| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00417/И |
| Дугаар | 417 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 417
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 17-260 тоотод оршин суух Хорьд овогт Дашлодойн Ганхүлэгийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Д.Ганхүлэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Ганхүлэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын 8-н жилийн сургуульд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл багшаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын дунд сургуульд газар зүйн багшаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын 10-н жилийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон гарсан тушаал олдохгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ганхүлэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 8-н жилийн сургуульд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл багшаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын дунд сургуульд газар зүйн багшаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын 10-н жилийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Уянга сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын Д.Ганхүлэгийн цалингийн талаар гаргаж өгсөн тодорхойлолтууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8-н жилийн сургуулийн захирлын 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай,1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай, 1983 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай, 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалууд, Өвөрхангай аймгийн ардын боловсролын хэлтсээс хүсэлт гаргагчид 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын сургуулийн захиргаанаас 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 1990 оны 02 дугаар 05-ны өдөр хүсэлт гаргагчид олгосон баярын бичгийн хуулбарууд, Өвөрхангай аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 94 дугаартай тушаал, 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ардын хурлын тэргүүлэгчид, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас хүсэлт гаргагчид олгосон диплом, 1985 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянгаас сумын сургуулийн захиргаанаас хүсэлт гаргагчид олгосон гэрчилгээний хуулбар, гэрч Д.Болд, С.Даваалхам, Ө.Сүхбаатар, Т.Амарбаясгалан нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэйбайна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Хорьд овогт Дашлодойн Ганхүлэгийг Өвөрхангай аймгийн Уянга сумын 8-н жилийн сургуульд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл багшаар, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын дунд сургуульд газар зүйн багшаар, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын 10-н жилийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА