоггүй ээ, та аваад өгөөч гэхээр нь Голомт банкны данснаасаа 5.000.000 төгрөг гаргаад өгсөн. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таньд би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 46Б-27 тоотод байх 2 өрөө байраа таньд өгье, би Чингэлтэй дүүрэгт газар авсан. Тэгээд тэр газартаа Канад хаус захиалгаар бариулах гэж байгаа. Тийм учраас та миний байрыг ав гэж хэлсэн болохоор би Мөнхтуяад 33.000.000 сая төгрөгийг Голомт банкнаас Мөнхтуяагийн данс руу шилжүүлсэн. Тэгтэл одоо надад байр ч өгөхгүй, миний мөнгийг ч өгөхгүй болчихоод байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 50-62, 130-131, 152-153 дугаар хуудас/,
Гэрч Л.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Энхтуяа нь миний төрсөн эгч ба дунд боловсролтой, нөхөр хүүхэдгүй, 100 айлд барилгын материалын төвд үйлчлэгч хийж байсан. Одоо 10 дугаар хороололд бас үйлчлэгч хийдэг юм. Манай ээжийг 10 гаран жил хамт амьдарч хардаг байсан юм. Хадгаламжийн дэвтэртэй гэдгийг нь мэднэ. Гэхдээ аль банкинд гэдгийг нь мэдэхгүй байна. Хааяа мөнгө хийгээд байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 63-64 дугаар хуудас/,
Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Энхтуяа нь миний ээжийг 17 жил асарч байсан. Манай дүү Энхтуяа нь 100 айл төв дээр бие засах газар ажиллаад, ажилласан мөнгөө дансандаа хураагаад байдаг. Мөн манай ээж Энхтуяад хэд гурван төгрөг өгч хадгалуулдаг байсан байх. Уг дансанд ээжийн мөнгө байх нь байсан. Гэхдээ ихэнх мөнгө нь Энхтуяагийн мөнгө байгаа юм. Энхтуяа нь өөрөө байр авна гэсэн зорилготой байсан юм. Тэгтэл Мөнхтуяа нь Энхтуяаг мөнгөтэй байгаа гэдгийг мэдчихээд, Энхтуяагаас бага багаар мөнгө авч байгаад хамгийн сүүлд нь 33.000.000 сая төгрөг авсан гэсэн. Мөнхтуяа нь их архи дарс хэрэглээд байдаг. Архи уухаараа агсам согтуу тавьдаг, их ууртай ширүүн хүн байгаа юм. Ер нь бол ажил төрөл хийдэггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 65-66 дугаар хуудас/,
Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Энэ талаар миний төрсөн дүү Л.Нарантуяа надад хэлсэн. Надад хэлэхдээ бол “ С.М Сансарт байдаг 1 өрөө байраа хүний нохой идэхээс өөрийн нохой ид гээд эгч Энхтуяадаа байраа хямдхан өгчихье” гэж хэлээд мөнгөө шилжүүлээд өгчих гэхээр нь Энхтуяа, Мөнхтуяад мөнгө шилжүүлж өгсөн. Тэгтэл С.М хулхидчихлаа л гэж хэлсэн. Чухам яг хэдэн төгрөг шилжүүлэн өгсөн нарийн тоог нь би одоо санахгүй байна, тухайн үед надад хэлж л байсан. Мөнгөө 3 хувааж өгсөн гэж ярьж байсан, эхлээд бага хэмжээний мөнгө авч байгаад сүүлд нь байраа өгнө гэж хэлээд үлдсэн их хэмжээний мөнгийг нь авчихсан гэж ярьж байсан. С.М нь Баянбүрд болон Сансарт 2 өрөө 2 ширхэг байртай байж байгаад Баянбүрдийн байраа зараад Сансарт 1 өрөө байр худалдаж аваад Сансарын 2 өрөө байрандаа өөрөө ороод 2014 онд байна уу, 2015 оны үед шинээр худалдаж авсан 1 өрөө байрандаа ээжийг оруулсан юм. Энхтуяа ээжтэй хамт байдаг байсан. Ер нь манай дүү нараас ээжийг ганц асардаг хүн нь Энхтуяа байсан. Ээж, Энхтуяа хоёр тэр байранд 1 жил орчим амьдарч байсан чинь Мөнхтуяа тэр хоёрыг хөөгөөд гаргачихсан. Ингээд ээж, Энхтуяа хоёр дүү Нарантуяагийн түрээслэдэг байрны хажууд байр түрээслэж байгаад ээж маань нас барсан. Ээж маань Мөнхтуяад ер нь жоохон дургүй, Мөнхтуяа архи уухаараа ээжид агсам тавиад, мөнгө төгрөг нэхдэг байсан юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 70-71 дугаар хуудас/,
Голомт банкны Лхагвасүрэнгийн Энхтуяагийн дансны хуулга /хэргийн 36-41 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 107 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.М нь 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр төрсөн эгч С.Энхтуяаг худал хэлж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж нийт 49.900.000 төгрөгийг залилсан мэхэлж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай дүү худлаа хэлж байна. Би гэрээний хувилбараа өөрөө нотариатын архиваас шүүлгэж энэ баримтыг гаргаж авсан. Би 6 сая 900 мянган төгрөг дүүдээ өгсөн. 5 саяыг манай дүү надаас аваад өөрийнхөө ломбардад, тавьсан ээмэг, бөгжөө аваад, үлдсэн мөнгөөр нь архи уусан байсан. Би дүүгийнхээ гэрт хонож байхад манай дүү нөхөртэйгөө, миний хадгаламжид байгаа мөнгийг мэдээд надаас яаж салгаж авах уу? гэж ярьж байхыг нь би өөрөө сонсон. Одоо надад нэхэмжилж байгаа зүйл гэвэл би дүүгийнхээ байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Надаас манай дүү нийт авсан мөнгө нь 50 сая төгрөг болсон байгаа. Би тэр мөнгийг нь авахгүй мөн хамтран эзэмшигчээр байранд нь орохгүй. Зөвхөн байрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 1998 онд Америкийн нэгдсэн улс руу явахдаа өөрийн ээж Сосорбурамын нэр дээр Голомт банкинд Доллар болон Төгрөгийн данс нээж өгсөн, гэтэл манай эгч Энхтуяа 2000 онд Дундговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн ба ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Энхтуяа нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 41-р байрны 15 тоотод ээжтэй цуг амьдарч байсан. Гэтэл Энхтуяа надаас байр авна гээд байдаг уг нь бол би өөрийнхөө хөдөлмөрөөр олж авсан байр мөн Энхтуяагийн над руу шилжүүлж байсан мөнгөнүүд бүгд манай ээж Сосорбурам бид 2-ын мөнгө байгаа юм. Би тэр байрыг зарна гэж хэлээгүй Энхтуяаг цуг амьдарвал амьдар гэсэн ба 1 сар гаран болоход хулгай хийгээд байдаг байсан. Тэгээд би гэрээсээ хөөж явуулаад тухайн байрыг зарсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 170-171, 178-179 дугаар хуудас/,
Хохирогч Л.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн дүү Сосорбурам овогтой Мөнхтуяа нь над дээр ирээд эд зүйлээ ломбарданд тавьчихсан юм. Та дүүдээ аваад өгөөч гээд байхаар нь тус өдөр Сансарт байдаг Хаан банкны салбар дээрээс 2.000.000 сая төгрөг данснаасаа гаргаж өгсөн юм. Тэгээд надаас мөнгө аваад яваад өгсөн ба дараа нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөн над дээр ирээд, мөн ломбарданд эд зүйлээ тавьчихсан байгаа хугацаа нь дуусах гээд байна та аваад өгөөч гэхээр нь би бас Голомт банкны данснаасаа 5.000.000 сая төгрөг аваад дүү Мөнхтуяад өгсөн. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр ээмэг бөгжөө ломбарданд тавьсан хугацаа нь дуусах гээд байна гэхээр нь би Голомт банкны данснаасаа 6.900.000 төгрөг аваад хамт яваад Чингэлтэй дүүргийн Сайн ломбарданд очиж эд зүйл авсан юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдөр мөн ломбарданд эд зүйлээ тавьчихсан чинь хугацаа нь дуусах гээд болдоггүй ээ та аваад өгөөч гэхээр нь Голомт банкны данснаасаа 5.000.000 төгрөг гаргаад өгсөн. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таньд би БЗД-ийн 4 дүгээр хороо 46Б-27 тоотод байх 2 өрөө байраа таньд өгье, би Чингэлтэй дүүрэгт газар авсан. Тэгээд тэр газартаа Канад хаус захиалгаар бариулах гэж байгаа. Тийм учраас та миний байрыг ав гэж хэлсэн болохоор би Мөнхтуяад 33.000.000 сая төгрөгийг Голомт банкнаас Мөнхтуяагийн данс руу шилжүүлсэн. Тэгтэл одоо надад байр ч өгөхгүй, миний мөнгийг ч өгөхгүй болчихоод байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 50-62, 130-131, 152-153 дугаар хуудас/,
Гэрч Л.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Энхтуяа нь миний төрсөн эгч ба Дунд боловсролтой, нөхөр хүүхэдгүй, 100 айлд барилгын материалын төвд үйлчлэгч хийж байсан. Одоо 10 дугаар хороололд бас үйлчлэгч хийдэг юм. Манай ээжийг 10 гаран жил хамт амьдарч хардаг байсан юм. Хадгаламжийн дэвтэртэй гэдгийг нь мэднэ. Гэхдээ аль банкинд гэдгийг нь мэдэхгүй байна. Хааяа мөнгө хийгээд байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 63-64 дугаар хуудас/,
Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Энхтуяа нь миний ээжийг 17 жил асарч байсан. Манай дүү Энхтуяа нь 100 айл төв дээр бие засах газар ажилаад, ажилсан мөнгөө дансандаа хураагаад байдаг. Мөн манай ээж Энхтуяад хэд гурван төгрөг өгч хадгалуулдаг байсан байх. Уг дансанд ээжийн мөнгө байх нь байсан. Гэхдээ ихэнх мөнгө нь Энхтуяагийн мөнгө байгаа юм. Энхтуяа нь өөрөө байр авна гэсэн зорилготой байсан юм. Тэгтэл Мөнхтуяа нь Энхтуяаг мөнгөтэй байгаа гэдгийг мэдчихээд, Энхтуяагаас бага багаар мөнгө авч байгаад хамгийн сүүлд нь 33.000.000 сая төгрөг авсан гэсэн. Мөнхтуяа нь их архи дарс хэрэглээд байдаг. Архи уухаараа агсам согтуу тавьдаг, их ууртай ширүүн хүн байгаа юм. Ер нь бол ажил төрөл хийдэггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 65-66 дугаар хуудас/,
Гэрч С.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Энэ талаар миний төрсөн дүү Л.Нарантуяа надад хэлсэн. Надад хэлэхдээ бол... С.М Сансарт байдаг 1 өрөө байраа хүний нохой идэхээс өөрийн нохой ид гээд эгч Энхтуяадаа байраа хямдхан өгчихье гэж хэлээд мөнгөө шилжүүлээд өгчих гэхээр нь Энхтуяа, Мөнхтуяад мөнгө шилжүүлж өгсөн. Тэгтэл С.М хулхидчихлаа л гэж хэлсэн. Чухам яг хэдэн төгрөг шилжүүлэн өгсөн нарийн тоог нь би одоо санахгүй байна, тухайн үед надад хэлж л байсан. Мөнгөө 3 хувааж өгсөн гэж ярьж байсан, эхлээд бага хэмжээний мөнгө авч байгаад сүүлд нь байраа өгнө гэж хэлээд үлдсэн их хэмжээний мөнгийг нь авчихсан гэж ярьж байсан. С.М нь Баянбүрд болон Сансарт 2 өрөө 2 ширхэг байртай байж байгаад Баянбүрдийн байраа зараад Сансарт 1 өрөө байр худалдаж аваад Сансарын 2 өрөө байрандаа өөрөө ороод 2014 онд байна уу, 2015 оны үед шинээр худалдаж авсан 1 өрөө байрандаа ээжийг оруулсан юм. Энхтуяа ээжтэй хамт байдаг байсан. Ер нь манай дүү нараас ээжийг ганц асардаг хүн нь Энхтуяа байсан. Ээж, Энхтуяа хоёр тэр байранд 1 жил орчим амьдарч байсан чинь Мөнхтуяа тэр хоёрыг хөөгөөд гаргачихсан. Ингээд ээж, Энхтуяа хоёр дүү Нарантуяагийн түрээслэдэг байрны хажууд байр түрээслэж байгаад ээж маань нас барсан. Ээж маань Мөнхтуяад ер нь жоохон дургүй, Мөнхтуяа архи уухаараа ээжид агсам тавиад, мөнгө төгрөг нэхдэг байсан юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 70-71 дугаар хуудас/,
Голомт банкны Л Э дансны хуулга /хэргийн 36-41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 107 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.М д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх хохирлыг тооцохдоо 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Л.Э , С.М нарын хооронд байгуулсан нотариатаар батлуулсан зээлийн гэрээ авагдсан, тухайн мөнгийг өгч авалцсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдийг үндэслэн энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн хохиролд тооцогдохооргүй байна гэж үзлээ. Харин 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Л.Э гаас С.М д шилжүүлсэн 5.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 6.900.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 33.000.000 төгрөг, нийт 49.900.000 төгрөгөөр тооцож, Иргэний хуульд зааснаар С.М гаас 49.900.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Э д олгож шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч С.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон 23 хоногтой, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.