| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 185/2017/0214/Э |
| Дугаар | 532 |
| Огноо | 2017-07-20 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Сүхбаатар дүүргийн Прокурорын газар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 532
Б.Цэвэлмаад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
ялтан Б.Цэвэлмаагийн өмгөөлөгч Д.Батбаяр, З.Хүрэлсүх, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Цэвэлмаад холбогдох 201525021795 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Дагвасамбуу овгийн Балжиннямын Цэвэлмаа, 1982 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЧБ82090467/,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
Б.Цэвэлмаа нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр:
2015 оны 5 дугаар сард иргэн Ч.Амаржаргалыг “жилийн 8 хувийн хүүтэй зээлд хамруулж орон сууцтай болгож өгнө” гэж хуурч мэхлэн түүний төрсөн эх Д.Бямбахүүгээс 3.720.000 төгрөгийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 5005425660 тоот дансаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түүний охин Б.Урангоогоос бэлнээр 125.000 төгрөгийг тус тус авсны улмаас 3.845.000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ч.Мөнхбаярыг “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгсэл хямдхан зуучилж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс урьдчилгаа болгон 505.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк” дотроос тус банкны 104300125418 дугаарын дансаар, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийг дээрх банкны мөн тоот дансаар тус тус шилжүүлэн авсны улмаас бусдад нийт 805.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Нэмэхбаярыг “газар олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 375.000 төгрөгийн дансаар шилжүүлэн авсны улмаас бусдад 375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Соёл-Эрдэнийг “хямд үнээр газар олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 2 удаагийн үйлдлээр дансаар 560.000 төгрөг авсны улмаас бусдад нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Барс” худалдааны төвийн орчим иргэн Д.Цэрэнхүүг “газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн 942.000 төгрөгийг, “хямд үнээр Лексус Эл Экс 470” загварын тээврийн хэрэгсэл олж өгнө” гэж хуурч мэхлэн мөн оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 5.635.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж авсны улмаас нийт 6.577.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.Аюушсүрэнг “Засгийн газрын авто баазаас хямд үнээр автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 300.000 төгрөгийг дансаар, мөн оны 12 дугаар сарын 8-ны өдөр 800.000 төгрөгийг дансаар, мөн сарын 9-ний өдөр 2.400.000 төгрөгийг дансаар, мөн сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, мөн сарын 11-ний өдөр 460.000 төгрөгийг дансаар, мөн сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн орчим 2.340.000 төгрөгийг бэлнээр тус тус авсны улмаас бусдад нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарзоригийг “газар авч өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 350.000 төгрөгийг дансаар, мөн сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороололд байрлах “Хас” банкин дотроос 1.500.000 төгрөгийг дансаар, мөн сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 4-323 тоотоос 900.000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн авсны улмаас бусдад нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Г.Сарантуяаг “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 560.000 төгрөгийг, мөн сарын 28-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын 1.000 ам.доллар буюу 2.007.810 төгрөгийг, мөн сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөгийг, мөн оны 2 дугаар сарын 3-ны өдөр 180.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авсны улмаас бусдад нийт 4.547.810 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс мөн сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Насанжаргалыг хямд үнээр автомашин олж өгнө гэж хуурч мэхлэн түүнээс нийт 9 удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар 3.911.000 төгрөгийг авсны улмаас 3.911.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сард иргэн Ц.Амаржаргалыг “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 246.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсны улмаас 246.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3, 4 дүгээр саруудад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн О.Уранчимэгийг “Засгийн газрын авто баазаас хямд үнээр автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс банкны данс ашиглан 4 удаагийн шилжүүлгээр 1.300.000 төгрөгийг, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Метро Молл” худалдааны төвийн орчим иргэн Б.Намуунаас бэлнээр 680.000 төгрөгийг, мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас дансаар 50.000 төгрөгийг тус тус авч нийт 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сард иргэн Б.Булгантамирыг “Төмөр Замын удирдах газарт даргын жолоочоор ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 100.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын орчим бэлнээр 810.000 төгрөгийг тус тус авч нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10, 11 дүгээр саруудад иргэн Л.Даваанямыг “Оюу Толгой” ХХК-нд хөрөнгө оруулалтын хяналтын эдийн засагч”-ийн ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр 1.300.000 төгрөгийг, банкны данс ашиглан 245.000 төгрөгийг, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр 100 ам.доллар буюу 229.092 төгрөг, мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Л.Даваанямыг “Засгийн Газрын авто баазаас хямд үнээр автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн бэлнээр 645.000 төгрөг, банкны данс ашиглан 115.000 төгрөгийг тус тус авч нийт 2.534.092 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Урантулгыг “Засгийн Газрын авто баазаас Хьюндай Соната 2” загварын автомашин хямд үнээр олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс бэлнээр 200.000 төгрөгийг авсны улмаас 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Хишигсайханыг “Дүүг чинь Гаалийн газарт байцаагчийн ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс бэлнээр болон банкны данс ашиглан 1.732.000 төгрөгийг авч 1.732.000 төгрөгийн хохирол, бусдад нийтдээ 38.842.902 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Цэвэлмаад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Балжиннямын Цэвэлмааг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн будаа агшаагчийг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Цэвэлмаагийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Айрит Хоүм” загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий будаа агшаагчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, эд хөрөнгө хураах ялд тооцож, шүүгдэгчийн хамтран өмчлөх 35.000.000 төгрөгийн үнэтэй газар, хувийн орон сууцны хувьд оногдох хэсгийг Шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан гаргуулж, хохирогч нарын хохиролд тооцон олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэвэлмаагийн цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэвэлмаагаас 33.687.902 төгрөг гаргуулан хохирогч Б.Аюушсүрэнд 6.900.000 төгрөг, Д.Цэрэнхүүд 6.577.000 төгрөг, А.Насанжаргалд 3.911.000 төгрөг, Б.Баатарзоригт 2.750.000 төгрөг, Ц.Амаржаргалд 246.000 төгрөг, Ч.Амаржаргалд 2.196.000 төгрөг, О.Уранчимэгт 2.850.000 төгрөг, Б.Булгантамирт 910.000 төгрөг, Л.Даваанямд 2.434.092 төгрөг, Б.Урантулгад 200.000 төгрөг, Г.Сарантуяад 4.547.810 төгрөг, Ч.Амаржаргалд 166.000 төгрөг тус тус олгож,
Б.Цэвэлмааг цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Цэвэлмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б.Сарантуяа, Ц.Амаржаргал, Б.Булгантамир, Л.Давааням, Б.Урантуяа нараас мөнгө аваагүй. Мөн Б.Аюушсүрэнгээс 4.366.000 төгрөг, Цэрэнхүүгээс 4.372.000 төгрөг, А.Насанжаргалаас 3.193.000 төгрөгийг авсан байхад 700.000 төгрөгөөс 2.300.000 төгрөг нэмж хохирлын үндэслэлгүй тогтоосон. Мөн хохирогч Сарантуяагийн данснаас надад шилжүүлсэн 4.547.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Б.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд, гэрч Мандах мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Ногоон пасспорт авах зорилгоор Лхагвасүрэн, Амаржаргал гэх хүмүүстэй ярилцаж харилцаж, улмаар Лхагвасүрэнгийн заасан дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримт бүрэн тогтоогдсон байна. Харин Лхагвасүрэн надад тайлбарлахдаа “дансаар чинь мөнгө хийсэн, бэлнээр өгсөн 500.000 төгрөг нийлээд цаана нь 300.000 төгрөгийн өр үлдлээ, удахгүй төлж дуусна” гээд надад байсан сургалтын төвийн лиценз, олон тооны хүмүүсийн иргэний үнэмлэх зэргээ буцаан авсан. Хохирогч болон гэрч нар ногоон пасспорт гаргаж өгнө гэж захиалсан үйлдэлдээ Амаржаргал, Лхагвасүрэн нарыг шууд зааж мэдүүлсээр байтал энэ асуудалд анхаарал хандуулалгүй надад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Мөрдөн байцаалт бүхэлдээ нэг талыг барьж явагдсан ба хууль зөрчсөн мөрдөн байцаагчийг татгалзан гаргах үндэсгүй цагдан хоригдсоноо эсэргүүцэж өлсгөлөн зарласан зэрэг өөрийн эрхээ хамгаалсаныхаа төлөө ийм байдалд хүрээд байна. Гэхдээ зарим хохирогчийг хуурч хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эдгээр хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Тэгж төлөх төлбөрийн чадвар эд хөрөнгө байгаа. Би энэ жил 36 настай, анх удаа хүнтэй амьдралаа холбож, хүүхэдтэй болсон ба жирэмсэн, эмчийн хяналтанд байгаа. Одоо 8 сартай жирэмсэн бөгөөд төрөх сүүлийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрнө. Хэргийг дахин шалгуулах, хэрэв шаардлагагүй гэж үзвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөвтгөж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад гарган хохирол төлбөр төлөх боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.
Ялтан Б.Цэвэлмаагийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Б.Цэвэлмаад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй байхад ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.5 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Г.Сарантуяа, Ц.Амаржаргал нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Эдгээр хүмүүсээс Лхагвасүрэн гэгч мөнгө авсан байдаг. Лхагвасүрэн гэдэг хүнийг заавал хэрэгт асуух шаардлагатай. Учир нь эдгээр хүмүүст Лхагвасүрэн хохирол учруулсан бол миний үйлчлүүлэгчийн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой юм. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.
Ялтан Б.Цэвэлмаагийн өмгөөлөгч З.Хүрэлсүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээ гэдэг ойлголт 50.000.000 төгрөг, түүнээс дээш төгрөг байна. Түүнээс доош хэмжээний хохиролтой гэсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх боломж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Хөнгөрүүлэн зүйлчилэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.6 дугаар зүйлүүдэд заасан 2 ашигтай үндэслэл бий болж байна. Энэ нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Нэгэнт хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн зүйл заалтад тавьсан шаардлагыг хангаж байгаа. Хэрвээ тэнсэх боломжгүй гэж үзвэл Б.Цэвэлмаа ирэх 7 хоногт төрөх гээд Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа урчаас шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах гэсэн хэм хэмжээг хэрэглэх боломжтой. Шийтгэх тогтоолын хохирол, төлбөрийн талаар алдаа гарсан. Шүүх үндэслэх хэсэгтээ 31.491.902 төгрөгийг нийт учруулсан хохирлоос хасаж зөв тооцсон атлаа тогтоох хэсэгтээ 2.196.000 төгрөгөөр нэмж буюу Ч.Амаржаргалд 166.000 төгрөг 1 удаа, 2.196.000 төгрөг 1 удаа хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай. Улсын яллагч яллах дүгнэлтдээ Ч.Амаржаргалд 3.845.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Үүнээс төлсөн 3.679.000 төгрөгийг хасаж үзвэл Ч.Амаржаргалд жинхэнэ төлөх хохирлын үлдэгдэл 166.000 төгрөг байтал Ч.Амаржаргалд тогтоолын заалтаар дахин 2.196.000 төгрөг гаргуулахаар бичсэн байна. Үндэслэх хэсэгтээ зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ алдаатай гарсан. Хохирогч Сарантуяад хохирол учруулсан гэх үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Сарантуяа, гэрч Мандах ар удаа дараа мэдүүлэхдээ шүүгдэгчийг энэ үйлдэлд хамааралтай талаар огт мэдүүлж байгаагүй. Гуравдагч этгээд буюу энэ хэрэгт шалгагдаагүй өөр хөндлөнгийн этгээд болох Лхагвасүрэнгийн нэрийг удаа дараа дурдаж, Лхагвасүрэнгийн заасан дансанд удаа дараа мөнгө шилжүүүлсэн тухай, энэ мөнгөө шилжүүлж байгаа асуудлаа ногоон паспорт авна гэсэн зүйлийг Лхагвасүрэнтэй ярьж тохирсон тухай мэдүүлсээн байхад Лхагвасүрэнтэй холбоотой эсэх, Лхагвасүрэн, Б.Цэвэлмаа нар хоорондоо бүлэглэж хохирогч Сарантуяаг залилсан эсэх, эсхүл ногоон паспортыг Мандахтай Лхагвасүрэн ярьсан гэдэг үйл баримт тогтоогдсон байхад “чи энэ үед мөнгийг өөрийнхөө дансаар авсан учраас чи ногоон паспортын талаар ярьсан байх ёстой. Лхагвасүрэнгийн талаар ярьж байгааг чинь хүлээж авахгүй” гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж тэр үйлдлийг гэмт хэрэгт тооцсон нь буруу байна. Тийм учраас Сарантуяа хохирол учруулсан гэх 4.547.810 төгрөгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгвөл шүүхийн үндэслэх хэсэгт зөв дүгнэсэн 31.491.902 төгрөгөөс энэ үйлдлийг хасвал Б.Цэвэлмаагийн хувьд төлбөл зохих 26.944.092 төгрөг үлдэж байна гэсэн тооцоо байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хувийн байдалтай холбоотой баримт гаргаж өгч болно. Цагдан хорих 461 дүгээр ангийн эрүүл мэндийн тодорхойлолт 1 хуудас, одоо хэвтэж байгаа гэсэн тодорхойлолтыг тухайн эмнэлэг нь өгөхгүй байсан учраас Б.Цэвэлмаагийн жирэмсний хяналтын карт зэргийг шинжлэн судлуулахаар өгөх хүсэлттэй байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Цэвэлмаа нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр:
2015 оны 5 дугаар сард иргэн Ч.Амаржаргалыг “жилийн 8 хувийн хүүтэй зээлд хамруулж орон сууцтай болгож өгнө” гэж хуурч мэхлэн түүний төрсөн эх Д.Бямбахүүгээс 3.720.000 төгрөгийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас 5005425660 тоот дансаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түүний охин Б.Урангоогоос бэлнээр 125.000 төгрөгийг тус тус авч 3.845.000 төгрөгийн,
2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ч.Мөнхбаярыг “Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгсэл авахад хямдхан зуучилж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс урьдчилгаа болгон 505.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-нд 104300125418 дугаарын дансаар, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн авч 805.000 төгрөгийн,
2015 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Нэмэхбаярыг “Газар олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 375.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч 375.000 төгрөгийн,
2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Соёл-Эрдэнийг “Хямд үнээр газар олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс хоёр удаагийн үйлдлээр дансаар авч 560.000 төгрөгийн,
2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Барс” худалдааны төвийн орчим иргэн Д.Цэрэнхүүг “Газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн 942.000 төгрөгийг, “Хямд үнээр Лексус-470 загварын тээврийн хэрэгсэл олж өгнө” гэж хуурч мэхлэн мөн оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 5.635.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж авч 6.577.000 төгрөгийн,
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.Аюушсүрэнг “Засгийн газрын авто баазаас хямд үнээр автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 300.000 төгрөгийг дансаар, мөн оны 12 дугаар сарын 8-ны өдөр 800.000 төгрөгийг дансаар, мөн сарын 9-ний өдөр 2.400.000 төгрөгийг дансаар, мөн сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар, мөн сарын 11-ний өдөр 460.000 төгрөгийг дансаар, мөн сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн орчим 2.340.000 төгрөгийг бэлнээр тус тус авч 7.000.000 төгрөгийн,
2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баатарзоригийг “Газар авч өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 350.000 төгрөгийг дансаар, мөн сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороололд байрлах “Хас” банкин дотроос 1.500.000 төгрөгийг дансаар, мөн сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-323 тоотоос 900.000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн авч 2.750.000 төгрөгийн,
2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Г.Сарантуяаг “Ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 560.000 төгрөгийг, мөн сарын 28-ны өдөр 1000 ам.доллар буюу 2.007.810 төгрөгийг, мөн сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөгийг, мөн оны 2 дугаар сарын 3-ны өдөр 180.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч 4.547.810 төгрөгийн,
2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс мөн сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Насанжаргалыг “Хямд үнээр автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс нийт есөн удаагийн үйлдлээр бэлнээр болон дансаар авч 3.911.000 төгрөгийн,
2016 оны 2 дугаар сард иргэн Ц.Амаржаргалыг “Ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн дансаар шилжүүлэн авч 246.000 төгрөгийн,
2016 оны 3, 4 дүгээр саруудад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн О.Уранчимэгийг “Засгийн газрын авто баазаас хямд үнээр автомашин авч өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс банкны данс ашиглан дөрвөн удаагийн шилжүүлгээр 1.300.000 төгрөгийг, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Метро Молл” худалдааны төвийн орчим иргэн Б.Намуунаас бэлнээр 680.000 төгрөгийг, мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас дансаар 50.000 төгрөгийг тус тус авч нийт 2.850.000 төгрөгийн,
2016 оны 10 дугаар сард иргэн Б.Булгантамирыг “Төмөр Замын удирдах газарт даргын жолоочоор ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 100.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын орчим бэлнээр 810.000 төгрөгийг тус тус авч 910.000 төгрөгийн,
2016 оны 10, 11 дүгээр саруудад иргэн Л.Даваанямыг “Оюу Толгой ХХК-нд хөрөнгө оруулалтын хяналтын эдийн засагч”-ийн ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр 1.300.000 төгрөгийг, банкны данс ашиглан 245.000 төгрөгийг, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр 100 ам.доллар буюу 229.092 төгрөг, мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Л.Даваанямыг “Засгийн Газрын авто баазаас хямд үнээр автомашин олж өгнө” гэж хуурч мэхлэн бэлнээр 645.000 төгрөг, банкны данс ашиглан 115.000 төгрөгийг тус тус авч нийт 2.534.092 төгрөгийн,
2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Урантулгыг “Засгийн Газрын авто баазаас Хьюндай Соната-2 загварын автомашин хямд үнээр олж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс бэлнээр авч 200.000 төгрөгийн,
2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Хишигсайханыг “Дүүг чинь Гаалийн газарт байцаагчийн ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс бэлнээр болон банкны данс ашиглан авч 1.732.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийтдээ 38.842.902 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
ялтан Б.Цэвэлмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хохирогч О.Уранчимэг, Д.Хишигсайхан, О.Соёл-Эрдэнэ, Ж.Нэмэхбаяр, Б.Баатарзориг, Ч.Амаржаргал, Ч.Мөнхбаяр нарын мөнгийг авсан нь үнэн. Эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Аюушсүрэнгээс бэлнээр таксины мөнгө 2.000 төгрөг, дансаар 4.364.000 төгрөг авсан. ...хохирогч Д.Цэрэнхүүгээс дансаар 4.372.000 төгрөг авсан. А.Насанжаргалаас 3.193.000 төгрөгийг дансаар авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх4, х98-110/,
хохирогч Ч.Мөнхбаярын мөрдөн байцааалтын шатанд өгсөн “..2015 оны 6 дугаар сарын 20-ны үеэр манай ах Мөнхбаяр надтай утсаар яриад “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашин хямдхан зарах хүн байна. Чи утсаар ярьж холбогдоод уулзчих” гээд 96661496 дугаарыг өгсөн юм. Тэгээд утсаар холбогдоод Чингэлтэй дүүргийн урд талын зогсоол дээр уулзахад Б.Цэвэлмаа гээд махлаг том биетэй хүүхэн байсан. Тэр “Олон Улсын байгууллагад явж байсан. “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашин байна. Удахгүй 25 сая төгрөгөөр актлагдана. Тэр автомашиныг авч өгнө” гэхээр нь би жаахан эргэлзээд итгэхгүй байсан. Тэгээд “автомашин тэргээ үзмээр байна” гэхэд Б.Цэвэлмаа нь “Би ярьж өгөх учраас чи уулзаад хэрэггүй. Хямдхан зарах гэж байгаа учраас хэл ам болгохгүй зохицуулах учраас чи хүлээгээд байж бай” гээд явсан. Тэгээд дараа нь буюу 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Цэвэлмаа над руу утсаар яриад “нөгөө автомашин чинь агтлагдаж байна. 3 дугуй нь их муу юм байна. Нэг дугуйг 100.000 төгрөгөөр бодож зөрүү өгөөд дугуйг нь солиулаад авчихъя” гээд өөрийнхөө Төрийн банкны дансаар шилжүүлээдэх гээд дансаа өгсөн. Тэгэхээр нь би “Автомашин тэргээ үзэж, харж байж л мөнгө өгмөөр байна” гэхэд “би даргатай нь ярьж байгаа учраас чи чимээгүй хүлээгээд байж бай. Би бүх зүйлийг зохицуулна” гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн төрсөн ахаар холбогдож уулзсан болохоор гайгүй байх гэж бодоод хүүхдийн 100 дахь Төрийн банкны салбараас Б.Цэвэлмаагийн дансанд 300.000 төгрөгийг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х127-128/,
“...Б.Цэвэлмаа манай ах автомашин хайгаад утсаар ярьж байхыг сонсоод “надад ийм, ийм автомашин байгаа, хямдхан зарна” гээд утсаа өгөөд холбогдсон юм байна лээ. Тэрнээс бидний хооронд ямар ч найз, нөхдийн холбоо байхгүй. ...би Б.Цэвэлмаагаас ямар ч мөнгө, төгрөг аваагүй байгаа. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би хохирлын тооцоотой санал нийлж байна. Надад нийт 805.000 төгрөгийн хохирол учирсан. ...миний бие Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас 505.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Б.Цэвэлмаагийн данс руу шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас Б.Цэвэлмаагийн данс руу 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх2, х138/,
хохирогч А.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доктор” автозасварын газар зүс таних урд өмнө нь манай ажлын газар ирж автомашинаа янзлуулдаг байсан Б.Цэвэлмаа гэх эмэгтэй хүн ирээд надад хандан “Би засгийн газрын авто баазаас хямд автомашинууд гарч байна, чамд хямдхан “Хьюндай Соната 6” загварын автомашин гаргаж өгч чадна” гэж хэлж байсан. Тэгээд автомашинаа янзлуулчихаад яваад өгсөн бөгөөд мөн өдрийн орой нь би Б.Цэвэлмаагийн 96661496 дугаарын утас руу залгаад “Хьюндай Соната 6” загварын автомашин хэдэн төгрөгөөр гаргаж чадах юм бэ” гэж асуухад 2.300.000 төгрөгөөс 1.800.000 төгрөгөөр хажуу талаараа мөргөлдчихсөн “Хьюндай Соната 6” загварын автомашин байна” гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь ажил руугаа явах гэж байтал Б.Цэвэлмаа над руу залгаад “одоо нөгөө автомашин чинь гарах гэж байна. Надад урьдчилгаа 190.000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь Б.Цэвэлмаатай 08 цаг 40 минутын үед уулзаад 200.000 төгрөг бэлнээр өгсөн. ...2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 89.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол “Доктор” авто засварын газар өөрийн мобайл банкаар шилжүүлж, нийт 3.911.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоогоор надад 3.911.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх1, х132, хх2, х142/,
хохирогч Д.Цэрэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр Баянбилэг Эмээлт түүхий эдийн зах дээр хонь зардаг байсан юм. Тэгсэн чинь өөрийгөө 461 дүгээр ангид ажилладаг, ахмад цолтой Б.Цэвэлмаа гэж танилцуулсан хүүхэн 2015 оны 10 дугаар сард манай нөхөрт “чи газар авах уу, би газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр надтай зөвлөлдөж байгаад газар авахаар болсон юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Эмээлт захын орчимд нэг газар үзүүлээд 22-ын товчооны орчим нэг газар үзүүлэд 2 айлын газар эзэмшлийн төлбөр гэж өөрийн “Хаан” банкны данс болох 5005425660 дугаарын дансанд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 560.000 төгрөгөөр, 142.000 төгрөг нийлээд 702.000 төгрөг, дахиад газар өмчлөлийн төлбөр гээд 240.000 төгрөгийг өөрийнхөө дансанд хийлгэсэн. Тэрнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “хямдхан “Лексус Эл Экс 470” загварын автомашин авч өгнө” гэж хэлээд 5.635.000 төгрөгийг дансаар болон бэлнээр цувуулж авсан. Тэгээд газар нь болохоо болилоо, гэрчилгээ нь гарахгүй байна, автомашин нь Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байгаа болохоор салгаж авч болохгүй байна” гэсээр байгаад өдийг хүрсэн. Одоо манайд 6.577.000 төгрөгийн хохирол учраад байна. ...Б.Цэвэлмаа газрын албаныхныг танина гэдэг л байсан. Тэрнээс бидэнтэй уулзуулж, утсаар яриулсан зүйл байхгүй. Одоогийн байдлаар нэг ч төгрөг надад Б.Цэвэлмаа өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх1, х130, хх2, х140/,
хохирогч Ж.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад “6 айлын газар байна, хуулийн дагуу өмчлүүлээд өгье” гэж хэлээд мөнгө авсан. ...энэ хүн намайг болон бусдыг залилаад хохироогоод яваад байгаад гомдолтой байна. Би 375.000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 375.000 төгрөгийг банкаар шилжүүлэн өгсөн юм. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мөнгөө бүрэн хүлээн авсан байгаа.” гэх мэдүүлэг /хх1, х224, хх2, х146/,
хохирогч С.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын эхээр Б.Цэвэлмаа гэх үйлчлүүлэгч эмэгтэй орж ирээд “Сонгинохайрхан дүүрэгт дарсан хямдхан газар байгаа. Та нараас сонирхож байгаа хүн байгаа бол материалын мөнгөө өгөөд л маш хямдхан газар авах боломж байна” гэхээр нь “тэр газрыг чинь үзье, кадастрын зургийг нь үзье” гэж хэлээд хамтдаа яваад мал бордох гэдэг нартай шинэ “Да Хүрээ” техникийн захын барьж байгаа газар очоод 2 айлын хоосон газар үзүүлээд “энэ” гэж заасан. Тэгээд заагаад хойшоо яваад Тахилтад очоод дунд сургуулийн хойно 3 айлын газар заагаад “эд нарыг хуваагаад авах боломжтой” гэж хэлсэн. Тэгээд би итгээд боломжтой гэж бодоод мөнгөө дансаар шилжүүлэхээр болоод өнгөрсөн. Тэр өдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан” банкны дансаар 500.000 төгрөгийг, “Төрийн” банкны дансаар 60.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд манай хамт ажилладаг Эрдэнэбаяр, Нэмэхбаяр нар мөн мөнгөө шилжүүлсэн. ...”Уранчимэг, Болорчулуун бид нар найзууд. Манай хоёр найз Сонгинохайрхан дүүргийн газрын албанд төлбөрийн байцаагч хийдэг. Тэр үедээ Болорчулууныг дарга байж байгаад буугаад дахиад шалгагдаад 100 сая төгрөгийн газрын хэрэг нь илрэх гээд шалгагдаж байгаа. Та нарт үнэгүй олдох газрыг чинь дарчихсан байдаг. Тэрийгээ та нар өгч халхавч хийнэ” гэж ярьсан. Одоо болтол надад Б.Цэвэлмаа нэг ч төгрөг өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх1, х232, хх2, х139/,
хохирогч Б.Баатарзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хувиараа автозасвар болон авто түрээсийн үйлчилгээг явуулдаг юмаа, тэгээд манай байгууллагад механикч, авто засварчингаар ажилладаг Баярбат гэдэг залуу над руу утсаар яриад “Шинэ “Да Хүрээ” захын ойролцоо хямдхан газар зарна гэнээ” гэхээр нь “Ямархуу үнэтэй юм, Сонирхоё” гэж хэлсэн чинь маргааш нь Б.Цэвэлмаа утсаар яриад “Сайн уу, ажил, төрөл нь тавлаг уу” гээд жигтэйхэн их танимхайраад ярьсан. Тэгэхлээр нь би ямар “чамайг танихгүй” гэлтэй биш сайн гээд ярьсан. Тэгээд Модны хоёрын доод талын хятад рестораны хажууд Б.Цэвэлмаа намайг дуудсан юм. Тэгээд очтол Баярбат ирчихсэн цуг байж байсан. Автомашинд нь суугаад ярилцахад нэг газрын кадастрын зураг харуулсан. Янз бүрийн л зурагнууд байсан. Тэр “газрын албаны ажилтнуудын нэр дээр байдаг, шалгалт ирэх гэж байгаа учраас хурдан зарах гээд байгаа юмаа. Маргааш хоёулаа явж газраа үзье, үлдэгдлийг нь газраа үзсэний дараа авья” гэж байсан. Ер нь бол Б.Цэвэлмаа, Баярбатад “газар авах хүн олоод өгөх юм бол газар өгнө” гэж хэлсэн юм шиг байна лээ. Өөрөө тэр талаараа ярих байх. Надад үзүүлсэн кадастрын зурагнаас цаахна нь нэг газрыг дүүдээ өгөх гэж байгаа гээд байсан. Баярбат бол надаас мөнгө төгрөг аваагүй, харин намайг Б.Цэвэлмаа руу мөнгө шилжүүлэх гээд явахад гадаа автомашинд сууж байсан учраас мэдэж байгаа. Одоогийн байдлаар 2.750.000 төгрөгийг Б.Цэвэлмаад өгсөн. ...Б.Цэвэлмаад 1.800.000 төгрөгийн баримт нь байгаа, бусад мөнгө шилжүүлсэн баримт нь Б.Цэвэлмаагийн өөрийнх нь дансыг шүүвэл гарч ирэхээр байгаа. Б.Цэвэлмаа надад газар авч өгөх юм болоод надаас 300.000 төгрөгийг “Хаан” банкны дансаар Б.Цэвэлмаагийн данс руу шилжүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороололд байрлах “Хас” банкнаас 900.000 төгрөг, 600.000 төгрөгийг Б.Цэвэлмаагийн данс руу шилжүүлсэн. Дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 4-323 тоотоос буюу гэртээ байхдаа өөрийн “Хаан” банкны дансаар 900.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед шилжүүлсэн. Ингээд Б.Цэвэлмаа нь итгэл эвдэх аргаар надаас нийт 2.750.000 төгрөг авсан. Надад Цэвэлмаа нэг ч төгрөг буцааж өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх2, х8, 9, 137/,
хохирогч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний дүү Г.Мандах нь над руу залгаад “Би ногоон гадаад паспорт авах гэж байгаа. Та вагон тосоод миний холбогдох бичиг баримтыг аваад гадаад хэргийн яамны тэнд Лхагвасүрэнтэй /96661496/ холбогдоорой” гэж хэлсэн. Тэгээд бас 280.000 төгрөгийг шилжүүлжих гэж хэлэхээр нь би Батболд гэдэг хүний данс руу 2 удаа 280.000 төгрөг хийгээд Мандахын бичиг баримтыг вагоноос тосч аваад Лхавгасүрэнтэй утсаар холбогдоод “гадаад хэргийн яамны баруун талын хаалган дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би яваад очтол “би завгүй байна, засгийн газрын ордон дээр хуралтай байна жижүүрт нь өгчих” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би жижүүрт нь бичиг баримтаа өгөх гэтэл авахгүй байхаар нь буцаж Лхагвасүрэнтэй яриад жижүүрт нь утсаа өгөөд тэр хоёр яриад миний бичиг баримтыг авч үлдсэн юм. Тэгээд би Мандахтай холбогдоход “Лхагвасүрэн гэдэг хүн бол миний ажлын газрын дарга Амаржаргалын найз нь найдвартай хүн гэж байна” хэмээн надад хэлсэн юм. Энэ явдлаас хойш би ногоон паспорт авахаар болж Лхагвасүрэнтэй холбогдоод Лхагвасүрэн надад Б.Цэвэлмаа гэх хүний дансны дугаар өгөөд мөнгөө энэ данс руу хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1000 ам доллар, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 1.800.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 180.000 төгрөг тус тус шилжүүлсэн болно. Энэ цагаас хойш Лхагвасүрэн гэх хүн утсаа авахгүй, утсаа авахаараа “ажилтай байна, чиний паспорт гарчихсан байгаа” гэж хэлээд байхаар нь итгэхгүй цагдаад хандсан юм. Би уг Лхагвасүрэн гэх хүн хүнтэй нэг ч удаа уулзаагүй, утсаар л ярьж байсан. Өөрийгөө Лхагвасүрэн гэж танилцуулсан хүн одоогоор надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх2, х63-64/,
хохирогч Ц.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Лхагвасүрэн гэх нэртэй хүний нэрийг нь мэдэхээс зүс царайг нь харж байгаагүй. 2015 оны 7 дугаар сарын эхээр над руу өөрөө залгаад “нэг хүний хилийн хоригтой эсэхийг мэдэх гэсэн юм аа, танай даргатай ярьсан” гэж хэлж байсан. Ингээд тухайн хүнтэй танилцсан юм. Лхагвасүрэн гэж эмэгтэй хүн бөгөөд 35-40 настай хүн шиг санагдаж байна. Би 2016 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдийн үеэр 250.000 төгрөгийг шалгагч Өнөрцэцэг гэх хүний Мобайл банкаар хийсэн. “Гадаад паспортын суурь хураамж байгаа юм” гэж хэлээд авсан. Би Лхагвасүрэн гэх хүнд өгсөн 250.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн энэ хүн надтай хамт ажилладаг хүмүүсийг залилан мэхэлсэн. Би эдгээр хүмүүсийг зуучилж өгсөн юм шиг сэтгэгдэл төрүүлсэн байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...Лхагвасүрэн гэж өөрийгөө танилцуулсан хүн эмэгтэй хүн байсан. Тухайн Лхагвасүрэнтэй “Скайтел”-ийн 96661474 дугаартай утсаар холбогдож байсан. Лхагвасүрэн нь өөрийнхөө 96661474 дугаараас над руу мессежээр дансаа явуулсан.” гэх мэдүүлэг /хх2, х137, 175/,
хохирогч Б.Аюушсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Дархан хотод 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 19 цагийн үед Мөнх-Эрдэнэ надтай уулзаад “Автомашины урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй байна. Та 300.000 төгрөг өгөөч” гэж хэлэхээр нь Мөнхболд гэх дүүдээ хэлээд 300.000 төгрөгийг Б.Цэвэлмаа гэх хүний данс руу хийлгэсэн. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын яг хэдний өдрийг нь санахгүй байна Б.Цэвэлмаатай Мөнх-Эрдэнэ бид хоёр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, тойргийн орчим уулзахад Мөнх-Эрдэнэ, Цэвэлмаа нар “Автомашин авч өгч чадах юм уу” гэж Б.Цэвэлмаагаас асуухад “болно, болно. “Хьюндай Соната 6” загварын автомашин байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны орчим явж байгаад “Хаан” банкаар Б.Цэвэлмаагийн данс руу 800.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 2.400.000 төгрөгийг, Төв аймгийн Баянчандмань суманд явж байгаад “Хаан” банкаар шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 400.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн орчим “Хаан” банкаар мөн өдрөө 300.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байж байгаад мөн өөрийнхөө “Хаан” банкны мобайл дансаар шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны орчим 460.000 төгрөгийг мобайл дансаар шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн орчим Б.Цэвэлмаатай уулзаж байгаад 2.340.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Ингээд нийт 7.000.000 төгрөг надаас Б.Цэвэлмаа итгэл эвдэх аргаар авсан байгаа. Дараа нь би мөнгөө авах зорилгоор Б.Цэвэлмаагийн гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон Чулуутын 4 дүгээр гудамжны 3 тоотод очиж уулзахад Б.Цэвэлмаагийн ээж нь болох Долгорсүрэн гэгч хүн 100.000 төгрөг надад өгсөн. Ингээд одоогийн байдлаар 6.900.000 төгрөгний хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх2, х138/,
хохирогч Ч.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2015 оны 4 дүгээр сард цуг ажилладаг Жаргалсайхан манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Ярггйтын 7 дугаар гудамжны 7-92 тоотод ирээд 8 хувийн зээлээр байртай болох тухай яриад байранд оруулж өгч чадна гэж Б.Цэвэлмаагийн тухай ярьсан. Б.Цэвэлмаагийн нөхөр нь манай талын хамаатан юм. Баригдаж буй барилгын байр, цонхыг нь хийж байгаа гэж хэлж байсан. Тэгээд “Чи энэ байранд орох уу, орох бол урьдчилгаа 3.720.000 төгрөг төлөөд банкны зээлийн талаар Б.Цэвэлмаа өөрөө хөөцөлдөж байгаад гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд Б.Цэвэлмаа гэгчтэй утсаар ярьж байгаад зарах гээд байгаа байрыг нь манай 2 хүүхэд очиж үзэж байсан. Б.Цэвэлмаа нь “нотариатаар орох 125.000 төгрөг бэлнээр хэрэгтэй байна, энэ байр шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд нотариатын мөнгөө бичиг баримттай нь хамт Б.Цэвэлмаад бэлнээр манай охин Урангоо өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Б.Цэвэлмаагийн дансаар манай ээж Бямбахүү Налайх дүүргээс 3.720.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Цэвэлмаа надад 2016 оны “3 сард 400.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Б.Цэвэлмааг шоронд хоригдож байхад ээж нь гэх Долгорсүрэн надад 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 249.000 төгрөг надад өгсөн байгаа. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Нотариатын зардлын мөнгийг Б.Цэвэлмаад бэлнээр өгсөн. Тэгээд нотариатаар ажил хийсэн зүйл байхгүй. Б.Цэвэлмаагийн 5005425660 дугаарын “Хаан” банкны данс руу мөнгийг манай эх Бямбахүү 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргээс “Хаан” банкны салбараас шилжүүлсэн. ...Миний бие нь Цэвэлмаад 3.845.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар 1.649.000 төгрөг буцааж авсан байгаа. Одоо би 2.196.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх2, х180/,
хохирогч О.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Цэвэлмаа нь ганцаараа явж байсан ба намайг замдаа хүмүүстэй утсаар жолооны курстэй, жолооны багш хийдэг гэж утсаар ярьж байхыг анхааралтай нь аргагүй сонсож байгаад Дархан хот руу орж ирж байхад миний утасны дугаарыг аваад “та жолооны багш юм уу, надад хэрэгтэй хүн байна” гэж хэлээд авсан юм. Тэгээд л Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын малчны хороолол гэх газар Б.Цэвэлмаа нь хадам Лхамсүрэн гэх айлд буусан. Тэгээд л би гэртээ харьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр над руу Б.Цэвэлмаа 96661496 дугаараас залгаад “Тантай юм ярих гэсэн юм, Урнаа эгчээ танд л ашигтай юм байна, Засгийн газрын баазаас “Хьюндай Соната 6” загварын автомашин хямдхан гарах гэж байна. Та эхний ээлжинд 2 ширхэг “Хьюндай Соната 6” загварын автомашин худалдаж авах уу, Засгийн газрын баазын дарга Нямдорж бол миний ах байгаа юм. Автомашинууд гарч байгаа. Та эхлээд 150.000 төгрөгийг өгчих. 14-15 размерийн шинэ дугуйнууд байна. 1 ширхэг нь 20.000 төгрөгөөр гарч байгаа. Та мөнгөнүүдээ яаралтай хий. Би танд Засгийн газрын нягтлан бодогч Эрдэнэцэцэг гэх хүний дансыг өгье” гэж хэлсэн. ...2.850.000 төгрөгийг Б.Цэвэлмаагийн над руу өөрийнхөө утаснаас мессежээр явуулсан дансны дугаарууд руу шилжүүлж байсан. Мөн бэлнээр өгч байсан.” гэх мэдүүлэг /хх3, х36/,
хохирогч Б.Булгантамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Төмөр замын удирдах газрын Хүний нөөцийн дарга Оюунбилэг гэдэг хүний жолоочоор ажиллана. Одоо шинэ “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашин хүлээж авч байгаа. Энэ автомашиныг хариуцаад жолооч хийнэ. Ажилд орох анкет, төгссөн сургуулийн дипломын хуулбар, бичиг баримтуудаа эртхэн захиад авчруулаарай. 910.000 төгрөг хэрэг болно” гэсэн. Б.Цэвэлмаа гэдэг хүнийг 910.000 төгрөгийг түүнд бэлнээр өгөхөд анх харж уулзаж байсан.” гэх мэдүүлэг /хх3, х108-109/,
хохирогч Л.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цэвэлмаа “эгч нь байна аа, чи ажил хайж байгаа юм уу” гэж асуусан. “Оюутолгой” ХХК-нд хөрөнгө оруулалтын хяналтын эдийн засагч, сарын цалин 3.000.000 төгрөг авдаг юм байна. 21 хоног ажиллаад 14 хоног амардаг юм байна” гэхээр нь итгээд “Энэ ажилд чинь оръё, хэдэн төгрөг болох вэ” гэхэд “1.300.000 төгрөг болох юм байна, чи бичиг баримтуудаа канондоод мөнгөө яаралтай өгөөрэй” гэсэн. 2.815.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх3, х111-112/,
хохирогч Б.Урантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би “Хьюндай Соната 2” загварын автомашин авахаар Б.Цэвэлмаад 200.000 төгрөг бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /хх3, х114/,
хохирогч Д.Хишигсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Цэвэлмаа гэж эмэгтэй “дүүг чинь ажилд оруулаад өгч болно шүү, би хүн амьтан танина” гэж ярилцаад тэр өдөр салцгаасан. ...Цэвэлмаа над руу утсаар яриад “чи ажил сураад байсан биз дээ, Гаалийн газар байцаагчийн ажил байна. Дүүг чинь оруулаад өгье. Уулзъя” гэхээр нь “тэгье” гээд хуучин захын гадаа уулзсан. “танай дүү төрийн албаны шалгалт өгсөн юм уу” гэхээр нь “шалгалт өгөөгүй байхаа” гэхэд “чи 130.000 төгрөг өгчих, би өнөөдөр Улаанбаатар явна, төрийн албаны шалгалтыг нь аргалаад ирье” гэхээр нь би “за тэг” гэж хэлээд түрийвчнээсээ 130.000 төгрөг гаргаад бэлэн мөнгө өгсөн. Дансаар 1.000.000 төгрөг, 106.000 төгрөг, 60.000 төгрөг, 436.000 төгрөг өгсөн. Дээрх бүх мөнгө нийлээд 1.732.000 төгрөг болсон ба Б.Цэвэлмаа манай дүүг ажилд оруулж өгнө” гэж хэлээд оруулж өгөөгүй учраас дээрх мөнгийг би нэхэмжилсэн.” гэх мэдүүлэг /хх3, х202/,
гэрч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Цэвэлмаа гэх хүнтэй 2015 оны хавараас эхлэн утсаар ярьдаг байсан. Надтай утсаар ярихдаа “Олон Улсын гадаадын байгууллагаас “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашин 2 ширхэг гарах гээд байгаа юм, та авах уу” гэж байнга ярьдаг байсан. Б.Цэвэлмаагийн утасны дугаарыг нь би сайн санахгүй байна. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор Б.Цэвэлмаагийн надад хэлсэнчлэн өөрийн төрсөн дүү Ч.Мөнбаярт хэлэхэд манай дүү Б.Цэвэлмаатай утсаар ярьсан юм шиг байна. Тэгээд манай дүүгээс 805.000 төгрөг авсан байсан. Би бол Б.Цэвэлмаа гэх хүнтэй ерөөсөө биечлэн уулзаж үзээгүй. Зүгээр л утсаар ярьдаг байсан. Миний утасны дугаарыг эхнэр Эрдэнэхүүгээс Б.Цэвэлмаа нь авсан байсан. Манай эхнэр Сонгинохайрхан дүүргийн нотариатаар ажилладаг юм. Тэгээд ажлын шугамаар танилцсан хүмүүс юм шиг байна. Манай эхнэр надад Б.Цэвэлмаагийн талаар хэлэхдээ “Б.Цэвэлмаа гэх зүс таних хүн хямдхан автомашин зарах гээд байна, хоёулаа сонирхоё” гэж хэлж байсан. Яг тухайн үед эхнэр бид хоёрт мөнгөний бололцоо байхгүй байсан болохоор өөрийн төрсөн дүү Мөнхбаярт энэ талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х139/,
гэрч Л.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Балжиннямын Цэвэлмаа гэж хүн танихгүй, би фото зургийг нь хараад манай албан дээгүүр явж байсан гэдгийг харж байсан, зүс мэдэх хүн байна. 2015 оны 11 дүгээр сард өндөр шар эмэгтэй ирж уулзаад намайг “Уранчимэг гэж хүн мөн үү” гэж асуухаар нь “мөн байна” гэхэд гар утаснаасаа бүдүүн эмэгтэйн зургийг харуулаад “энэ хүнийг таних уу, надад Баруун салаанд 3 айлын газар авч өгнө гээд олон удаа, удаан хугацаанд явуулж байна, газрын бичиг гаргаж өгнө гэсэн, та яагаад манай газрын бичигийг гаргаж өгөхгүй байгаа юм” гэж уулзсан. Тэгэхлээр нь би “энэ хүнийг танихгүй, надтай одоо утсаараа яриулаадах” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүнтэйгээ утсаар ярихаар нь би утсыг нь аваад ярих гэсэн чинь цаашаа өөр хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг яриад надтай ярихгүй байсан чинь тэр эмэгтэй “энэ балиар луйварчин ингэдэг юм” гээд их хэмжээний мөнгө гээд бухимдаад байсан. Тэгэхлээр нь “эртхэн цагдаа, шүүхэд өгөөрэй” гэж хэлээд явуулсан. Дахиж ирээгүй. Тэр манай албаны мэргэжилтэнгүүд “наад тарган бор хүүхэн чинь аймар луйварчин хүүхэн шүү дээ, өмнөх албаны дарга Болорчулууныг оролцуулаад гүтгэсэн байсан” гэцгээж байсан. Тэр эмэгтэй намайг судлаад байсан юм шиг байна лээ. Тэр өндөр шар эмэгтэй ирэхээс бараг 7 хоногийн өмнө манай албаны үүдний коридор, албан даргын үүдээр эргэлдээд байсан. Нэг удаа намайг 00 ороход “сайн уу Урнаа эгчээ” гэхээр нь хүн мэндэлж байхад “сайн” гээд л өнгөрсөн. Тэрнээс надтай газрын талаар ерөөсөө ярилцсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х134-135/,
гэрч Г.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би энэ Б.Цэвэлмаа гэх хүнийг танихгүй, манай өмч газрын харилцааны албан дээгүүр хааяа нэг харагдаж байдаг юм. Нэрийг нь Б.Цэвэлмаа гэдгийг мэднэ, учир нь өөрийгөө “Очирсүрэн гэдэг уяачийн адуучин” гээд л тэр хавиар яваад байдаг юм, яах гэж ямар зорилгоор яваад байдгийг мэдэхгүй. Энэ эмэгтэй надтай ганц ч удаа ярьж байгаагүй, дарсан газар гэж юуг яриад байгааг ч мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх1, х136/,
гэрч Э.Болорчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ер нь бол энэ хүнийг зүс танина, Очирсүрэн гэдэг хүнийг танидаг хүн байдаг юм. Би тэр хүнтэй зүгээр найзууд юмаа. Очирсүрэнгийн жолоочийнх нь охин гэсэн. 2010 онд газрынх нь бичиг баримтыг хөөцөлдөөд над дээр ирж байсан учраас зүс таньдаг болсон, өөр мэдэх зүйл байхгүй. ...Энэ эмэгтэй 2015 оны 11 дүгээр сард над руу мэдэхгүй утасны дугаараас залгаад “чи надад 10.000 ам.доллар өгөөч” гээд учир утгагүй зүйл ярьсан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм” гэхэд “чи зүгээр наадахаа өгчихөөч” гээд орилж байгаад утсаа салгасан. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгөөд шалгуулсан. Тэгээд өргөдөл өгсөнөөс хойш 3 хоногийн дараа 96661496 гэсэн нөгөө дугаараас залгаад “Болорчулуунаа хүмүүс тэгж яриад байхаар нь л чам руу ярьсан юмаа” гээд сонин зүйл яриад байсан.” гэх мэдүүлэг /ххх1, х137/,
гэрч Ц.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Цэвэлмаа эгч “22-ын товчооны шинэ техникийн захын ойролцоо газар авах уу” гэсэн. Тэгэхээр нь би Б.Цэвэлмаад хандаж “би яаж авахав дээ, мөнгө байхгүй, харин Баатарзориг ах сонирхож магадгүй” гэж хэлээд гар утасных нь дугаарыг өгсөн. Тэгснээ миний хажууд залгаж яриад уулзахаар болж 3-4 хоногийн дараа Баатарзориг ах эхнэртэйгээ, Б.Цэвэлмаа эгч бид нар очиж үзтэл 3 айлын газар байсан. Тэгээд тэд нар мөнгө төгрөгөө тохироод ярилцаад байсан. Би яг мөнгийг нь мэдэхгүй. Хот руу орж ирээд Баатарзориг ах мөнгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш тэр хоёр л хоорондоо уулзаж ярилцаад байх шиг байсан. Тэрний дараа Баатарзориг ахаас Б.Цэвэлмаа эгч бас мөнгө авсан гэсэн. Яг хэдэн төгрөг авсан зэргийг нь би мэдэхгүй байна. Тэгж байснаа газар нь худлаа болсон гэж Баатарзориг ах надад хэлсэн. Утсаар ярихаар нь Б.Цэвэлмаа “одоохон, бүтэх гэж байна” гэсэн. Тэгээд би залгатал мөн утсаа авахгүй байсан. Тэгээд Баатарзориг ах бид хоёр гэрт нь очиход өөрөө байхгүй байсан. Аав, ээжтэй нь уулзсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад Баатарзориг ах хандсан.” гэх мэдүүлэг /хх1, х138/,
гэрч Г.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Лхагвасүрэн гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй, утсаар ярьж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ажлын газрын буюу Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байж байхад ажлын газрын дарга Ц.Амаржаргал утсаар ярьж байхыг би сонсоод албан гадаад пасспорт гаргуулах талаар ярьж байсан. Тэгээд би дарга Ц.Амаржаргалд “надад бас гаргаад өгчих” гэж хэлэхэд “250.000 төгрөг болно” гэж хэлээд нэг дансны дугаар өгөхөөр нь уг данс руу 280.000 төгрөг шилжүүлсэн юм. Уг мөнгийг би эгч Сарантуяагийн дансаар шилжүүлсэн юм. Энэ үед Сарантуяа эгчид “албан пасспорт гаргууллаа” гэж хэлэхэд “найдвартай хүн юм уу, би бас гаргуулья” гэж хэлсэн. Ингээд би Ц.Амаржаргалтай уулзаж энэ талаар ярихад Ц.Амаржаргал дарга нөгөө Лхагвасүрэн гэх хүнтэйгээ утсаар яриад “болно гэж байна” гэсэн хариуг надад өгсөн юм. Ингээд би Ц.Амаржаргадаас Лхагвасүрэнгийн утасны дугаарыг авч Сарантуяа эгчид өгсөн юм. Манай эгч Лхагвасүрэнтэй холбогдож байгаад мөнгө дансаар шилжүүлсэн байна. Ц.Амаржаргал надад Лхагвасүрэнг хэлэхдээ Хууль зүйн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн гэж хэлсэн. Ц.Амаржаргал, Лхагвасүрэн хоёр бол 2015 оны 6 дугаар сараас хойш харилцан ярилцаж байсан хүмүүс. Лхагвасүрэнгийн утас нь 96661496. Би Лхагвасүрэн гэх хүнд анх өөрийн төрсөн эгч Г.Сарантуяагийн дансаар 280.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би мөнгөө одоо хүртэл авч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх2, х65/
гэрч О.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Дархан хотоос би Улаанбаатар хот руу хүн зөөж явсан юм. Тэр үед Б.Цэвэлмаа гэдэг хүн Дархан хотын захаас миний автомашинд суусан юм. Зам зуур Б.Цэвэлмаа надтай яриа өдөж “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа автомашин зарна, авах уу” гэхээр нь би “сонирхож үзье” гэж хэлээд Б.Цэвэлмаад утсаа өгсөн. Өдөр Б.Цэвэлмаа Драгон дээр буусан. Орой би хотод байж байхад Б.Цэвэлмаа утсаар залгаж “Хьюндай Соната 6” загварын автомашин 1.800.000 төгрөгийн үнэтэй байна. Урьдчилгаа 1.000.000 төгрөг өгчих, тэгээд машинаа ав, үлдэгдэл 800.000 төгрөгийг Төрийн банкны дансанд 3 сарын дотор хувааж өгч болно” гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй гээд утсаа салгасан. Тэгсэн чинь тэр орой дахин, дахин залгаад мөнгөө миний данс руу шилжүүлчих гээд байсан. Би итгээд танил ах Аюушсүрэн ах руу утсаар хэлж 350.000 төгрөгийг шилжүүлсэн. Болзол нь гайгүй юм байна гэсэн чинь Аюушсүрэн ах “би ч бас авмаар байна” гэхээр нь “та тэгвэл тэр Б.Цэвэлмаа гэдэг хүнтэй өөрөө уулз” гэж хэлсэн. 2 хоногийн дараа Аюушсүрэн ах Б.Цэвэлмаатай Улаанбаатар хотод уулзсан. Би тэрэнд оролцоогүй. Аюушсүрэн ах автомашин авна гээд дансаар Б.Цэвэлмаад мобайл банкны үйлчилгээ ашиглаж 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 2.500.000 төгрөг миний хажууд шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Цэвэлмаа “Засгийн газрын авто баазын хашаанд хүрээд ир” гэж удаа дараа бараг 10 өдөр дуудсан. Б.Цэвэлмаа өөрөө ирээгүй, нэг ирээд “Хьюндай Соната 7” загварын 20-60 УБҮ улсын дугаартай хар өнгийн автомашин харуулсан. “Энэ автомашиныг гаргаж байгаа юм” гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан руу автомашин аа аваагүй явсан. Би Б.Цэвэлмаа гэдэг хүнд “Хьюндай Соната 6” загварын автомашин авах гэж 350.000 төгрөг Аюушсүрэнгийн дансаар шилжүүлсэн. Мөн 4 дугуйны мөнгө гэж 50.000 төгрөг миний 5045557189 гэсэн дансаар Б.Цэвэлмаагийн данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх2, х92/,
гэрч Н.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хаана юу хийж байсан талаараа санахгүй байна. Гэхдээ би ямар нэгэн хүнд төрийн өмчийн автомашиныг үзүүлж байгаагүй одоо ч гэсэн үзүүлэхгүй. ...Манай байгууллагад хар өнгөтэй 20-60 УНҮ улсын дугаартай “Хьюндай Соната 7” загварын автомашиныг зарах тухай ямар нэгэн мэдээлэл тараасан зүйл байхгүй “Хьюндай Соната 7” загварын автомашин актлагдах болоогүй байгаа. ...Мөн уг автомашин нь одоо болтол манай засгийн газрын байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа. 2015 оны 12 сард манай байгууллагаас сонинд гаргасан зараар 74 ширхэг автомашин актлагдах байсан. Уг автомашинууд төрийн албанд 10 жилээс дээш явсан автомашиныг зарж байсан. “Хьюндай Соната 7” загварын автомашиныг бол манай байгууллагаас актлаж, зарах болоогүй байгаа.” гэх мэдүүлэг /хх2, х180/,
гэрч С.Зоригсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Цэвэлмаа бол манай хүргэн ахын эгчийнх нь талын хамаатан болох хүн байгаа юм. Би 2015 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймагт байж байхад Б.Цэвэлмаа нь “би Улаанбаатар хот руу явлаа автомашинтай” гэж хэлэхээр нь би “цуг явъя” гэж хэлээд Б.Цэвэлмаагийн унаж явсан саарал өнгөтэй суудлын улсын дугаарыг нь мэдэхгүй суугаад хамт Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замдаа явж байтал Б.Цэвэлмаа нь “би нэг байр барьж байгаа юм “Саппоро” үйлчилгээний төвийн урд талд одоогоор цөөхөн байр үлдчихлээ танд орох хүн байна уу, урьдчилгаа 3.500.000 төгрөг өгөөд л байрандаа орно, удахгүй ашиглалтанд орох байх” гэж хэлэхээр нь би хөдөө орон нутгаар хамт уран бүтээл туурвиж явдаг Монгол Улсын гавъяат жүжигчин Амаржаргалд энэ талаар хэлээд Б.Цэвэлмааг холбож өгсөн. Тэгтэл Б.Цэвэлмаа нь Амаржаргалаас мөнгө төгрөг авсан гэж сонссон. Тэгээд энэ цагаас хойш Б.Цэвэлмаа нь байр олж өгөхгүй өдийг хүрч байгаа гэж Амаржаргал эгч надад хэлсэн. Тэгээд л Амаржаргал эгч цагдаад гомдол гаргасан юм шиг байна. Би яг хэдэн төгрөг Б.Цэвэлмаа нь Амаржаргалаас авсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх2, х188/,
гэрч Б.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Цэвэлмаа гэх эмэгтэй махлаг биетэй хүнтэй 2 удаа уулзаж байсан, энэ хүнийг зүс танина. Энэ хүн нь “байр олж өгнө” гэж манай эх Ч.Амаржаргалд ярьж байгаад л байр олж өгөхөөр болсон гэж надад хэлсэн. Энэ хүн нь өөрөө байр олж өгдөг хүн гэж хэлж байсан. Тэгээд 2015 оны 5 дугаар сард уулзсан байх, цаг хугацааг нь сайн санахгүй байна. Жаргалсайхан гэж дууддаг Зоригсайхан ахын хамаатан гэж би ээжээс сонссон. Тэгээд би энэ хүнтэй уулзахад би нэг компанид ажилладаг барилгын ажил хийдэг юм. Манайх 2 байр зарах гэж байгаа энэ 2 байрны нэгийг нь зээлээр авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би нийгмийн даатгалын дэвтэр, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлж өгсөн. Дараа нь 2, 3 хоногийн дараа Б.Цэвэлмаатай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хороололд байдаг “Төрийн” банкны гадна уулзахад надад нотариатын мөнгө өгөх ёстой гэж хэлээд надаас 125.000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ 125.000 төгрөгийг манай ээж Амаржаргал надад өгсөн.” гэх мэдүүлэг /хх2, х189/,
гэрч Д.Бямбахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай охин Ч.Амаржаргал нь 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр намайг гэртэй буюу Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 19 дүгээр гудамжны 425 тоот хашаанд байж байхад залгаад “орон сууцтай болох юм шиг байна, та яаралтай 3.720.000 төгрөг олоод “Хаан” банкны 5005425660 дугаарын данс руу шилжүүлчихээ, би өөрөө хөдөө тоглолтоор явж байна амжихгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр охины хэлснээр 5005425660 дугаарын данс руу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төв “Хаан” банкаар 3.720.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд энэ цагаас хойш манай охин “байртай болох гэж байсан, бүтэхгүй юм шиг байна, нөгөө хүн нь намайг залилчихлаа” гэж хэлж байсан. Энэ миний шилжүүлсэн 3.720.000 төгрөгийг манай охин Ч.Амаржаргал өөрөө Б.Цэвэлмаа гэх хүнээс нэхэмжилж гомдол гаргаж байгаа.” гэх мэдүүлэг /хх2, х190/
гэрч А.Удвалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Цэвэлмаа гэх хүнийг зүс танина. Энэ хүн нь миний төрсөн эх Ч.Амаржаргалаас байр авч өгнө гэж хэлсэн байсны дагуу би Б.Цэвэлмаатай 2015 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн” банкны урд талд уулзахад Б.Цэвэлмаа нь “ёстой сайхан байр байгаа, удахгүй ашиглалтанд орно” гэсэн. Урьдчилгаа мөнгөн дүнгээ ярьж байгаад л салцгаасан. Би өөрөө Б.Цэвэлмаатай 96661496 дугаарын утсаар нь 2-3 удаа ярьж байсан. Тэгээд би Б.Цэвэлмаа нь манай ээжээс нийт 3.845.000 төгрөг авсан байсан ба нөгөө олж өгөх байр нь худлаа болсон. Энэ хүн манай ээжийг залилсан байсныг сүүлд мэдсэн юм. Б.Цэвэлмаа нь өөрийнхөө дансны дугаарыг нь явуулж байсан. Б.Цэвэлмаа нь байрны урьдчилгаа мөнгөө шилжүүл гэж өөрийнхөө дансны дугаарыг над руу явуулсан.” гэх мэдүүлэг /хх2, х191/,
гэрч Э.Цэлмүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...102200193100 дугаарын данс миний дансны дугаар мөн. ...Намайг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байх үед миний дарга ажилтай Ц.Амаржаргал нь 2016 оны 2 сард яг өдрийг нь санахгүй байна, надаас “250.000 төгрөг нэг хүний данс руу шилжүүлээд өгчихөөч тэгэх үү” гэж гуйхаар нь 250.000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 102200193100 дугаарын дансаар Ц.Амаржаргалын надад өгсөн данс руу шилжүүлсэн. Дараа нь Ц.Амаржаргал дарга надад 250.000 төгрөгөө өгсөн.” гэх мэдүүлэг /хх2, х192/,
гэрч А.Мөнхцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг Б.Цэвэлмаагаас миний эх О.Уранчимэг өөрөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх3, х62/,
гэрч Ц.Энхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Цэвэлмаа гэх хүн миний 88028322 гэсэн дугаар руу 96661496 дугаарын утаснаас залгаад “эгч нь нөхрийг чинь ажилд оруулах хүн байна. Чи хаана байна. Нөхөр чинь хэлсэн үү” гэж хэлэхээр нь би “3-р сургуулийн хажууд байна. Та хүрээд ир” гэж хэлээд бид хоёр уулзаад би бэлнээр 100.000 төгрөгийг өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх3, х182/,
Голомт, Төрийн банкнуудын орлогын баримтын хуулбар /хх1, х15/,
Хаан банкны депозит дансны хуулга /хх1, х19-21, хх2, х144-145/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх1, х236/,
Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх1, х237/,
Хаан банкны депозит дансны хуулга /хх2, х10/,
Хас банкны дансны хуулга /хх2, х12/,
Монгол Банкны валютын ханшийн лавлагаа /хх2, х153/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх2, х179/,
Хаан банкны депозит дансны хуулга /хх2, х82/,
Хаан банкны Баянгол салбарын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн
52021/15 тоот албан бичиг /хх1, х35/,
Хаан банкны депозит дансны хуулга /хх2, х36-51/,
Хаан банкны 5064226803, 5037184636, 5133028826 дугаарын дансны
Хуулгууд /хх3, х47-60/,
Төрийн банкны 102200193100 дугаарын дансны хуулга /хх3, х82/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Ялтан Б.Цэвэлмаагийн гаргасан “...гэмт хэргийн хохирлын хэмжээг зөвтгөж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх, ялтан Б.Цэвэлмаагийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх, ялтан Б.Цэвэлмаагийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Цэвэлмаагийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан “ноцтой хохирол” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсныг ойлгоно” гэж, 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заасан бөгөөд Б.Цэвэлмаагийн бусдаас залилж авсан мөнгөний хэмжээг тооцоход хохирогч нарт ноцтой хохирол учруулсан зүйлгүй, хохирлын нийт хэмжээ 50,000,000 төгрөгт хүрэхгүй /гэмт хэргийн нийт хохирол 38,842,902 төгрөг/ байх тул түүний үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна.
Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ялыг болон эрх зүйн байдлыг хөнгөрүүлэн тусгасан тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд нэр бүхий хохирогч нарт гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч Ч.Амаржаргалд 2,196,000 төгрөгийг давхардуулан гаргуулсан байх тул үүнийг зөвтгөх,
түүнчлэн шүүгдэгч Б.Цэвэлмаагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Балжиннямын Цэвэлмааг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн будаа агшаагчийг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Балжиннямын Цэвэлмааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авсан гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Цэвэлмаагийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Цэвэлмаад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Ч.Амаржаргалд 2.196.000 төгрөг” гэснийг хасч тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Ялтан Б.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц.ОЧ