| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0171/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 171
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003210252 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэйулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-12-20 тоотод 2019 оны 04 сарын 01-ний өдөр Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр оройн 21 цагийн үед би ажил тараад таксинд явж байсан юм. Тэгээд Баянхонгор сумын 3 дугаар баг 9-9 тоотод байх гэрээр ороход манай амбаар дотор гэрэл гарч хүмүүс хоорондоо юм яриад байхаар нь гэрэл тусгаж харахад 20 литрийн тогоо гартаа барьчихсан миний өөдөөс гарч ирэхээр нь миний уур хүрч шанаа орчимд цохитол Б өнхөрч унаад босоод ирэх үед нь харахад толгой нь хагарчихсан байсан. Би тухайн үед цусыг тогтоож өгөөд уучлалт гуйгаад бид хоёр хоорондоо тохирч би хэдэн төгрөг өгч нэг шил архи гаргаж өгөөд маргааш нь уулзахаар болж салж явсан... Тэд нар согтуу юм шиг л харагдаж байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би найз охины хамт арван мянгатын голоор явж байгаад З, Эрдэнэцогт хоёр таарахад З манай гэрт очъё гэж хэлсэн тухайн үед Эрдэнэцогтын эхнэр ирж Эрдэнэцогтыг авч явсан тэгээд хамт Зын гэрт нь очтол З хашаан дотор байх амбаар дотроо ороод тогоогоо зарна нэг шил архиар өгнө гэж хэлсэн тэгж байхад дүү Э орж ирээд хулгайч гэж хэлээд та нар юу зарах гэж байгаа юм гэж хэлээд шууд зодож миний толгой руу цохиж хоёр удаа толгой хагалсан. Гараараа цохиод байсан тэгээд миний толгой хагарч цус гарсан тэгээд намайг машинтай авч яваад айлд очиж миний цусыг угааж өгөөд өөрөө нэг шил архи авч өгөөд нэг уучих гэж хэлээд уулгасан. Би эхнэрээ дагуулаад гэртээ харьсан тэгээд унтах гэсэн чинь цус шүүрээд тогтохгүй байхаар нь би шууд нэгдсэн эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан тэгж байхад цагдаа ирсэн. Миний толгой хагарч таван оёдол тавиулсан. гэх мэдүүлэг / хх-ийн 10-16 /
4. Гэрч Б.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр айлд засвар хийж байгаад оройн болсон хойно дуусгаж тэр айлд ороход надад 20000 төгрөг нэг шил архи өгсөн. Би нэг шил архи ууж талд нь оруулаад айлын хүн уухгүй байхаар нь хагас шил архиа авч тэднийхээс гараад Арван мянгатын гудамж уруудаад гэртээ харих гэж явж байхад Б.Б явж байж таарсан тухайн үед мэнд мэдээд байж байхад надад ажил явдал гарсан том тогоо байна уу гэж асуухаар нь тухайн үед манай ээжийн хэрэглэж байсан том тогоо дүү Б.Эын амбаарт байгаа байх үзэх үү гэж хэлсэн тэгээд Б.Б бид хоёр Баянхонгор сумын 3 дугаар баг 12-21 тоотод байх хашаанд ороод амбаар дотор тогоо үзэж байтал гэнэт юун хулгайч нар бэ гэж манай дүү Эын дуу гарч гэрэл тусгаж байсан Б.Быг цохиж Б амбаар дотор унасан. Тэгээд би дүүд хандаж чи яаж байгаа юм бэ гэж ах хүний хувьд дүүдээ хэлж загнаж байтал Б.Б босож ирээд явлаа гэсэн тухайн үед Бы толгойн ар хэсэгт хагарсан байсан тэгээд би гэрт орж хөвөн авч толгой дээр нь шатааж тавьж цусыг тогтоосон дүү Э Баас уучлалт гуйгаад би эр хүмүүс эвлэрсэн байх гэж бодоод гэртээ харьж амарсан. гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 08-ний өдрийн 238 дугаартай шинжээчийн:
1. Б.Бы биед толгойн дагзны зүүн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/ болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Эын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 55-60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Эын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-12-20 тоотод 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Быг гэрийн амбаараас нь эд зүйл хулгайлж байна гэж андуурч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Бы мэдүүлэг, гэрч Б.Зын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Эт хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Харин хэрэгт хохирогч Б.Баас гаргаж өгсөн гавлын ясны рентген зураг, эмчийн тодорхойлолт зэргийг мөрдөгч хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд уг зургийг эд мөрийн баримтаар тооцоогүй тул хэрэгт байгаа болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Эт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Эын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Эт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ