| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1604/Э |
| Дугаар | 1675 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1675
2019 11 06 2019/ШЦТ/1675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогч Г.Э ,
иргэний нэхэмжлэгч Т.Д , Ц.Ц ,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г д холбогдох эрүүгийн 1903 00611 0311 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Г , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх, 20 дугаар хороо, Гачуурт, Могойтын дэнж гэх газар байрлах хашаанаас Дуулга интернэшнл ХХК-ний "Хьюндай Старекс" маркийн 62-61 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, ингэж явахдаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг 3 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн замд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "а"-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Батбаярын жолоодож явсан "Тоёота Приус" маркийн 93-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Э ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Ч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, "Тоёота Приус" маркийн 93-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Д д нийт 3.500.000 төгрөгний хохирол, "Хьюндай Старекс" маркийн 62-61 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Дуулга интернэшнл ХХК-д нийт 2.367.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн, мөн дээрхи автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн хэрэг гардаг өдөр захирлын машиныг дур мэдэн авсан нь миний буруу. Би эмээгээ санаад, эмээ дээрээ очмоор санагдаад гэр лүүгээ явсан. Миний буруугаас болж олон хүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Би хохирлыг компанидаа ажиллаж байгаад байгууллагадаа төлж, барагдуулж байгаа” гэв.
Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ явдлаас болж ажлаасаа халагдаж 3-4 сарын хугацаанд ажилгүй байсан. Одоо шинээр ажилд орж 10 хонож байна. Би хуучин ажилдаа нэг сард 800.000 төгрөгийн цалин авдаг байсан. Шүүгдэгч надтай 3 удаа утсаар ярьсан. Эмээ нь надтай уулзахдаа намайг үл тоосон байдалтай харилцаж, доромжилсон, хөгшин настай таягтай хүнийг удаан хугацаагаар хүлээлгэсэн, чиний нүүр угаасаа ийм юм биш үү гэх мэтээр надтай эвгүй харицсан. Би үнэндээ өөрөөсөө 700.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, хавтаст хэрэгт баримтаар 330.000 төгрөгийн баримт хавсаргасан байгаа. Би эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байна. Нийгмийн даатгал төлдөггүй 334.082 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, 3.500.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Э.Г ын ажилладаг байгууллагаас машины сэлбэг өгсөн боловч зарим зүйл нь таарахгүй би өөрөөсөө мөнгө гаргаж засвар хийлгэсэн. Би нийт 2.405.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай байгууллага Э.Г тай тохиролцож цалингаас нь төлбөрөө барагдуулахаар ярьсан байгаа. Би Т.Д д 1.500.000 төгрөгөөр кузов, 480.000 төгрөгөөр цаап, гэрэл авч өгсөн. Тухайн үед Т.Д гийн нөхөртэй утсаар ярьж асууж байгаад авч өгсөн. Би нөхөртэй нь гомдол, саналгүй гэж гарын үсэг зуралцаж тохиролцсон байгаа. Энэ тухай баримт хавтаст хэрэгт байгаа. Э.Г ын эмээ нь биднээс гуйсан, хүүхдээ төлбөрийн чадваргүй тул Э.Г ыг ажиллуулж цалингаас нь хохирол төлбөр барагдуулахаар тохиролцсон байгаа. Иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.
Шүүгдэгч Э.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ажлаасаа тараад нилээн орой болчихсон, автобус зогссон байсан учир гэртээ харих гээд ямар нэг хүний зөвшөөрөлгүйгээр уг машиныг жолоодож явсан. Би жолооч биш надад эрхийн үнэмлэх байхгүй. Надад бэлэн гаргаад өгчих мөнгө төгрөг олдохгүй байгаа учир захиралтай харилцан тохиролцож ажлын цалингаас бага, багаар нь суутгаж хохирлыг цувуулж төлөхөөр болсон байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 109-116 дугаар хуудас/,
Хохирогч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Кино үйлдвэрийн автобусны буудал дээрээс ээж Цэрэнлхамын хамтаар гэр лүүгээ явах гээд замын унаанд суусан. Манай ээж тээврийн хэрэгслийн арын суудалд суугаад би урд талын суудалд суусан. Бид 2-ыг суусны дараа 2 эмэгтэй нэг залуу ирж суугаад Гачуурт орох гээд хөдөлсөн. Арын суудал дээр сууж байсан залуу Далангийн буудал дээр буусан. Тэр үед би эгч рүүгээ утсаар юм бичиж байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь сууж байсан машин замын хажуу хэсэг рүү ороод доошоо харсан байдалтай байж байсан. Гараад хартал манай машин нэг машинтай мөргөлдөөд нөгөө машин нилээн зайтай замын хажуу талыг мөргөөд зогссон байсан. Гомдолтой байна. Гарч байгаа эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Би энэ осол аваараас болж нүүр болон толгойдоо гэмтэл авч хохирсон. Мөн эмнэлэгт үзүүлж байгаад ажилгүй болсон. 2 хүүхэд болон гэр бүлийн асуудал хүнд болсон тул маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны орой автобус зогссон байсан учир Кино үйлдвэрийн буудлаас замын унаанд суусан. Намайг суухад 3 хүн байсан. Удалгүй хойно сууж байсан нэг залуу Далангийн буудал дээр буугаад цааш хөдлөөд хуучин замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал миний сууж байсан машины өөдөөс нэг саарал өнгийн Старекс маркийн машин гарч ирээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний сууж явсан машин энэ Старекс маркийн автомашинд мөргүүлээд замаас гараад зогсчихсон байсан, бид нар машинаасаа бууж ирэхэд уг машины жолооч нь байхгүй зугтаагаад явчихсан байсан. Би энэ осол болсоноос хойш өөрийнхөө дүүргийн эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж байгаа, одоогийн байдлаар 168.310 төгрөгний эм, тариа авсан байгаа. Маш их гомдолтой байна, мөн эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-43 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой болсон ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй, учир нь манай нөхөр машин барьж яваад л энэ Старекс маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Автомашиныг албан ёсны үнэлгээнд оруулсан 3.500.000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан. Буруутай гэх жолооч Г өөрөө ямар нэг хохирол төлөөгүй, харин Гантулгын ажиллаж байсан "Дуулга интернэйшнл" ХХК-ний захирал 1.500.000 төгрөгөнд автомашины кузов 1 ш, их гэрэл 1 ш, цап 1 ш авч өгсөн юм. Жолооч Г ас үлдэгдэл гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 50-52 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг машиныг тухайн үед албан ажилд явуулаагүй байсан бөгөөд албаны ажилд явуулах гээд бүх юмнуудыг нь солиулаад зөвхөн байгууллагын эмблем наалгах л дутуу байсан юм. Уг машиныг унах яг тогтсон тодорхой жолооч байхгүй бөгөөд манай ажилтнуудаас хэн нь ч хамаагүй уначихдаг байсан юм. Заримдаа захирал өөрөө ч гэсэн унаад явдаг, уг машиныг тэр өдөр хэн ч унаагүй захирлын хашаанд тавьсан байсан. Гэтэл манай хамгаалагч Г нь хэн нэгнээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр унаад гараад явсан байсан. Би тэр үед нь хөдөө байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 154-157 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын ажилтан Э.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-д харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шөнө дур мэдэн албаны Х.Старекс маркийн 62-61 УБЗ дугаарын автомашиныг авч явж Хужирбулангийн замд зам тээврийн осол гаргасан байсан. Уг ослоос нэг хоногийн дараа мэдсэн. Энэ машин нь манай байгууллагын эзэмшилд байдаг машин. Манай байгууллагын хашаанд байсан уг машиныг манай хамгаалагч Э.Г нь дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан байсан. Манай байгууллага Х.Старекс маркийн 62-61 УБЗ дугаартай автомашиныг албан ёсны үнэлгээнд оруулсан 2.367.600 төгрөгний үнэлгээ гарсан байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 58-60 дугаар хуудас/,
Гэрч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэзмшлийн Тоёота Приус маркийн 93-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Кино үйлдвэрээс 4 хүн суулгаад Гачууртын эцэс орох гээд халтуур хийж явж байсан. Тэгтэл Гачууртын замаар явж байтал Хужирбулангийн цаад талын буюу постын зүүн талд явж байтал 22 цаг 30 минутын орчимд урсгал сөрөөд нэг мөнгөлөг саарал өнгийн Старекс маркийн машин орж ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 65-66 дугаар хуудас/,
Гэрч Д.Цэрэнлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Кино үйлдвэрийн автобусны буудал дээрээс төрсөн охин Энхцэцэгийн хамтаар гэр лүүгээ явах гээд замын унаанд суусан. Манай охин тээврийн хэрэгслийн урд суудалд суугаад би арын суудалд суусан. Арын суудалд сууж байсан залуу Далангийн буудал дээр буугаад цааш хөдлөөд хуучин замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал түр тар хийх чимээ гараад миний сууж байсан машин унаж байгаа юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 72-73 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹6832 дүгнэлтэд “Г.Э -н биед зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, хамрын нуруу, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, эрүү, уруул, хүзүү, цээж, баруун, зүүн сарвуу, баруун гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний аяга, баруун, зүүн хацар, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 77 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹6843 дүгнэлтэд “Б.Ч -н биед тархи доргилт, баруун шуу, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мoxoo зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 85 дугаар хуудас/,
Хөрөнгө Эститэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 95 дугаар хуудас/,
Виннер Вэй ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /хэргийн 99 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /хэргийн 5-11 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 20 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 33-36, 48-49, 56-57 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 121 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх, 20 дугаар хороо, Гачуурт, Могойтын дэнж гэх газар байрлах хашаанаас Дуулга интернэшнл ХХК-ний "Хьюндай Старекс" маркийн 62-61 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, ингэж явахдаа 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн замд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "а"-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Батбаярын жолоодож явсан "Тоёота Приус" маркийн 93-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Э ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Ч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, "Тоёота Приус" маркийн 93-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Д д нийт 3.500.000 төгрөгний хохирол, "Хьюндай Старекс" маркийн 62-61 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Дуулга интернэшнл ХХК-д нийт 2.367.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл эрхгүйгээр үйлдсэн, мөн дээрхи автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Э.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн хэрэг гардаг өдөр захирлын машиныг дур мэдэн авсан нь миний буруу. Би эмээгээ санаад, эмээ дээрээ очмоор санагдаад гэр лүүгээ явсан. Миний буруугаас болж олон хүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Би хохирлыг компанидаа ажиллаж байгаад байгууллагадаа төлж, барагдуулж байгаа” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ явдлаас болж ажлаасаа халагдаж 3-4 сарын хугацаанд ажилгүй байсан. Одоо шинээр ажилд орж 10 хонож байна. Би хуучин ажилдаа нэг сард 800.000 төгрөгийн цалин авдаг байсан. Шүүгдэгч надтай 3 удаа утсаар ярьсан. Эмээ нь надтай уулзахдаа намайг үл тоосон байдалтай харилцаж, доромжилсон, хөгшин настай таягтай хүнийг удаан хугацаагаар хүлээлгэсэн, чиний нүүр угаасаа ийм юм биш үү гэх мэтээр надтай эвгүй харицсан. Би үнэндээ өөрөөсөө 700.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, хавтаст хэрэгт баримтаар 330.000 төгрөгийн баримт хавсаргасан байгаа. Би эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байна. Нийгмийн даатгал төлдөггүй 334.082 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Т.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, 3.500.000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Э.Г ын байгууллагаас машины сэлбэг өгсөн боловч зарим зүйл нь таарахгүй би өөрөөсөө мөнгө гаргаж засвар хийлгэсэн. Би нийт 2.405.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байгууллага Э.Г тай тохиролцож цалингаас нь төлбөрөө барагдуулахаар ярьсан байгаа. Би Т.Д д 1.500.000 төгрөгөөр кузов, 480.000 төгрөгөөр цаап, гэрэл авч өгсөн. Тухайн үед Т.Д гийн нөхөртэй утсаар ярьж асууж байгаад авч өгсөн. Би нөхөртэй нь гомдол, саналгүй гэж гарын үсэг зуралцаж тохиролцсон байгаа. Энэ тухай баримт хавтаст хэрэгт байгаа. Э.Г ын эмээ нь биднээс гуйсан, хүүхдээ төлбөрийн чадваргүй тул Э.Г ыг ажиллуулж цалингаас нь хохирол төлбөр барагдуулахаар тохиролцсон байгаа. Иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ажлаасаа тараад нилээн орой болчихсон, автобус зогссон байсан учир гэртээ харих гээд ямар нэг хүний зөвшөөрөлгүйгээр уг машиныг жолоодож явсан. Би жолооч биш надад эрхийн үнэмлэх байхгүй. Надад бэлэн гаргаад өгчих мөнгө төгрөг олдохгүй байгаа учир захиралтай харилцан тохиролцож ажлын цалингаас бага, багаар нь суутгаж хохирлыг цувуулж төлөхөөр болсон байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 109-116 дугаар хуудас/,
Хохирогч Г.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Ккино үйлдвэрийн автобусны буудал дээрээс ээж Цэрэнлхамын хамтаар гэр лүүгээ явах гээд замын унаанд суусан. Манай ээж тээврийн хэрэгслийн арын суудалд суугаад би урд талын суудалд суусан. Бид 2-ыг суусны дараа 2 эмэгтэй нэг залуу ирж суугаад Гачуурт орох гээд хөдөлсөн. Арын суудалд сууж байсан залуу Далангийн буудал дээр буусан. Тэр үед би эгч рүүгээ утсаар юм бичиж байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь сууж байсан машин замын хажуу хэсэг рүү ороод доошоо харсан байдалтай байж байсан. Гараад хартал манай машин нэг машинтай мөргөлдөөд нөгөө машин нилээн зайтай замын хажуу талыг мөргөөд зогссон байсан. Гомдолтой байна. Гарч байгаа эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Би энэ осол аваараас болж нүүр болон толгойдоо гэмтэл авч хохирсон. Мөн эмнэлэгт үзүүлж байгаад ажилгүй болсон. 2 хүүхэд болон гэр бүлийн асуудал хүнд болсон тул маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орой автобус зогссон байсан учир Кино үйлдвэрийн буудлаас замын унаанд суусан. Намайг суухад 3 хүн байсан. Удалгүй хойно сууж байсан нэг залуу Далангийн буудал дээр буугаад цааш хөдлөөд хуучин замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал миний сууж байсан машины өөдөөс нэг саарал өнгийн Старекс маркийн машин гарч ирээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний сууж явсан машин энэ Старекс маркийн автомашинд мөргүүлээд замаас гараад зогсчихсон байсан, бид нар машинаасаа бууж ирэхэд уг машины жолооч нь байхгүй зугтаагаад явчихсан байсан. Би энэ осол болсоноос хойш өөрийнхөө дүүргийн эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж байгаа, одоогийн байдлаар 168.310 төгрөгний эм, тариа авсан байгаа. Маш их гомдолтой байна, мөн эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-43 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой болсон ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй учир нь манай нөхөр машин барьж яваад л энэ Старекс маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Автомашиныг албан ёсны үнэлгээнд оруулсан 3.500.000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан. Буруутай гэх жолооч Г өөрөө ямар нэг хохирол төлөөгүй харин Гантулгын ажиллаж байсан "Дуулга интернэйшнл" ХХК-ний захирал 1.500.000 төгрөгөнд автомашины кузов 1 ш, их гэрэл 1 ш, цап 1 ш авч өгсөн юм. Жолооч Г ас үлдэгдэл гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 50-52 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг машиныг тухайн үед албан ажилд явуулаагүй байсан бөгөөд албаны ажилд явуулах гээд бүх юмнуудыг нь солиулаад зөвхөн байгууллагын эмблем наалгах л дутуу байсан юм. Уг машиныг унах яг тогтсон тодорхой жолооч байхгүй бөгөөд манай ажилтнуудаас хэн нь ч хамаагүй уначихдаг байсан юм. Заримдаа захирал өөрөө ч гэсэн унаад явдаг, уг машиныг тэр өдөр хэн ч унаагүй захирлын хашаанд тавьсан байсан. Гэтэл манай хамгаалагч Г нь хэн нэгнээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр унаад гараад явсан байсан. Би тэр үед нь хөдөө байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 154-157 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын ажилтан Э.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-д харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шөнө дур мэдэн албаны Х.Старекс маркийн 62-61 УБЗ дугаарын автомашиныг авч явж Хужирбулангийн замд зам тээврийн осол гаргасан байсан. Уг ослын дараа нэг хоногийн дараа мэдсэн. Энэ машин нь манай байгууллагын эзэмшилд байдаг машин. Манай байгууллагын хашаанд байсан уг машиныг манай хамгаалагч Э.Г нь дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан байсан. Манай байгууллага Х.Старекс маркийн 62-61 УБЗ дугаартай автомашиныг албан ёсны үнэлгээнд оруулсан 2.367.600 төгрөгний үнэлгээ гарсан байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 58-60 дугаар хуудас/,
Гэрч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэзмшлийн Тоёота Приус маркийн 93-06 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Кино үйлдвэрээс 4 хүн суулгаад Гачууртын эцэс орох гээд халтуур хийж явж байсан. Тэгтэл Гачууртын замаар явж байтал Хужирбулангийн цаад талын буюу постын зүүн талд явж байтал 22 цаг 30 минутын орчимд урсгал сөрөөд нэг мөнгөлөг саарал өнгийн Старекс маркийн машин орж ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 65-66 дугаар хуудас/,
Гэрч Д.Цэрэнлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Кино үйлдвэрийн автобусны буудал дээрээс төрсөн охин Энхцэцэгийн хамтаар гэр лүүгээ явах гээд замын унаанд суусан. Манай охин тээврийн хэрэгслийн урд суудалд суугаад би арын суудалд суусан. Арын суудалд сууж байсан залуу Далангийн буудал дээр буугаад цааш хөдлөөд хуучин замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал түр тар хийх чимээ гараад миний сууж байсан машин унаж байгаа юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 72-73 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹6832 дүгнэлт “Г.Э -н биед зүүн хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, хамрын нуруу, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, эрүү, уруул, хүзүү, цээж, баруун, зүүн сарвуу, баруун гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний аяга, баруун, зүүн хацар, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хэргийн 77 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹6843 дүгнэлт “Б.Ч -н биед тархи доргилт, баруун шуу, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мoxoo зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”/хэргийн 85 дугаар хуудас/,
Хөрөнгө Эститэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 95 дугаар хуудас/,
Виннер Вэй ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /хэргийн 99 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /хэргийн 5-11 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 20 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 33-36, 48-49, 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Г д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Э.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Э.Г ас нийт 2.788.582 төгрөг гаргуулж, хохирогч Г.Э т 1.294.082 төгрөг, хохирогч Т.Д д 1.494.500 төгрөг тус тус олгож,
хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж тус тус шийдвэрлэлээ.
Шүүх хохирлыг тооцохдоо хохирогч Г.Э ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин нэхэмжилсэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 320.000 төгрөг, 3 сарын хугацааны 960.000 төгрөг,эмчилгээний зардал 334.082 төгрөг нийт 1.294.082 төгрөгөөр,иргэний нэхэмжлэгч Т.Д гийн машинд эвдэрсэн эвдрэлийг үнэлгээний тайлан /хэргийн 95 дугаар хуудас/ хэргийн 55 дугаар хуудас дахь нотлох баримтуудыг үндэслэн 1.494.500 төгрөгөөр тооцсон болно.
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт оролцон хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Хэргийн 58 дугаар хуудсанд иргэний хариуцагчаар Г.М ыг тогтоосон боловч шүүгдэгч нь бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан байх тул иргэний хариуцагч буюу тээврийн хэрэгсэл эзэмшигчээс хохирол гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.