Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нарийн бичгийн дарга                         Д.Соёлзул

Улсын яллагч                                       Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                       С.Сувдаа

Шүүгдэгч                                         Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд овогт Энхбаатарын Тт холбогдох эрүүгийн 1932001280165 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн техникч инжинер мэргэжилтэй, ам бүл 5, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 хороо, 2 хороолол, Замчидын гудамж 48-25 тоотод орших суух бүртгэлтэй, одоогоор * тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цэнд овогт Энхбаатарын Т РД:/*/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч Э.Т нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөөний 06 цагийн үед " Хино" маркын 15-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр баталгаажуулаагүй, хугацаа нь дууссан гарал үүслийн гэрчилгээгээр 148 ширхэг 25.32 м3 шинэс мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би хүний машин авсан тэгээд ачих ачаа бүтэхгүй болсон хүний машин яаж хоосон буцаах уу гээд мод ачихаар болж мод ачаад үдээс хойш гаралаа бичүүлсэн тэгээд бэлтгэн нийлүүлэгчийн тамга байхгүй байна гарал чинь хүчин төгөлдөр болоогүй болохоор явж болохгүй гэсэн тайлбар аваад машинаа хашаанд нь орхисон байсан. 07 дугаар сарын 02-ны орой 23 цаг хүртэл Жстай хамт тамга хүлээгээд ирэхгүй болохоор нь хашаанд зай талбай эзлээд ажил явуулахад хүндрэлтэй байна гэхээр нь Жсы ахынх нь хашаанд машинаа аваачиж тавиад тамга ирэхээр гаралаа баталгаажуулаад сунгалттаа хийлгээд цаашаа явна гэсэн бодолтой гараад замын араас рамны хашаанаас гарч яваад Ширхэнцэгийн шил уруудаад үүрийн 04-05 цагийн үед Эрхэмбаатар прокурортой таарсан гэх мэдүүлэг .................болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Иргэний хариуцагч Б.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Манай хамаатны дүү Э.Т нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Мандал сумаас эрт ургацын байцаа ачих гэсэн юм, та машинаа өгөөч гэж гуйж аваад явсан Э.Т нь урьд өмнө миний машиныг гуйж Зүүнхараагаас ногоо хот руу татдаг байсан найдвартай машин унаанд сайн болохоор нь би хааяа машинаа өгдөг байсан. Би Тд машинаа өгчөөд өөрөө Япон улс руу хувийн ажлаар явсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

            Гэрч Л.Жсы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:  "...2019 оны 07 сарын 01-ний өдөр "Сансар хараа" ХХК 4 метрын урттай нойтон шинэс төрлийн модыг өөрийн Хино маркын 1264 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тус компани хашаанд оруулаад ачисан захирал Ат гэх залуу гарал үүслийн гэрчилгээгээ аваад цуг явах Т гэх залууд өгий гэж хэлсэн тэгээд Улаанбаатар хотод нярав нь тамгыг нь аваад явчихсан байгаа. 2019 оны 07 сарын 02-ны өдөр ирнэ тэгэхээр нь явна гэж хэлсэн. Ингээд 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Т миний утас руу залгаад Улаанбаатар хотоос нөгөө тамга ирж байна гэнээ тэгэхээр нь явъя гэж хэлсэн. Тэгсэн нөгөө тамга тэмдэг нь ирдэггүй гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан бэлтгэн нийлүүлэгч хэсэг дээр гарын үсэг зураад рамны манаач хашаанд том тэрэг байхад хэцүү мод чулуу зөөж байхад тээг болоод байна гэхээр нь Т бид хоёр урагшаа аж ахуйд Ганзаяагийн хашаанд түр байрлуулах гээд явж байхад замд буюу Ширхэнцэг хайрхан дөнгөж уруудаад явж байтал шалгалт таарсан. Тэгээд бид хоёрын бичиг баримтыг үзээд дагаад яв гэхээр нь дагаад явсан чинь постны хажууд журмын хашаанд саатуулсан..." гэх мэдүүлэг,

            Гэрч С.Атгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...2019 оны 07 сарын 01-ний өдөр улсын байцаагчаар гарал үүслийн гэрчилгээ бичүүлээд би тамга тэмдэгээ захиад хоёр хоног хүлээгээд 2019 оны 07 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос наашаа тамга явуулчихлаа байцаагчаас гарал үүслийн гэрчилгээ сунгуулна гэж байсан..." гэх мэдүүлэг / хх-ийн 36-37-р хуудас/

Гэрч Бшийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Уг ¹0032160, ¹0032545 дугаартай гарал үүслийн гэрчилгээтэй танилцлаа. Уг гарал үүслийн гэрчилгээ нь 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 12 цаг 50 минутад байгаль орчны хяналтын улсын байцаагч хянаж гарын үсэг зурж тэмдэглэгээ хийсэн авто замаар тээвэрлэж байгаа тохиолдолд 300 км-т 24 цагаар тооцдог  уг гарал үүслийн гэрчилгээнүүд дээр Улаанбаатар хотын цайз зах хэсэг байна. Ингэхээр мод модон материалыг 24 цагийн дотор гүйцэтгэх ёстой. Уг хоёр гарал үүслийг гэрчилгээний А,Б,В гэсэн хэсгүүдээс "А " хэсгийг буюу тухайн орон нутгийн байгаль орчны улсын байцаагч хянаж хайчилан авдаг, харин "Б" хэсгийг дамжин өнгөрөх байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар шалгасан тухай тэмдэглэл хийж тасдаж авах ёстой. “В” хэсгийг төвлөрсөн суурин газар тухайн тээврийн хэрэгсэл хүрч буй газар дахь улсын байцаагч, эсвэл захуудын дэргэдэх улсын байцаагч хянаж тэмдэглэгээ хийж хэсгийг тасдаж авах ёстой байдаг гэвч №0032610, 0032545 дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн “Б”, “В” гэсэн хэсгүүд байна тэгэхээр тээвэрлэлт хийгээгүй гэж харахаар байна. гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй хугацаа нь 2019 оны 07 дугаарс арын 02-ны өдрийн 21 цаг 50 минутанд дууссан хүчинтэй хугацаандаа тээвэрлэлт хийж чадаагүй бол 1 удаа дахин 24 цагийн хугацаагаар гарал үүслийн гэрчилгээг сунгуулж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

Гэрч Гбын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Иргэн Э.Тийг “Сансар хараа” ХХК-ны хашаанд палкаа ачиж байхад нь би хажууд нь байсан. Тэгээд ачаагаа ачаад дуусахаар нь би бүртгэж тоолж үзээд гарал үүслийн гэрчилгээг нь тэр дор нь бичиж өгсөн. мөн тэгэхэд иргэн Тээс гадна Мандал сумын иргэн Жс гэх хүнд бас гарал үүслийн гэрчилгээ бичиж өгч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-р хуудас/

Гэрч Б.Бөийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдөр захирал Атгийн т.кровн маркын 09-09 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь гуйж аваад Говьсүмбэр аймагт байхад Ат захирал надруу утасдаад машины голын хайрцаганд байгууллагын тамга байсныг чи аваад явсан байна нэг бол тамгаа нааш нь аваад ир эсхүл хүнээр нааш нь явуул гэж хэлсэн. Би Говьсүмбэр аймагт бүр хөдөө газар явж байсан болохоор тэр даруйд нь байгууллагын тамгыг нааш нь өгч явуулах боломжгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр наашаа Улаанбаатар хотруу явсан. Би Улаанбаатар хотод тэр оройдоо ирээд шууд наашаа Мандал сумруу явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-р хуудас/

  1. оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт:

                “...4 метрийн урттай хуурай, Шинэс мод 82 ширхэг, 4 метрийн урттай, хуурай, Шинэс мод 66 байна. 15х30 см хэмжээтэй палк мод 1 ширхэг нь 30,000 төгрөг байх бөгөөд 82ш х 30,000 төгрөг =2,460,000 төгрөг, 20х20 см хэмжээтэй палк мод 1 ширхэг нь 20,000 байх бөгөөд 66 х20,000= 1,320,000. "Хино" загварын 15-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 30,000,000. Эд зүйлийн үнэлгээ нь 33,780,000 төгрөг болж байна..." гэх дүгнэлт /хх-ийн 47 хуудас/

 

            Яллагдагч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:  "...Жс бид хоёр гарал үүслийн гэрчилгээг харахад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэг хоног хүчинтэй гэсэн байсан тэгээд гарал үүслийн гэрчилгээний бэлтгэн нийлүүлэгч хэсэг дээр гарын үсэг зураад, тамга дарсаны дараа сунгуулна гэж байсан тэр захирал Атг ирэхийг хүлээж байсан юм. Улаанбаатар явчихсан удахгүй очлоо гээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34, 35, 58-р хуудас/ болон

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 60 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 63 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээр Э.Тт холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос хууль бусаар мод бэлтгэх буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэнийг шүүн хэлэлцэж шүүгдэгч Э.Тийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар улсын яллагчаар оролцож байна. Мандал сумын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил түүний үр дагавар яагаад энэ гэмт хэрэгт Тийг буруутгаад байгаа юм ямар нотлох баримт байгаа юм гэм буруутай юу гэсэн асуудлыг хэлэлцүүлье. Мандал сум өөрөө эдийн засгийн хувьд нилээн том, хүн амын бөөгнөрөл суурьшсан нутаг дэвсгэрийн 60 гаруй 70 орчим хувь нь ойн сангаар бүрхэгдсэн үүнийг дагаад мод модон материал үйлдвэрлэх, тээвэрлэх, зөөвөрлөх үйл ажиллагаа олноор байдаг том суурин гэдгийг бүгд мэдэж байгаа. 2015 оны шинэчилэн найруулсан эрүүгийн хууль 2017 оны шинэчилэн баталсан эрүүгийн хуулиар шүүгдэгч Тийн гаргаж байсан зөрчлийг эрүүлжүүлж гэмт хэргээр тооцож хууль тогтоох байгууллагаас тогтоосон өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө ойн тухай хуульд зааснаар энийг зөрчилд тооцож байсныг зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл батлахдаа гэмт хэрэг болгож хууль тогтоогч нар тогтоосон өөрөөр хэлбэл ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, ойгоос гэрээгүйгээр мод бэлтгэсэн, эрхийн бичгийн нөхцөл болзлыг зөрчиж мод бэлтгэсэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг худалдсан, тээвэрлэсэн, худалдан авсан, бэлтгэсэнийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн байгууллага ажиллаж байгаа би өмнө бол ойчидын зөвлөгөөн хийж энэ асуудлыг маш тодорхой өөрсдөд нь тайлбарлаж өгсөн. Тийг хааяа нэг мод тээвэрлэдэг гэхийн бол энэ шиг худлаа үг байхгүй ээ хавтаст хэрэгт энэ талаар байхгүй болохоор би ярихгүй байна. Баяраа гэж хэн билээ Нэргүй гэж хэн билээ чи хэн билээ эхнэрийн чинь ах хэн билээ гээд ярьвал энэ шиг худлаа юм байхгүй та мод модон материал тээвэрлэж амьдралаа залгуулдаг ийм л хүн энийг үгүйсгэх арга байхгүй. Мод модон материал тээвэрлэж болно орлого олж болно шударга худалдан авагч байж болно гэхдээ бид өнөөдөр хүрээлэн байгаа орчны эсрэг ялангуяа хууль хэрэгжиж байгаа энэ үед өөрөө ямар ачаа тээвэрлэж байгаа билээ би ямар эрхтэй билээ ямар үүрэгтэй билээ гэдгээ мэдэх үүрэгтэй. 2018 оноос өмнө чамгүй олон мөрдөн байцаалт явуулсан бүгд Хэрхэд Дэлгэрийнд очих гэж байсан, эсвэл бүгдээрээ Бороогийн гол явж байшин барих гэж байгаа гээд надтай таардаг л байсан Т надтай таарч байсан зрчилдөө арга хэмжээ авхуулж байсан гарал үүслийн гэрчилгээ байхгүй орон нутагтаа явж байна гэсэн ганц үгээр л явж байсан. Орон нутагтаа хяналтын хуудсаар явна гэж хуульд байхгүй сонин юм зохиогоод төрийн захиргааны байгууллага ч ийм хандлага гаргаад байгаа бид нар орон нутагтаа явж байна хяналтын хуудсаар явах ёстой айлд очих гээд явж байна, шаварт суусан машин татах гээд явж байна. Гэтэл эрүүгийн хуулинд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал худалдах, худалдан авах, тээвэрлэхийг гэмт хэрэгт тооцсон энэ хууль хүчин төгөлдөр байгаа. Энд хяналтын хуудас хамаарахгүй. Т байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А\157 дугаартай тушаалаар мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг баталсан энэ журмын 6.6 дугаар зүйл дээр нь хугацаа хэтэрсэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэж явж байгааг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан гэж хэлнэ гээд маш тодорхой заасан байгаа Т энэ машиныг Ганзаяа гэдэг айлын хашаанд тавиад байх шаардлага байхгүй. Гарал үүслийн гэрчилгээг нэгэнт эрх бүхий байгууллага ойн анги гарал үүслийн гэрчилгээ олгосон л бол явах эрхтэй тэрний ард тамга шаардлагатай юу гэдэг хүчин төгөлдөр бус биш нэгэнт эрх бүхий төрийн захиргааны байгууллага тамга дараад гарал үүслийн гэрчилгээ олгосон бол энэ хүчин төгөлдөр тэр дотор байгаа бэлтгэн нийлүүлэгчийн тамга байх ёстой юу байх ёсгүй гэдэг асуудал нь зөрчлийн асуудал ийм л юм байгаа. Одоо Мандал сумын хэмжээнд юу яригдаж байна хяналтын хуудас нэртэй цаасаараа мод илүү тээвэрлэсэн илүү тээвэрлэсэн модоо хугацаа хэтэрсэн гарал үүслийн гэрчилгээгээр 2-3 удаа явдаг эсвэл Дорноговь, Замын-Үүд рүү 3 хоног мод зөөнө гэж гэрчилгээ авдаг гээд энэ гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийг таслан зогсоох зорилготой бид нар хууль хэрэглэхэд эргэлзээ төрж байгааг үгүйсгэхгүй. Тийм учраас Т бол энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн өөрөөр хэлбэл мэдэж байсан гэж үзэж байна. Тт эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй өөрөөр хэлбэл Тийн гаргасан факт нь яг өөрөө байж байгаа тэрнээс биш тэр Сансар Хараа ХХК-ны захирал Атгийн тамга  байна уу байхгүй юу нь энэ гэмт хэргийг хаацаалах үйлдэл биш юмаа тийм учраас тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Цаашид бид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтээ нилээн тэмцэл явуулах таслан зогсоох үүрэг хүлээж байгаа учраас энэ гэмт хэргийг гэм буруутайд тооцох ёстой гэж харж байна гэх дүгнэлт.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ......Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн эрх ашгийг хамгаалж өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна. Улсын яллагч эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэлт хийсэн гэм буруутай гэж үзэж байна. Би улсын яллагчтай санал нийлэхгүй байна би бол гэм буруутай гэж харахгүй гэм буруугийн тал дээр эргэлзээ байна гэж харж байна яагаад гэвэл монгол улсад бүх салбаруудтай холбоотой хууль үйлчилж байгаа энэ мод модон материал байгаль орчинтой холбоотой ойн тухай хууль Монгол улсад үйлчилж байгаа. Миний үйлчлүүлэгч Э.Т нь 2019 оны 07 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө гарал үүслийн гэрчилгээгүйгээр 148 ширхэг шинэс мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон байгаа улсын яллагч гэм буруутай гэж яллаж байна энэ дээр би эргэлзээ төрж байгаа ойн тухайн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг сум хот суурингийн хооронд тээвэрлэ, худалдахад мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олгоно гэсэн заалт байгаа тэгэхээр өөр аймаг сум хотод тээвэрлэх бол заавал гарал үүслийн гэрчилгээг авах шаардлагатай байгаа гэтэл энэ хэрэг орон нутагтаа явж байсан. Ойн тухайн хуулийг Монгол улсын эрүүгийн хууль хамгаалж байгаа гэж би ойлгож байгаа яагаад бэ гэхээр өөр аймаг суманд Улаанбаатарт гэдэг юмуу Баянчандмань гарал үүслийн гэрчилгээгүйгээр явсан бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэж үзэх үндэслэл байгаа тийм учраас би ойн тухай хууль зөрчигдөөгүй ойн тухай хуулийн дагуу явж байсан гэж үзэж байна. Т бол гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн 07 дугаар сарын 01-ны өдөр явах байсан гэвч байгууллагын тамга байгаагүй би тамга хүлээгээд хугацаа өнгөрсөн учраас 1-т байгууллагын тамга даруул, 2-т хугацааг сунгуулна  гэсэн байдлаар байсан гэж мэдүүлдэг энэ ч үнэн  мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэж би үзэж байгаа яагаад гэвэл мөрдөн байцаалтын шатанд гэрч Бөийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр Тийг яваагүй явах гээд хүлээж байсан нь нотлогдож байгаа иймд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна орон нутагтаа явсан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг удирдлага болгох, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмуудыг баримталж хэргийн цагаатгаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Энэ хэргээс байгаль экологид ямар хохирол учирсан юм бэ ямарч хохирол учраагүй Т энэ палкыг Сансар Хараа ХХК-наас худалдан авсан шударга худалдан авагч, энэ компани нь ойгоос зохих зөвшөөрлөөр бэлтгэсэн байдаг энэ бүхэн хэрэгт авагдсан байдаг тэгэхээр энийг хэрэг гэж үзэхийн бол хэлбэрийн төдий байна гэх дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад...........Шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар  хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн  агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал цагаатгасан үндэслэл..............................

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос…Шүүгдэгч Э.Тийг  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өглөөний 06 цагийн үед " Хино" маркын 15-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр  хугацаа нь дууссан гарал үүслийн гэрчилгээгээр 148 ширхэг 25.32 м3 шинэс мод тээвэрлэсэн гэмт хэрэгт, гэм буруутайд тооцуулахаар шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүгдэгч Э.Т нь Ойн мэргэжлийн байгууллага болох Сансар хараа ХХК-иас худалдан авсан 148 ширхэг нойтон шинэс  4 метрийн урттай палк ачсан Хино загварын 15-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслэлээ   Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг  Хэрх 4 дүгээр багт  байдаг Ганзаяагийн хашаанд байрлуулахаар явах замдаа Прокурор Эрхэмбаатартай таарч журамлагдсан............ гарал үүслийн гэрчилгээнд  2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэг хоног хүчинтэй гэсэн байсан тэгээд гарал үүслийн гэрчилгээний бэлтгэн нийлүүлэгч хэсэг дээр гарын үсэг зураад, тамга дарсаны дараа сунгуулна гэж байсан тэр захирал Атг ирэхийг хүлээж байсан юм”....гэх мэдүүлэг /хх-ийн 34, 35, 58-р хуудас/.

Гэрч Бшийн..................“В” хэсгийг төвлөрсөн суурин газар тухайн тээврийн хэрэгсэл хүрч буй газар дахь улсын байцаагч, эсвэл захуудын дэргэдэх улсын байцаагч хянаж тэмдэглэгээ хийж хэсгийг тасдаж авах ёстой байдаг гэвч №0032610, 0032545 дугаартай гарал үүслийн гэрчилгээнүүдийн “Б”, “В” гэсэн хэсгүүд байна тэгэхээр тээвэрлэлт хийгээгүй гэж харахаар байна. гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй хугацаа нь 2019 оны 07 дугаарс арын 02-ны өдрийн 21 цаг 50 минутанд дууссан хүчинтэй хугацаандаа тээвэрлэлт хийж чадаагүй бол 1 удаа дахин 24 цагийн хугацаагаар гарал үүслийн гэрчилгээг сунгуулж болно... гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-р хуудас/  Гэрч Гбын Иргэн Э.Тийг “Сансар хараа” ХХК-ны хашаанд палкаа ачиж байхад нь би хажууд нь байсан. Тэгээд ачаагаа ачаад дуусахаар нь би бүртгэж тоолж үзээд гарал үүслийн гэрчилгээг нь тэр дор нь бичиж өгсөн. мөн тэгэхэд иргэн Тээс гадна Мандал сумын иргэн Жс гэх хүнд бас гарал үүслийн гэрчилгээ бичиж өгч байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-р хуудас/  Гэрч Б.Бөийн ...............Би 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдөр захирал Атгийн т.кровн маркын 09-09 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь гуйж аваад Говьсүмбэр аймагт байхад Ат захирал надруу утасдаад машины голын хайрцаганд байгууллагын тамга байсныг чи аваад явсан байна нэг бол тамгаа нааш нь аваад ир эсхүл хүнээр нааш нь явуул гэж хэлсэн. Би Говьсүмбэр аймагт бүр хөдөө газар явж байсан болохоор тэр даруйд нь байгууллагын тамгыг нааш нь өгч явуулах боломжгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр наашаа Улаанбаатар хотруу явсан. Би Улаанбаатар хотод тэр оройдоо ирээд шууд наашаа Мандал сумруу явсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Э.Тэнгэс нь ойн мэргэжлийн байгууллага болох Сансар хараа ХХК-иас палк мод худалдан авч Улаанбаатар хот руу тээвэрлэхээр гарал үүслийн гэрчилгээтэй байсан нь  /ХХ-20/ талд авагдсан “Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ” уг гэрчилгээний хяналтын хэсгийн “Б” “В” таслагдаагүй байгаа нь тээвэрлэлт хийгдээгүй  гэж үзэхээр байна гэх гэрчийн мэдүүлэг,  гарал үүслийн гэрчилгээний бэлтгэн нийлүүлэгч хэсэг дээр гарын үсэг зураад, тамга дарсаны дараа сунгуулна гэж байсан тэр захирал Атг ирэхийг хүлээж байсан юм.  Сансар хараа ХХК-ны тамга нь машинд байсан, машин нь өөр газар луу явсан шалтгаанаар тамгаа хүлээн рамны хашаанд байсан машинаа хөдөлгөж  Мандал сумын хэрх багт айлын хашаанд байрлуулахаар явах замдаа шалгалттай таарч журамлагдсан гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг нь үндэслэлтэй байна.Шүүгдэгч Э.Тэнгэс нь гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу бичүүлсэн, бэлтгэн нийлүүлэгч компаний тамга хүлээн, тамга дарагдсаны дараа тээвэрлэлт хийгдэнэ гэдгээ мэдэж байсан гэмт хэрэг үйлдэх  субьектив санаа  тогтоогдоогүй, байгаль эклогид хохирол учраагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан  хэргийн бодит байдлыг тогтоогдоогүй, нотлох баримтууд эргэлзээтэй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15дугаар зүйлд зааснаар ............хэрэгт хамраалтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч  шүүгдэгчийн гэм буруутай  эсэхэд эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Э.Тэнгэсийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй байна.  

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалаар батлагдсан ”Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын  6.6. Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн,тээвэрлэсэн гэж заасныг  зөрчсөн  тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь эрүүгийн хуулиар тодорхойлогдсон гэмт хэрэгт тооцогдохгүй.Шүүгдэгч Э.Т нь 148 ширхэг 25.32 м3 шинэс модон палкыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн улмаас байгаль экологид  хохирол, хор уршиг учраагүй, нийгэмд аюултай үйлдэл биш байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  /гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй/ үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй  болгож цагаатгах нь зүйтэй байна.

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд ургийн овогт Энхбаатарын Тд холбогдох 1932001280165 тоот эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Тийг цагаатгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл болон, 148 ширхэг 25.32 м3 шинэс модон палкыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож машин, шинэс модон палк зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгох, Э.Тийн 559728 дугаартай жолоочийн үнэмлэх, Б.Мбын  01654222 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг  эзэмшигч нарт нь буцаан олгох, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүйг тус тус тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь  хэсэг, 36.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд ургийн овогт Энхбаатарын Тд холбогдох 1932001280165 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Тийг цагаатгасугай.

2. Энэ хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгө болох Б.Мбын эзэмшлийн 15-20 УНХ улсын дугаартай “Хино” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх  тухай тогтоол, 148 ширхэг 25.32 м3 шинэс модон палкыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын  тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 15-20 УНХ улсын дугаартай “Хино” загварын тээврийн хэрэгслийг * тоотод оршин суух хаягтай, Харцагууд ургийн овогт Батсүхийн Мб /РД:*/-д, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын  тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 148 ширхэг 25.32 м3 шинэс модон палкыг * тоотод оршин суух Цэнд ургийн овогт Энхбаатарын Т /РД:*/-д тус тус буцаан олгосугай.

            3. Э.Тийн 559728 дугаартай жолоочийн үнэмлэх, Б.Мбын  01654222 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус буцаан олгосугай.

4. Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдсугай.

5. Э.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар  өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ