Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 641

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Л.Зумпэрэлмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаа би 2017 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн гаргасан хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар нь Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаад холбогдуулан “2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000002 индекстэй, 0120049 дугаар шийтгэврийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт гаргасан байна. 

Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Л.Зүмпэрэлмаа нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаагийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000002 индекстэй, 0120049 дугаар шийтгэврийг өөрчлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаагийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000002 индекстэй, 0120049 дугаар шийтгэврийг өөрчлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                        Н.ДОЛГОРСҮРЭН