| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00155/Э |
| Дугаар | 00164 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 00164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хишигт овогт Нямаагийн Хд холбогдох эрүүгийн 1932000000200 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, ам бүл-5 нөхөр 0-5 насны 3 хүүхдийн хамт амьдрах,бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй,* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хишигт овогт Нямаагийн Х /рд:*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Ширхэнцэгийн 37 тоот хашаанд иргэн Т.Ашг өөрийн нөхөр С.Бх гэгчтэй бэлгийн харьцаанд орлоо гэж хардан улмаар түүнийг зодож цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Т.Ашгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Би тухайн үед архи уугаад согтоод унтсан байсан. Тэгтэл Хгийн гэрийн хаалгыг чанга нүдээд байсан. Нөхөр нь босохгүй байхаар нь би сэрээд хаалгыг нь онгойлгож өгсөн. Тэгсэн Х учир зүггүй миний нүүрлүү цохиод үснээс зулгаагаад хэрүүл маргаан болсон. Учир нь Х намайг нөхөртэйгөө хардаад байсан. Х намайг гэр дотор үсдэж байгаад гараараа нүүр рүү олон удаа өшиглөсөн. Тэгтэл нөхөр нь босож ирээд бид хоёрыг хөөгөөд гаргасан. Гадаа гараад намайг газар унагаж байгаад миний бүх бие рүү өшиглөсөн. Тэгээд Аж, Оюука хоёр ирэхэд миний бүх хувцасыг тайлаад автомашины граж руу оруулаад дахиад зодсон..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7-р хуудас/
Гэрч С.Бхгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой гэртээ найз Жаргалсайхан, Гэрэлээ болон эхнэрийнхээ хэмт 4-үүлээ 750 граммын 2 шил архи, 2 литрийн 1 пиво уусан. Би өглөө сэрэхэд манай эхнэрийн найз Шагай ирчихсэн манай хоёр найз унтчихсан байсан. Тэгтэл манай эхнэр агсараад манай хоёр найз босоод гэрлүүгээ явчихсан. Ингээд манай эхнэр найз Шагайгтайгаа гараад явсан. Би хоёр хүүхэдтэйгээ буцаад унтаад үлдсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа Шагай ганцаараа манай гэрт орж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалга нүдэхээр нь босоод хаалгаа онгойлготол манай эхнэр намайг найз Шагайтайгаа унтлаа гээд хашгирсан. Ингээд найз Шагайгаа нүүр амруу нь алгадаад байхаар нь би гар гээд тэр хоёрыг гаргаад хаалгаа цоожлоод унтсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-р хуудас/,
Гэрч Б.Ажгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Бид хоёрыг Бхгийн гадаа очиход хашааны гадаа Х, Шагай хоёр сууж байсан. Шагайгийн нүүр ам нь нил цус болчихсон, нүд ам нь хавдаад хөхөрчихсөн байсан. Ингээд бид хэд Шагайтай яагаад ингэж байгаа юм бэ гэхэд юу ч санахгүй байна гэжхэлсэн..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 13-р хуудас/
Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2019 оын 10 дугаар сарын 16-ны өдрийн №192 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Яллагдагч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Аптаншагай гэрлүүгээ харьлаа гэж хэлж салж явчихаад манай гэрт байж байсан. Тэгээд гэрийн хаалга цоожтой, хаалганы урдуур даавуу унжуулчихсан байсан. Мөн манайх монгол гэр учраас гаднаас дуу чимээ их сонсогддог. Намайг очих үед гэр дотроос эмэгтэй хүний уйлаад ч байгаа юм уу, орилоод ч байгаа юм уу гэмээр гийнах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь хаалга чанга өшиглөж онгойлгоход Аш гэртээ харьлаа гэж хэлчихээд манай гэрт байж байсан. Аптаншагай надад өөрөө яадаг юм хүнтэй унтаж байгаад баригдсан хүн байгаа биз гэж хэлсэн. Мөнх нөхөртэйгөө утсаар ярихдаа бас яадаг юм чиний хэлснээр айлын нөхөртэй янхандаж байгаад баригдчихлаа гэх зэргийн яриа өгүүлэл гаргаж миний уурыг хүргэсэн учраас нөхөртэйгөө хардаж зодсон..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Н.Хгийн оршин суух баг болох Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар багийн тодорхойлолт /ХХ-ийн 27-р хуудас, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 28-р хуудас/, шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 29-р хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 31-р хуудас/, хохирогч Т.Ашгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /ХХ-ийн 42-р хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /ХХ-ийн 43-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч .Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Ширхэнцэгийн 37 тоот хашаанд иргэн Т.Ашг өөрийн нөхөр С.Бх гэгчтэй бэлгийн харьцаанд орлоо гэж хардан улмаар түүнийг зодож цохисны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Ашгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 6-7-р хуудас/, Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2019 оын 10 дугаар сарын 16-ны өдрийн №192 тоот шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/, шүүгдэгч Н.Х нь мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Хг Т.Ашг өөрийн нөхөр С.Бхтэй гэгчтэй хардаж улмаар түүний зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Х нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Хг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Т.Аш нь шүүгдэгч Н.Хгаас хохирол төлбөрт 175,450 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирлыг Н.Хгаас гаргуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Хд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хишигт овогт Нямаагийн Хг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Хд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Н.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгаас 175,450 /нэг зуун далан таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, *тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Тунгалагтамирын Аш /РД:*/-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Хд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.