Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1677

 

  2019         11        06                                        2019/ШЦТ/1677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч Ч.Б , түүний өмгөөлөгч Л.Дашравдан,

шүүгдэгч С.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э д холбогдох эрүүгийн 1906 04439 1971 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , С.Э , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Э  нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Б ийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би урьд цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн. Энэ залуу нохой нийлүүлнэ гэж зар тавьсан байхаар нь би очиж нийлүүлсэн. Би 3 удаа очиж нийлүүлнэ гарсан гөлөгнөөс нь би нэг гөлөг авна гэж тохирсон. Би 2 дахь удаагаа нийлүүлж байхдаа нэг нийлүүлэхэд 20.000 төгрөг, би 2 удаа ирсэн учраас 40.000 төгрөг өгөөрэй би гөлөг авахгүй гэж хэлж хоорондоо тохиролцсон. Би 3 дахь удаагаа очиход С.Э  нь утсаа авахгүй байсан. Би 2 удаа мессеж бичсэн хариу бичээгүй. С.Э ы гэрт очиход мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн тул бага зэрэг маргалдсан. Би мөнгөө өгөөд утсаа ав гэж хэлнэ гэж бодож хүүхдийн барьж байсан гар утсыг нь авсан. Тэр үед намайг шууд боож, зодож эхэлсэн. Биднийг ах салгасан. С.Э ы мэдүүлэгт худал зүйл их байна. Би эрүүл мэндээрээ их хохирсон, тархи толгой их олон хоног өвдсөн, би 7 хоног ажилдаа яваагүй. Мөн би 8 дугаар сард хөдөө ажлаар явах байсан, тэр ажил бүтээгүй, би сэтгэл санаагаар их хохирсон...” гэв.

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нохойны асуудлаас болж муудалцсан. Би өөрөө охин нохойтой нохойны группэд охин нохойтой нийлүүлэх эр нохой байна уу гэж нийтэлсэн. Хохирогч холбогдож бид 2 удаа нийлүүлсэн. Бид нийт 3 удаа нийлүүлнэ, мөн гөлөг гарвал нэг гөлгийг нь авна гэж хоорондоо тохиролцсон. Хоёр дахь удаагаа нийлүүлэхэд би гөлөг авахаа болилоо, чи зүгээр 40.000 төгрөг өгчих гэж хэлсэн, би зөвшөөрсөн. 3 дахь удаагаа нийлүүлэх гэж ирсэн байсан. Би гэртээ байхгүй ажилтай байсан. Эхнэр миний утсыг аваад явчихсан байсан. Намайг гэртээ ирэхэд үүдэнд байсан, тэгээд намайг чи найдваргүй бацаан байна гэх мэтээр надад уурласан. Би маргааш мөнгийг чинь хийчихье та дансаа өгчих гэсэн чинь үгүй одоо авна гээд шууд хашааны хаалгаар орж ирсэн. Би 10 сартай хүүхэдтэйгээ хоёулаа байсан, хүүхдээ хэрүүл сонсоод айчих байх гэж бодож хүүхэддээ Самсунг эс-7 маркийн гар утсыг өгөөд хүүхэддээ гэртээ орж бай гэж хэлээд явуулсан. Гэтэл хохирогч нь миний хүүхдээс гар утсыг булааж авах үед миний хүүхэд цочиж унаад уйлсан. Миний хүүхэд уйлаад байхаар нь би очиж та яагаад байгаа юм бэ хүүхэд уйлуулчихлаа гэж хэлсэн. Гэтэл намайг заамдаж чи анхнаасаа худлаа байсан байна, би чиний нохойг чинь авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та яасан сүртэй юм бэ, би маргааш мөнгийг чинь хийчихнэ гэж хэлэхэд намайг цохисон. Би цохиулсныхаа дараа би тэнсэнтэй байгаа зодоон хиймээргүй байна гэж хэлэхэд намайг зодоод байсан. Тэр үед хүүхэд уйлаад байхаар нь би ганц хоёр цохисон. Хойшоо түлхэж унасан, гаднаас настайвтар ах орж ирсэн та 2 боль гээд аваад явсан. Явахдаа Ч.Б  нь би чамайг харнаа гэж хэлээд явсан” гэв.

Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 сарын 28-ны өдөр 15 цагийн орчим таньдаг ах Батсугарын хамт гэрт нь яваад очиход Сайхнаа гэх залуу байсан. Чи яагаад утсаа авахгүй таг болчихвоо, би нохойгоо аваад ирлээ, өнөөдөр нийлүүлэх үү гэхэд тэр залуу больё доо гэсэн. Би ярьснаараа 40.000 төгрөгөөр өгчих гэхэд өнөөдөр мөнгө алга маргааш ирээд авчих гэж хэлсэн. Би Зайсангийн эцсээс олон дахин явах боломж алга, шатахууны үнэ явж өгч байна гэж хэлсэн чинь ямар ч байсан өнөөдөр мөнгө алга, маргааш өгий гэж хэлсэн. Би чамд итгэхгүй байна, би маргааш гээд хойшлуулаад утсаа хаагаад байгаа, өнөөдөр өгчих гэж хэлсэн, тэгвэл бүр өгөхгүй гэж тэр залуу хэлсэн. Чи оронд нь миний энэ жингэр нохойг аваад яв, төрөхөөр нь чи гөлөгөө ав гэж хэлсэн. Би хүний нохой авахгүй гэж хэлсэн. Надад худлаа хэлээд байгаа нь мэдэгдэж байсан. Тэгтэл нөгөө залуу тэгвэл боль гээд эргээд алхахаар нь би хашааны хаалгыг нээгээд хашаа руу нь орсон. Бид 2 хашааны 2 талаас яриад байсан юм. Тэгээд хашаан дотор нь ороод юм ярьж байтал нөгөө залуу хүүхэддээ барьж байсан гар утсаа өгөөд цаашаа явж бай гэж хэлэхээр нь энэ нөхөр намайг барьж зодох гээд байгаа юм байхдаа, энэ хүн надад юм өгөхгүй юм байна, ядаж нэг барьцаа авахгүй бол болохгүй юм байна гэж бодоод хүүхдийнх нь араас очоод гарнаас нь утсыг нь сугалаад авчихсан. Утсыг нь барьцаалбал мөнгөө гаргаад өгчих байх гэсэн үүднээс би утсыг нь авсан юм. Тэгтэл нөгөө залуу намайг барьж аваад цамцны захаар хүзүү боогоод би гарыг нь тавиулах гэж оролдож байтал намайг тэр хооронд зодож нүдээд байсан. Тэр үед миний ухаан балартаад газар унасан. Нэг сэрэхэд хамт явсан ах ирээд салгаж байсан. Миний уруул дотроо язарч дээд үүдэн нэг шүд хөдөлж, хүзүү зулгарч баруун өвдөг шалбарсан байсан. Маш их толгой өвдөж дотор муухайрсан. Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлж, Сонгодо эмнэлэгт 150.000 төгрөгөөр зураг авхуулж, эмчийн үзлэгт 25.000 төгрөг төлсөн. 15.500 төгрөгөөр толгойгоо 2 удаа бариулж, дүүргийн эмнэлэгт 1.000 төгрөгөөр карт нээлгэж, 5.000 төгрөгөөр үзүүлсэн. Эмэнд нийт 12.700 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Д.Батсугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батзориг намайг дагуулаад айлд очоод ирий гэсэн. Би дагаад машинд нь суугаад явсан. Тэгээд нэг айлын гадаа очихоор нь би машинаас буугаад тэр хавиар худаг болон тэр хавийг сонирхоод явж байгаад 20-30 минутын дараа Батзоригийн машин дээр ирэхэд байхгүй байхаар нь тухайн айлын хашаанд ортол хашаан дотор Батзориг газар уначихсан дээр нь нэг залуу байхаар нь би юу болоод байгаа юм, гээд салгаад Батзоригийг газраас босгоод шууд хашаанаас нь аваад гарч явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹9254 дүгнэлтэд “Ч.Б ийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шархтай, доод уруул дотор салст язрал, хүзүү цээжинд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Б ийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Батзоригын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 сарын 28-ны өдөр 15 цагийн орчим таньдаг ах Батсугарын хамт гэрт нь яваад очиход Сайхнаа гэх залуу байсан. Чи яагаад утсаа авахгүй таг болчихвоо, би нохойгоо аваад ирлээ, өнөөдөр нийлүүлэх үү гэхэд тэр залуу болие доо гэсэн. Би ярьснаараа 40.000 төгрөгөөр өгчих гэхэд өнөөдөр мөнгө алга маргааш ирээд авчих гэж хэлсэн. Би Зайсангийн эцсээс олон дахин явах боломж алга, шатахууны үнэ явж өгч байна гэж хэлсэн чинь ямар ч байсан өнөөдөр мөнгө алга, маргааш өгий гэж хэлсэн. Би чамд итгэхгүй байна, би маргааш гээд хойшлуулаад утсаа хаагаад байгаа, өнөөдөр өгчих гэж хэлсэн, тэгвэл бүр өгөхгүй гэж тэр залуу хэлсэн. Чи оронд нь миний энэ жингэр нохойг аваад яв, төрөхөөр нь чи гөлөгөө ав гэж хэлсэн. Би хүний нохой авахгүй гэж хэлсэн. Надад худлаа хэлээд байгаа нь мэдэгдэж байсан. Тэгтэл нөгөө залуу тэгвэл боль гээд эргээд алхахаар нь би хашааны хаалгыг нээгээд хашаа руу нь орсон. Бид 2 хашааны 2 талаас яриад байсан юм. Тэгээд хашаан дотор нь ороод юм ярьж байтал нөгөө залуу хүүхэддээ барьж байсан гар утсаа өгөөд цаашаа явж бай гэж хэлэхээр нь энэ нөхөр намайг барьж зодох гээд байгаа юм байхдаа, энэ хүн надад юм өгөхгүй юм байна, ядаж нэг барьцаа авахгүй бол болохгүй юм байна гэж бодоод хүүхдийнх нь араас очоод гарнаас нь утсыг нь сугалаад авчихсан. Утсыг нь барьцаалбал мөнгөө гаргаад өгчих байх гэсэн үүднээс би увсыг нь авсан юм. Тэгтэл нөгөө залуу намайг барьж аваад цамцны захаар хүзүү боогоод би гарыг нь тавиулах гэж оролдож байтал намайг тэр хооронд зодож нүдээд байсан. Тэр үед миний ухаан балартаад газар унасан. Нэг сэрэхэд хамт явсан ах ирээд салгаж байсан. Миний уруул дотроо язарч дээд үүдэн нэг шүд хөдөлж хүзүү зулгарч баруун өвдөг шалбарсан байсан. Маш их толгой өвдөж дотор муухайрсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлж, Сонгодоо эмнэлэгт 150.000 төгрөгөөр зураг авхуулж, эмчийн үзлэгт 25.000 төгрөг төлсөн. 15.500 төгрөгөөр толгойгоо 2 удаа бариулж, дүүргийн эмнэлэгт 1.000 төгрөгөөр карт нээлгэж, 5.000 төгрөгөөр үзүүлсэн. Эмэнд нийт 12.700 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Д.Батсугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батзориг намайг дагуулаад айлд очоод ирий гэсэн. Би дагаад машинд нь суугаад явсан. Тэгээд нэг айлын гадаа очихоор нь би машинаас буугаад тэр хавиар худаг болон тэр хавийг сонирхоод явж байгаад 20-30 минутын дараа Батзоригийн машин дээр ирэхэд байхгүй байхаар нь тухайн айлын хашаанд ортол хашаан дотор Батзориг газар уначихсан дээр нь нэг залуу байхаар нь би юу болоод байгаа юм, гээд салгаад Батзоригийг газраас босгоод шууд хашаанаас нь аваад гарч явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹9254 дүгнэлтэд “Ч.Б ийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстад няцарсан шархтай, доод уруул дотор салст язрал, хүзүү цээжинд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч нь 370.040 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэнээс шүүх эмчилгээний зардалд зарцуулсан 286.040 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэлээ. Авто зогсоолын үнэ болон шатахууны үнийг гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.