Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1676

 

2019        11         06                                          2019/ШЦТ/1676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М ад холбогдох эрүүгийн 1906 04859 2365 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурван булаг амралтын газар иргэн Ц.Б той маргалдан төмөр тосгуур шидэж толгойн тус газар нь цохин, нүүр лүү нь толгойгоороо мөргөж мөн гараараа хамар руу нь цохин зодож биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 8 сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гурванбулаг амралтын газар амрахаар очсон юм.Амралтын гэрийн гадаа тамхи татаад зогсож байсан чинь нэг танихгүй залуу бид нарын амарч байсан гэр рүү яваад орохоор нь араас нь орох гэтэл урдаас гарч ирж таарсан.Тэгээд би тэр залуугаас гэрлүү вах гээд оров гэсэн надтай юу ч дуугарахгүйхажуу гэрлүү яваад орчихоор нь гадаа тамхи татаад зогсож байсан чинь гэрээс тосгуур төмөр гаргаж ирээд миний өөдөөс шидсэн чинь миний толгойн тус газар оносон тэгээд би тэр залуугийн өөдөөс очоод “яи чагаад тосгуур төмөр над руу шидэж байгаа юм вэ” гэж хэлтэл урдаас толгой руу мөргөөд ,баруун шанаа руу гараараа цохиод авсан.Тэрнээс болж бид 2 хоорондоо хэрүүл маргаан болж цагдаа дуудсан юм ...” гэх мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹9759 дүгнэлтэд “Ц.Б ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэжээ /хэргийн 20 дугаар хуудас/,  

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурван булаг амралтын газар иргэн Ц.Б той маргалдан төмөр тосгуур шидэж толгойн тус газар нь цохин, нүүр лүү нь толгойгоороо мөргөж мөн гараараа хамар руу нь цохин зодож биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.М ад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан,гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 45 хуудас дахь бичгийн баримтаар нотлогдож байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.