| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0008/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 106.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 172
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга ,
Шүүгдэгч: Г.Л түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Г.Лт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201605000193 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, Г.Л
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Л нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 05 дугаар сарын 27- ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд байрлах тус сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очсон бага насны хүүхэд болох 06 настай Д.Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 06 настай Д.Б нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчимд нас барсан, яллагдагч Г.Л нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн болох 6 настай Д.Б нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г. Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2016 оны 5дугаар сарын 27-ны өглөө багийн эмч А над руу утсаар ярьж надад нэг хүүхэд үзүүлэхээр ирлээ та үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзье чи нааш нь явуулчих гэж хэлээд утсаа тасалсан. Багийн эмчтэй ярьснаас хойш авчирч үзүүлэхийг хүлээгээд ирэхгүй болохоор нь багийн эмч рүү залгасан урд үзүүлж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд ундны цаг болоод би ундандаа явсан. Тухайн хүүхдийг үдээс хойш 15-16 цагийн үед авчирч үзүүлсэн. Д.Б гэх 06 настай эрэгтэй хүүхдийг ээж нь гэх эмэгтэй, Ц, О нар авчирч үзүүлсэн. Тэд ярихдаа Ч эмчид үзүүлсэн дээд шатлал руугаа явуул гэдгийг хэлсэн гэж байсан. Хүүхдийн биеийн байдал дунд ухаантай орчиндоо харьцаатай, арьс салст чийглэг, эрхтэн системийн талаасаа онцын өөрчлөлтгүй, хэсэг газрын үзлэгээр төмсөг бага зэрэг хавагнасан, зүүн хонго дээр үрэвслийн шинж илэрсэн байсан. Хүүхдийг үзүүлсэн хүмүүс аммокциллин өвдөлт намдаах ибупрофен авсан байгаа гэж хэлэхээр нь наад эмнүүдээ үргэлжлүүлээд хэрэглэ дээрээс нь сепитлин нэмж аваарай гэдгийг хэлсэн. Мөн тариагаар өвдөлт намдаах эмийг хэрэглэж болно. 4 цаг барина шүү. Эмийг 6 цаг тутамд ууна гэдгийг хэлсэн. Хүүхдийг авчирч үзүүлсэн хүмүүс танай машинаар аймгийн төв хүргүүлье гэж хэлсэн. Би манай эмнэлгийн машин аймгийн төв рүү хүнд хүн аваад явсан байгаа ирээгүй байна гэж тайлбарласан. Тэдэнд өөр унаа хайгаад явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэд эмнэлгээс бензин хийж өгөх үү гэхэд өгнө гэж хэлсэн. Би талийгаачийн ар гэрийн хүмүүст Ж ах аймгийн төв явах сураг байна лээ та нар яриадах уу гэж хэлсэн. Тэгтэл Ц эгч манай ангийн хүүхэд байгаа юм би утасны дугаарыг нь мэднэ гээд Ж жолооч руу ярьсан. Тэнд байсан хүмүүс жоохон удаан явдаг юм гэж байсан. Би хүүхдийг үзээд өвчтөн илгээх 13А маягтийг бичиж өгсөн. Ц эгч хүүхдийг Р эмчид үзүүлье гээд эмнэлгээс гарч явцгаасан. Ж ахтай би эмнэлгийн урд таарч уулзсан. Өвдсөн хүүхэд байгаа та аваад яваарай бензин маслыг өгнө гэж хэлсэн. Тэгсэн хүнтэй бол явна гэж байсан. Талийгаач хүүхдийг үзүүлсний маргааш өдөр нь Ц эгч над руу утсаар залгаж хүүхдийн зардлыг өгөх юм уу гэж асуусан. Тэгэхээр нь бензин маслыг өгнө гэдгээ хэлсэн. 2016 оны 5 сарын 28-ны өдөр багийн эм А над руу залгаж яриад хүүхэд хордлоготой байна өвдөлт намдаах, хордлого тайлах тариа хийчих үү гэж асуусан. Тэгэхээр нь хийчих гэж хэлсэн. Мөн бага эмч Р эмчид үзүүлнэ түүнийг ирэхийг хүлээгээд байж байна гэж хэлсэн. Би талийгаач хүүхдэд ногоон тос тавьж боолт хий гэж зөвлөсөн. Тэгсэн Ц эгч өө нээрээ тэгдэг юм билээ гэж хэлж байсан. Хүүхдийг үзүүлж байх үед манай сумд ноолуурын дуудлага худалдаа болж би дуудлага худалдаагаар явж байгаад сумын тамгын газрын дарга Амгаланбаяртай уулзсан. Түүнтэй алхаж байгаад аймгийн төв рүү унаа байна уу гэж асуухад Давгаа ах явна гэж байсан гэж сонсоод түүн рүү утсаар залгаж ярихад хүн олдвол явна олдохгүй бол маргааш гарна гэж хэлсэн. Тэд ногоон тос гэрт байгаа бид тавиад боочихоё гээд тос тавьж боолгоогүй. Өвчтөнг хөнгөн, дунд, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэж ангилдаг. Хөнгөн өвчтөнг эрүүл гэж үзнэ. Дундыг амбулториор, хүндэвтэрийг гадуураар эмчилж болно. Мөн онош тодруулж нэмэлт шинжилгээг хийнэ. Маш хүндийг эмнэлэгт эрэмблэн ангилдаг. Улаан нь маш хүнд учир яаралтай эмнэлэгт хэвтэж эмчилнэ. Ногоон нь эрүүл хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагагүй, цэнхэр нь тулгамдсан хүмүүс биш учир үзэж шинжилж байж шийдвэрлэнэ. Талийгаач хүүхдийн хувьд эмнэлзүйн хувьд дунд эрэмблэн ангилалтын хувьд цэнхэрт багтана гэж үзсэн. Би дээд шатлалын эмнэлэгт үзүүл гэж хэлээд 13А маягт бичиж өгсөн болохоор дээд шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжоор хангасан гэж үзэж байна...Миний хувьд гардаж эмчилгээ хийсэн зүйл үгүй. Харин аммокциллин, ибупрофен эмнүүдийг үргэлжлүүлж уу, мөн дээрээс нь спитлин ав, ногоон тос түрх гэж зөвлөсөн. Талийгаачийн ар гэрийн хүмүүс аймгийн төв рүү яаралтай авч яваа шалтгаан бол талийгаач хүүхдийн төрлийн маарамба хөгшин хэд хоногтоо хар гэж хэлсэн тухай манай багийн эмч надад ярьсан. Мөн вакцинатор сувилагч Энхбаярт ярьсан байсан. Би талийгаачид үрэвслийн эсрэг дархлаа сайжруулах зорилгоор аммокциллин, ибупрофен уулга гэж зөвлөсөн.Талийгаач хүүхдийг нэгдүгээр шатлалаар эмчлэх боломжгүй, онош тодруулах шаардпагатай байсан учир эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр дээд шатлалд явуулья гэж шийдвэр гаргасан учир эмчилгээг гардан хийгээгүй. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гээд талийгаачийн ар гэрийн хүмүүс гарч явсан. Аймгийн төв рүү өвчтөнг тээвэрлэхэд үйлчилгээг бүрэн үзүүлнэ. гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 95-99 хуудас/.
2. Шүүгдэгч Г. Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 27-ны өглөө багийн эмч над руу залгаад энд төмсөг нь хавдчихсан хүүхэд байна та үзээд өгөөч гэсэн. Тэгээд орой 16 цагийн үед Ц ээж, эгч хоёрын хамт орж ирсэн. Би үзээд асуумж бичээд 2 дугаар шатлал руу явуулъя онош нь тогтоогдохгүй байна гээд 13/А бичиж өгсөн. Тухайн үед хүүхдийн биеийн байдал дунд байсан. Манай эмнэлгийн машин аймаг руу явсан байсан учраас унаа олох шаардлагатай. Унааны зардлыг нь даана гэж хэлсэн. Надад үзүүлсний дараа хохирогчийг Р эмчид үзүүлсэн байсан гэв.
3. Хохирогч Ч. Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай хүүхэд 2016 оны 05 дугаар сарын 26- ны өдрөөс өвдөж эхэлсэн гэсэн, би хөдөө мал дээрээ байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 27-ны орой гэртээ ирсэн тэгтэл талийгаач хүүхдийн зүүн хонго дээр юм гараад төмсөгний хэсэг рүү хавдчихсан байсан. Хүүхдийг манай эхнэр болон Ц нар эмчид үзүүлчихээд ирсэн байсан. Эмч үзээд аймаг руу яв, мөн Улаанбаатар хотын Эх нялхасын төв рүү яв гээд өвчтөн илгээх 13А маягт хийж өгсөн байсан. Талийгаач хүү цэцэрлэгтээ хэн нэгэнд цохиулж дэлсүүлсэн, өшиглүүлсэн зүйл байхгүй. Манай хүүхэд цэцэрлэгтээ өдөр болгон явдаггүй,цэцэрлэгт явах дургүй, хөдөө байх сонирхолтой хүүхэд байсан. Цэцэрлэгтээ алдаг оног л суусан. Манай хүүхдийн хэл яриа хэвийн зүгээр ярьдаг байсан. Түүний цэцэрлэг нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тарсан гэсэн. Талийгаач хүүхэд хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр цэцэрлэгтээ явсан. Талийгаач хүүхдэд ямар нэг эм тариа хэрэглэж байгаагүй гэсэн би хөдөө байсан учир тэр болгоныг сайн мэдэхгүй байна...Талийгаач хүүхдийг Л эмчид дахин үзүүлээгүй. Талийгаач хүүхдийг морь унуулдаггүй байсан Л эмчид үзүүлсний дараагаар аймаг руу явна гээд унаа хөөцөлдөөд олдоогүй, хүүхдийн бие цаг өнгөрөх тусам хүндэрсээр бурхан болсон. Талийгаач хүүхдийн бие намайг ирэхэд тааруу, бэлэг эрхтэн нь хавдаад ус гүйлэгнэсэн, зүүн хонго нь хавдсан харагдсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 28-32 хуудас/
...Одоогийн байдалаар 2000.000 төгрөг өгсөн үлдэгдэл 1500.000 төгрөгийг товолсон хугацаандаа төлвөл гомдол санал нэхэмжлэх зүйлгүй энэ асуудлыг энгээд зогсооё...гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 222-224/
4. Гэрч З.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Талийгаач хүүхэд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн өвдсөн гэсэн. Намайг хөдөөнөөс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орж ирэхэд эмнэлэгт үзүүлсэн юм. Намайг хөдөөнөөс ирэхэд хүүхдийн төмсөг бага зэрэг хавдсан байсан. Түүнээс хойш шодой хэсэг рүүгээ ороод хавдаад шээс нь гадагшлахаа больсон. Миний хувьд талийгаач төмсгөө юманд цохисон, дэлссэн, үсэрсэн эсэхийг хараагүй, мөн хэн нэгнээс сонсоогүй. Талийгаачийг амбаар дээр гарсан эсэхийг мэдэхгүй. Би цэцэрлэгтээ тэглээ, ингэлээ гэж дуулаагүй. Хүүхдийг эмнэлэгт үзүүлэхээс өмнө ямар нэг эм тариа авч өгч хэрэглээгүй байсан. Л эмчид үзүүлсэн, тэгтэл Л эмч өвчин намдаах ибуфрупин, амокцеллиныг 6 цагийн зайтай өг гэж өгсөн мөн Эх нялхас яв гээд 13а маягт бичиж өгсөн. Л эмч эмнэлгийн дуудлагын машин аймгийн төв явсан.Та нар хүүхдээ аваад унаагаа олоод яв гэж хэлсэн. Орон нутгийн зорчигч тээвэрт явдаг сумын жолооч Да Ж гэх хүн рүү яриад манай дүүгийн хүүхэд ингэсэн байна аймаг оруулаад өгөөч гэж гуйсан. Ж Лоос асуугаадах бензинийг нь эмнэлэг даах юм болов уу асуугаадах гэхээр нь эмчээс асуухад манайх ганц хүний зардал өгнө манайх бензин даахгүй гэж хэлсэн тэр үгийг Жд хэлсэн. Тэгсэн би явж чадахгүй одоо ноолуурын дуудлага худалдаа болж байна ганц хүн аймаг аваад явна гэж байхгүй одоо хүн олдохгүй гэж хэлсэн. Р эмчид үзүүлнэ гэж Л эмчийн хажууд хэлсэн ярьсан зүйл байхгүй. Р эмчийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хаана байгаа талаар асууж тодруулаад хаана байгааг нь хүнээс олж мэдсэн Р эмчийг манай сумд ирсэн байна гэдгийг мэдээд түүнийг байгаа газарт нь очиж үзүүлсэн. Р эмч үзчихээд одоо аймаг хурдан аваад яв гэж хэлсэн. Би Р эмчид эмнэлгийн машин аймаг явчихсан тэгээд унаа олддоггүй гэж хэлсэн. Тэгтэл ийм хүнд хүүхдийг хурдан авч явах хэрэгтэй гэж хэлсэн. Р эмчид их эмч хамт явахгүй гээд байна гэдгийг хэлсэн. Тэгтэл тийм зүйл байхгүй, эмчтэй яв гэж хэлсэн. Р эмчийн хэлсэн үгийг Л эмчийн гар утас руу залгаж хэлсэн. Тэгсэн эмч унаагаа олчих явъя гэж хэлсэн. Р эмч Цагаанаа гэх айлд байсан. Тэр айлд нь очиж хашааны гадаа машин дотор үзүүлсэн. Эм тариа хэрэглэх талаар зааж зөвлөсөн зүйлгүй. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэг орж Л эмчид үзүүлэх үедээ талийгаачийг 2 хоногийн өмнө амбаар дээр явж байсан тухай яриагүй, Л эмч зөвлөгөө өгөхдөө ногоон тос тавь гэсэн аналгин, деммидрол хийлгэж уулгасан зүйл байхгүй. Л эмчид би хүүхдийг амбаар дээр явж байсан тухай яриагүй харин Дийн хамар хашааны хүн болох Оюунчимэг гуай хүүхдийг амбаар дээр гүйж явсан тухай ярьж байсан. Л надад ярихдаа би 13а -г нь бичээд өгье даруйхан аваад яв гэж хэлсэн. Да Жтай ярих болсон нь би өөрөө санаад түүн рүү залгаж ярьсан. Л эмч Жыг явна гэж хэлсэн ярьсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 33-37 /
...талийгаач хүүхдэд эмчид үзүүлэхийн урд шөнө нь ибуфрупин, амокцеллиныг уулгасан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь эмчид үзүүлсэн, тэгтэл дээрх эмүүдээ үргэлжлүүлээд уулга, ногоон тос авч түрх гэж хэлсэн. Төмсөг гуянд боолт хий гэж хэлээгүй. Талийгаач хүүхдийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Р эмчид үзүүлчихээд Л эмч рүү утсаар залгаж Р эмчид үзүүллээ, эмчээ аваад яаралтай яв гэж хэллээ гэж хэлсэн. Тэгтэл өө тэгж байна уу унаагаа олоодох би хамт явъя гэж хэлсэн. Хүүхдийн биеийн байдпыг асууж Л эмч утсаар яриагүй. эмнэлэгт хэвтүүлнэ эмчилгээ хийнэ гэж хэлсэн ярьсан зүйлгүй. Л эмч талийгаач хүүхдэд эмчилгээ хийгээгүй. Ж ах руу би өөрөө утсаараа ярьсан. Л эмч нэг хүний зардал өгнө та нар өөрсдөө унаа олоод яв эмнэлгийн машин аймаг явчихсан байгаа гэж хэлж байсан. Аналгин, демидролыг хийлгэх үү, дээрх 2 тарианы хугацааны талаар тийм ийм гэж яриагүй Би Л эмчээс үрэвсэл зогсоож, өвчин намдаах тариа байдаг бол хийгээд өгөөч гэдгийг гуйсан тэгтэл хийж өгөөгүй.Би тэгж хэлээгүй, Тухайн үед би тэр өдөр буюу хагас сайн өдөр сумын төвөөр аймаг явах унаа хайгаад явж байгаад олоогүй юм. Тэгээд бүтэн сайны өглөө эрт жолооч Дагватай явахаар болж тохирч байсан юм. Хагас сайн өдөр гарах гэсэн чинь оройтчихлоо гэж жолооч Дагва хэлж байсан.Тухайн үед би Л эмчийг өвчин намдаах үрэвслийг нь дарах тариа хийгээд өгөөч гэж хэлсэн. Хийж өгсөн юм байхгүй...”гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 85-86 хуудас/
5. Гэрч Ч.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай хүүхэд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өглөө ээжээ миний бөгс өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгэхэд талийгаачийн бөгсийг үзэхэд түүний зүүн талын хонго дээр толгойгүй хавдар харагдсан төмсөг шодой нь хавдаагүй байсан. Талийгаач хүүхэд амбаар дээр гараагүй цэцэрлэгтээ хэн нэгэнд төмсөг хэсгээрээ юманд цохиулж, дэлсүүлсэн, өшиглүүлсэн зүйл байхгүй манай хүүхэд цэцэрлэгтээ өдөр болгон явдаггүй цэцэрлэгт явах дургүй хөдөө байх сонирхолтой хүүхэд байсан. Цэцэрлэгтээ явахгүй гээд суухаасаа суухгүй нь их байсан. Манай хүүхэд хэл яриа хэвийн зүгээр ярьдаг байсан. Ээжээ, ааваа, ахаа, эгчээ тэглээ ингэлээ гэж огт юм яриагүй. Түүний цэцэрлэг нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тарсан, манай хүүхэд бөгс өвдөөд байна гэж цэцэрлэгтээ яваагүй, түүнээс хойш яваагүй муу байж байгаад нас барсан. Эмнэлэгт үзүүлэхээс өмнө ямар нэг эм тариа авч хэрэглэж байгаагүй. Талийгаач хүүхдэд маань сумын төв дээр байсан тэр хугацаанд биедээ гэмтэл авахаар янз бүрийн зүйл болоогүй. Л эмчид үзүүлж байхад Р эмчид үзүүлнэ гэж яриагүй. Р эмчийг айлд байхад нь Ц эгч, машины жолоочтойгоо явж очиж үзүүлсэн, тэгэхэд ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй, шууд аймгийн төв рүү яаралтай яв гэж хэлсэн гэсэн. Л эмч ногоон тосыг тавьж боо, мөн үрэвсэл дарж өвчин намдаах ибупрофин, аммоксциллин уулга гэж зөвлөсөн. Аймгийн төв рүү болон Улаанбаатар хот руу явуулах гэсэн унаа олдоогүй, эмнэлгийн машин тэр үед аймгийн төв явсан тэр үеэр ноолуурын дуудлага худалдаа болж байсан учир сумын төвөөс явах хөдөлгөөн бага байсан. Л эмч манай эмнэлгээс нэг хүний зардап өгнө унаагаа өөрсдөө олоодох гэж хэлсэн. Бидэнд унаа олдоогүй Л эмчид дахиж үзүүлээгүй. Харин амьсгал хураасных нь дараа Л эмч багаж хэрэгсэлтэйгээ орж ирж байсан, Өөр эмч нарт үзүүлж зөвлөгөө авсан, эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Ц эгч Л эмчид хүүхдийг явтал эмнэлэгтээ хэвтүүлээд өвчин намдаах тариа хийгээд өгөөч гэж гуйсан тэгэхэд ийм хүнд хүүхэд аймаг руу авч яв гээд байсан. Л эмчид хандан эмнэлэгт хэвтүүлээд өгөөч, тариа хийгээд өгөөч гэхэд зөвшөөрч тариа хийгээгүй. Талийгаачид дээрх 2 тариаг хийгээгүй мөн үйлчлэх хугацааны талаар ярьж зөвлөөгүй. Л эмчид Ц эгч миний хүү унаа тэрэг яах вэ гэхэд өөрсдөө унаагаа ол одоо бараг олдохгүй байх манай машин аймаг явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-44/
....Талийгаач хүүхдэд эмчид узүүлэхийн урд шөнө нь аммокцилин, ибуфурбиныг уулгаж байсан. Тэгээд маргааш өглөө нь эмчид үзүүлсэн. Тэгэхэд дээрх эмүүдээ үргэлжүүлээд уулга, ногоон тос авч түрх гэж хэлсэн төмсөг гуянд боолт хий гэж хэлээгүй. Талийгаач хүүхдийг дахиж үзүүлэх талаар Лхагва- Очир эмчид хэлээгүй. Эмнэлэг дээр авч очоогүй. Хүүхдийн биеийн байдал муудаад байна гэх шинж тэмдэг мэдэгдээгүй харахад хавдартай л байгаад байсан. Тийм богинохон хугацаанд өвчин нь хүндэрнэ гэж бодоогүй муудаж сандаргаагүй гэнэт хүүхэд маань нас барсан Л эмч хүүхдийн биеийн байдлыг асууж утсаар яриагүй эмчилгээ хийж эмнэлэгт хэвтүүлнэ гэж хэлж ярьсан зүйлгүй. Эмчид үзүүлэхэд хүүхдийн биеийн байдал гайгүй байсан эмч хүүхдэд эмчилгээ хийгээгүй. Да.Ж гэх жолооч уруу Ц эгч утсаараа залгаж ярьсан. Л ганц хүний зардал өгнө гэж гэдгийг хэлсэн та нар унаагаа ол гэдгийг хэлсэн түүнээс 2 талаасаа унаа олъё тэгье ингэе гэж хэлээгүй. Ц, Сандаг нар хүүхдээ бүтэн сайн өдөр авч яв гэж хэлсэн ярьсан зүйлгүй. Гадуур тэгж яриад байгаа юм, ор үндэслэлгүй юм. Ямар ч эмчилгээ хийгээгүй...” гэх мэдүүлэг / 2-р хх- ийн 83-84 хуудас/
6. Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай цэцэрлэг 2016 оны 06 дугаар сарын 01- ний өдөр хүүхдийн байрын үйл ажиллагаа явуулаад, амарсан. Талийгаач хүүхэд цэцэрлэгт явж байх хугацаандаа гэмтэл шарх авсан зүйл байхгүй. Хүүхэд надад би өвдлөө гэж хэлж яриагүй. Надад талийгаач хүүхдийг өвдөж зовуурлаж байгаа шинж тэмдэг мэдэгдээгүй. Талийгаач хүүхэд цэцэрлэг дээрээ төмсгөө ямар нэгэн зүйлд цохиж дэлссэн зүйл байхгүй. Талийгаач хүүхэд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирж төгсөлтийн тайлан тоглолтондоо оролцчихоод явсан түүнээс хойш цэцэрлэгтээ ирээгүй...” гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 45-46 хуудас/
7. Гэрч Д.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тухайн үед буюу 2016 оны 05 сарын 26, 27-ны үед байсан байх хэзээ байсныг санахгүй байна нэг эмэгтэй хүн байсан ямар дугаараас залгаж байсныг сайн санахгүй байна хэн байсныг нь сайн таниагүй намайг та аймаг явах уу гэхээр нь би хүн байхгүй байна. Хүн олдвол явна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь сумын их эмч Л залгаад та аймаг явахгүй юмуу гэхээр нь хүн олдвол явна гэсэн чинь тэгээд чимээгүй болчихсон. Тэгээд нөгөө эмэгтэй дахиад над руу залгаад аймаг руу явахгүй юмуу гэхээр нь би тэгвэл хүүхдийн бие ядраад байгаа юм бол сумын эмнэлгээс явах бензиний асуудлыг шийдээд өгчих гэсэн чинь асууя гээд хэсэг байж байгаад буцааж залгаад, сумын эмнэлгээс зөвхөн өвчтөний 10 литр бензиныг л өгнө гэж байна гэсэн. Тэгээд бензиныг шийдэхгүй тэгээд чимээгүй болохоор нь надтай явахгүй юм байх гэж бодсон. Тэр хүмүүс ч өөрсдөө холбогдохоо больсон. Их эмч Л биеэр ирж уулзсан зүйл байхгүй. Утсаар нэг удаа ярьсан. Ярихдаа та аймаг явах гэж байгаа юмуу гэсэн тэгэхээр нь би хүн олдвол явна гэж хэлсэн. Түүнээс бол бензин маслыг шийдэж өвчтөн аваад аймагруу явах талаар ямар нэгэн ярьсан зүйл байхгүй. Их эмч Л надтай ганцхан удаа л ярьсан. Ярихдаа бензин маслыг шийдэж өгье гэсэн зүйл юу ч яриагүй. Та аймаг явах гэж байгаа юм уу гэж асуухад нь би хүн олдвол явна гэж л хэлсэн. Тэгсэн чинь юу ч ярилгүй утсаа салгасан. Тэрнээс хойш надруу дахиж утсаар залгасан ирж уулзсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 49-50 хуудас/
8. Гэрч Ө.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн жолоочоор ажиллаж байна. Би 1979 оноос хойш Баян-өндөр сумын эрүүл мэндийн жолоочоор одоог хүртэл 30 гаран жил ажиллаж байна. Би 2016 оны 05 сарын 26- ны өдрийн 17 цагийн үед сумын их эмч Уртнасан, лаборант Найгалмаагийн нар аймагт семинартай гээд сумаас жирэмсэн эмэгтэйтэй нэг хүүхэд аваад аймаг явсан юм. Тэгээд аймагт эмч нарын семинар нь 2016 оны 05 сарын 27-ны оройн 19 цагийн үед дуусаад цагийн үед Баян-Өндөр сум руу гараад 2016 оны 05 сарын 28- ны шөнийн 03 цагийн үед ирсэн. Тухайн үед 2016 оны 05 сарын 26-ны өдөр намайг аймаг явах гэж байхад сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л Б гэж хүүхдийн бие муу байгаа талаар надад хэлсэн зүйл байхгүй. Намайг Баянхонгор аймагт очсон байхад ч гэсэн надруу хүүхдийн бие муу байгаа талаар ярьж байсан зүйл байхгүй. Би тухайн үед 2016 оны 05 сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг явахдаа сумын Эрүүл мэндийн төвийн албаны 92-16 БНА улсын дугаартай Уаз 469 маркийн машинаар явсан юм. гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 51-52 хуудас/
9. Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би талийгаач хүүхдийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 10 цагт үзсэн, талийгаач хүүхдийг О, Оюунчимэг нар авчирч үзүүлсэн. Хүүхдийг үзэхэд биеийн байдал хүнд, ухаан санаа саруул хөдөлгөөн нь хязгаарлагдмал, орчиндоо харьцаа идэвхитэй биш байсан. Талийгаач хүүхдийн төмсөг нь хавдсан, зүүн өгзөг дээр нь битүү хавдартай харагдсан. Өөр биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Талийгаач хүүхдийг үзээд би их эмч рүү явж үзүүл, эмч эмчилгээ бичиж өгнө, хүүхдийг шууд аймгийн төврүү явуулах байх гэдгийг хэлж ойлгуулаад явуулсан. Би эм тариа бичиж өгөөгүй. Хүмүүсийг явсны дараа эрүүл мэндийн төвийн дарга Л руу утсаар залгаж яриад тань руу төмсөг нь хавдсан хүүхэд явууллаа гэдгийг хэлсэн. Би 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тариа хийх гэж очихдоо үзсэн тэгэхэд талийгаач хүүхдийн төмсөгний хавдар хэвэндээ нэмж бэлэг эрхтэн нь хавдсан байсан хүүхэд миний асуусан асуултанд хариулж байсан хөдөлгөөн нь хязгаарлагдмал хэвээрээ, бөөлжөөд байна, мөн хоол унд идэж уухгүй байна гэдгийг аав, ээж нь хэлж байсан. Хүүхдэд рингер 250 ммл-тэйг дусал судсанд хийсэн түүнээс хойш бөөлжөөгүй гэж гэрийнхэн хэлж байсан би Лоос талийгаач хүүхдэд дусал хийхүү гэхэд хийчих гэсэн Л эмч хүүхэд ирж үзүүлсэнгүй яачихав гэж надтай яриагүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 54-55 хуудас/
10. Гэрч Т.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...талийгаач хүүхдэд би нарийвчилсан үзлэг хийгээгүй, хүүхдийг үзүүлье гээд 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 10-11 цагийн орчимд аваад ирэхээр нь ерөнхий байдпыг харахад хүүхдийн биеийн байдал хүнд, хүүхдийн бэлэг эрхтэн гэрэлтсэн усан хавантай, зүүн талын хонгоны хэсэгт гурилаар хөхүүлэг тавьсан байсан. Талийгаач хүүхдийг надад авчирч үзүүлсэн Ц эгч надад ярихдаа хүүхдийн хонгон дээр буруу харсан толгойтой юм гарсан гэж хэлсэн. Би тэр гарсан зүйлийг нь үзье гэж хэлээгүй, наад хүүхдээ аваад яаралтай аймаг яв гэдгийг хэлсэн. Мөн аймгийн төв рүү авч явахдаа эмч авч яваарай, замдаа нас барчихаж магадгүй шүү, хүнд байна гэдгийг ар гэрийнхэн хүмүүст маш сайн хэлж өгсөн. Ц эгч надад ярихдаа эмнэлгийн унаа алга байна гэж байсан ба би эмнэлгийн унаа харалгүйгээр өөр унаа олоод гарах шаардлагатай, өнөөдөр яв, цаг хугацаа алдаж болохгүй гэдгийг хэлсэн. Би тухайн хүүхдийг хараад оношыг тавьж ямар өвчтэй болохыг шууд тодорхойлж хэлэх боломжгүй харагдсан тийм учраас аймаг руу хурдан явж үзүүл гэдгийг зөвлөсөн. Би тэр хүүхдийг хараад оношыг шууд тодорхойлоод тийм өвчин байна тийм шатандаа явна гэдгийг тухайн үед хэлэх боломжгүй байсан. Аймаг руу авч явахдаа антибиотик өндөр тунгаар авч тариулаад ногоон тосыг төмсөг хуйхнаг орчимд бинт шингээж тавь, яаралтай аймаг руу авч яв гэдгийг хэлсэн. Би тухайн үед Баян-Өндөр суманд хувийн ажлаар очсон байсан. Би талийгаач хүүхдийг сумандаа оччихоод ажлын эхний өдөр яасан бол гээд сураг тавьтал нас барсан гэдгийг олж мэдсэн...”гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 59-60 хуудас/
11. Гэрч, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч С.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Төмсөгний үрэвсэл нь нянгаар халдварлаж үүсгэгдэх, мөн гэмтлийн шалтгаанаар үүсдэг. Тухайн хүнийхээ биеийн байдлаас шалтгаалж халдварын эсрэг эмчилгээ, хордлого тайлах, өвчин намдаах зэрэг эмчилгээг цаг алдалгүй хийх ёстой. Нэгдүгээр шатлалын эмнэлэгт эмчлэх боломжгүй бол 2 дугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх ёстой. Өвчтөнг дараагийн шатлалын эмнэлэгт хүргэхэд гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг...” гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 61- 62 хуудас/
12. Гэрч, Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Ганболдын “...1 дүгээр шатлалын эмнэлгээс 2 дугаар шатлалын эмнэлэгт өвчтөнийг тийм хугацааны дотор шилжүүлнэ гэсэн журам стандарт байхгүй. Гэхдээ яаралтай хүргэх өвчтөнийг хугацаа алдахгүй тээвэрлэж хүргэх ёстой...” гэх мэдүүлэг. / 1 дүгээр ХХ-ийн 65-66 хуудас/
13. Гэрч Б.Сандагийн “...Тухайн үед талийгаачийн ээж нь над дээр ирж үзүүлсэн юм. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүл би наадах чинь ямар ч арга хэмжээ
авч чадахгүй байна. Тэгж хэлээд би явуулчихсан юм. Би тухайн үед бүтэн сайн өдөр унаа олдохгүй байх шүү миний шүү 1 дэх өдөр аймаг руу явах унаа олдох байх шүү яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 88 хуудас
14. Гэрч Ж.Энхбаярын “...Тухайн үед буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд талийгаачийг ээж нь, ээжийнх нь эгчийн хамт эмнэлэг дээр дагуулаад явж байсан юм...бүтэн сайн өдөр над руу Оийн ахынх нь авгай Ариунтунгалаг гэж эмэгтэй над руу яриад нөгөө хүүхэд чинь муу байна хариугүй амьсгаа хураах гэж байна гэж утсаар ярьсан юм. Тэгээд би эхпээд Л эмч рүү залгасан чинь утсаа авахгүй байсан юм...Тэгээд хүүхэд муу байна гэж учир байдпыг хэлсэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 90 хуудас/
15. Гэрч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяагийн “...Сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг Эрүүл мэндийн яамнаас боловсруулан загварыг ирүүлдэг түүний дагуу холбогдох албан тушаалтнуудад танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулдаг юм. Ажлын байрны тодорхойлолтыг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан баталгаажуулдаг юм. Яамнаас боловсруулан ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтын загвар мөн юм...” гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 92 хуудас /
16.Монгол улсын МNS 5081:2013 Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт “...2 дугаар хх-ийн 113-150 хуудас/
17.Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183 тоот “Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” тушаал... гэх тушаал /2 дугаар хх-ийн 157-163/
18. Монгол улсын МNS 4621:2008 Эмчилгээ, оншилгооны түгээмэл үйлдэлүүдийн стандарт.../ 2 дугаар хх-ийн 106-112/
19.Монгол улсын мэргэжилийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлтэнд...
Б. Хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн баримт бичигт тэмдэглэгдсэн байдлыг эслэж их эмч Г.Лын үйлчлүүлэгч П.Д-т үзүүлсэн тусламж үйлчилгээний байдал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МЫ5 5081 : 2013 стандартын 8 дугаар бүлгийн 8.2.1-г зөрчсөн байна.
В. Сумын эмнэлгийн түвшинд тухайн тохиолдолд эмч хүүхдийн өвчний талаар асуумжийг сайтар авч, биеийн байдлыг зөв үнэлж, эмнэлэгт хэвтүүлж эмчилгээг эхлүүлэн, биеийн байдлыг хөнгөвчлөх байсан.
Хэрвээ үйлчлүүлэгчийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж, яаралтай эмчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол эмч биечлэн өвчтөнөө хүргэх ба хэрвээ үйлчлүүлэгч тээвэрлэх боломжгүй, биеийн байдал хүнд нөхцөлд нарийн мэргэжлийн эмч дуудаж тусламж үйлчилгээ авах, шаардлагатай зөвлөгөөг утсаар авч, цаг алдалгүй тусламж үзүүлнэ.
Жич: Энэ асуудалтай холбоотойгоор үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийн тухайд хүүхдийн хонгон дээр хэзээ юм гарсан, төмсөгөөр хэзээ өвдөж, хавдсан, иагадгүй амбаараас унасан эсэх талаараа эмчид үнэн мэдээлэл өгч хүүхдийн гайдлыг зөв үнэлэх, цаашдын асуудлыг шийдвэрлэхэд туслах, мөн аймгийн эмнэлэгт очих талаар зөвлөсөн байхад унаа олдоогүй гэдэг шалтгаанаар яваагүй, хүүхдийн биеийн байдал хүнд үед эмнэлэг, эмчид хандаагүй байна гэж үзэж байна...гэх мэдүүлэг/ 3 дугаар хх-ийн 156-159/
20.Монгол улсын мэргэжилийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлтэнд...
Б. Хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн баримт бичигт тэмдэглэгдсэн байдлыг үндэслэж их эмч Г.Лын үйлчлүүлэгч Д.Бид үзүүлсэн тусламж үйлчилгээний байдал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МNS 5081 : 2013 стандартын 8 дугаар бүлгийн 8.2.1-г зөрчсөн байна.
В. Сумын эмнэлгийн түвшинд тухайн тохиолдолд эмч хүүхдийн өвчний талаар асуумжийг сайтар авч, биеийн байдлыг зөв үнэлж, эмнэлэгт хэвтүүлж эмчилгээг эхлүүлэн, биөийн байдлыг хөнгөвчлөх байсан.
Хэрвээ үйлчлүүлэгчийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж, яаралтай эмчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол эмч биечлэн өвчтөнөө хүргэх ба хэрвээ үйлчлүүлэгч тээвэрлэх боломжгүй, биеийн байдал хүнд нөхцөлд нарийн мэргэжпийн эмч дуудаж тусламж үйлчилгээ авах, шаардлагатай зөвлөгөөг утсаар авч, цаг алдалгүй тусламж үзүүлнэ.
Жич: Энэ асуудалтай холбоотойгоор үйлчлүүлэгчийн асран хамгаалагчийн тухайд хүүхдийн хонгон дээр хэзээ юм гарсан, төмсөгөөр хэзээ өвдөж, хавдсан, магадгүй амбаараас унасан эсэх талаараа эмчид үнэн мэдээлэл өгч хүүхдийн байдлыг зөв үнэлэх, цаашдын асуудлыг шийдвэрлэхэд туслах, мөн аймгийн эмнэлэгт очих талаар зөвлөсөн байхад унаа олдоогүй гэдэг шалтгаанаар яваагүй, хүүхдийн биеийн байдал хүнд үед эмнэлэг, эмчид хандаагүй байна гэж үзэж байна...гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 236-239/
21. Монгол улсын Шүүх шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 491 дугаар.
1. Г.Л нь 6 настай, эрэгтэй Д.Бид шаардлагатай эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлж чадаагүй байна. Г.Л нь хүүхдийг үзэн үнэлж анхны тусламж үзүүлээд, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэн хэрэв оношлож эмчлэх боломжгүй гэж үзвэл дараагийн шатны эмнэлэгт яаралтай шилжүүлэх шаардлагатай байжээ.
2. МNS 5081:2013-д үйлчлүүлэгчийг нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжилийн төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг (ЭМ-ийн сайдын 2009-9-18-ны 307 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэс* шилжүүлэх загвар”-н 1.4) баримтлана гэсэн байх боловч Г.Л нь уг стандартын 8.14.2 дах заалт “Цочмог өвчин, эмгэг, осол, гэмтэл, хордлого төрөх үед эмнэлгийн яаралтй тусламж үзүүлэх өрөөтэй байх ба нэн шаардлагатай яаралтай тусламжийн эм, хэрэгсэл, вакцин, ороох боох материалаар хангагдсан байна. Эмнэлгийн мэргэжилтэн бүр яаралтай тусламж үзүүлэх сургалтад хамрагдаж яаралтай тусламж үзүүлэх ур чадвар эзэмшсэн байна”, “Эрүүл мэндийг хамгаалах технологи. Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд” ММ5 4621:2008 стандартын “Буглаа нээх, хүнд өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх, байнгын хяналт байлгах, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 73-74/
22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1530 дугаартай “...Ажлын байрны тодорхойлолтонд заасан Ажлын байрны үндсэн зорилт...Үйлчлэх хүрээний хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион 'байгуулах...Яаралтай тусламж үйлчилгээг зохион байгуулах гэсэн заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна...Шинжээчийн дүгнэлт № 49-ийн 3,5,7,8,10 -р хариултууд үндэслэлгүй байна. Талийгаач нь зүүн хонгоны идээт нэвчдэст үрэвсэл, халдварын хордлогоор нас баржээ” гэх дүгнэлт. / 1 дүгээр хх-ийн 74-76 хуудас/
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Л нь 6 настай Д.Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5081: 2013 стандартын 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасан “амбулаториор үйлчлүүлэгчдийн үзлэг, оношилгоо, эмчилгээг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу хийнэ”, мөн стандартын 8 дугаар зүйлийн 8.3.3-д заасан “...онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж оношилгоо, эмчилгээг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомж, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж, журам болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан мэргэжлийн үүргийг чанд биелүүлээгүй нь эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих есоор биелүүлээгүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Г.Л нь өвчтнийг үзэж дараагийн шатлалын эмнэлэгт явуулах талаар холбогдох бичиг баримтыг бичиж өгч хохирогчийн ар гэрт арван литр шатахуун олгох талаар ярьсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн зүүн хонгоны идээт нэвчдэст үрэвсэл, халдварын хордлого нь ахуйн аргаар гурилан хөхүүлэг тавих зэргээр хүндэрсэн байх боломжтой гэж дурдсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 762 дугаар дүгнэлтэд “хохирогчийн зүүн хонгоны идээт нэвчдэст үрэвсэл, халдварын хордлого нь ахуйн аргаар гурилан хөхүүлэг тавих зэрэг арга хэмжээний улмаас түргэссэн байх боломжгүй” дүгнэсэн байх тул өмгөөлөгчийн энэ талаарх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Л нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмчээр ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Ч.Дийн хүү 06 настай Бийн төмсөг хавдаж, зүүн талын хонго үрэвссэн байдалтай ирж үзүүлэхэд эрүүл мэндийн холбогдолтой хууль тогтоомж, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж, журам болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан мэргэжлийн үүргийг чанд биелүүлээгүй, өөрөөр хэлбэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлж чадаагүй, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлж, хэвтүүлж эмчлээгүй, яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцан хүргэх, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Д.Б нь нас барсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Дийн мэдүүлэг, гэрч З.Ц, Ч.О, Д.Ж, Ө.Нямхүү, А.А, Т.Р, С.Энхбаяр, А.Ганболд нарын мэдүүлэг болон Стандарчлал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан Монгол улсын стандартын эрүүл мэндийн сум тосгоны эрүүл мэндийн төв сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны амбулаторийн тусламж үйлчилгээ MNS 5081:2013 стандарт, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дүгээр дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 491 дүгээр дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 762 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 121-142 дугаар хуудсанд авагдсан эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дугаар хуудсанд авагдсан цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл. 1 дүгээр хавтаст хэргийн 80-84 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 3 дугаар хавтаст хэргийн 248 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоол, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Ийм учраас шүүгдэгч Г.Лыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн буюу 06 настай Д.Б нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмыг баримтлан дээрх үйл баримт нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул энэ хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Л нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Д.Бийн амь нас хохирсон байдалд хүргэсэн бөгөөд түүнийг эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийх болон дараагийн шатлалын эмнэлэгт хүргэсэн бол амь насыг аврах боломжтой байсан талаар шинжээчийн дүгнэлт дурдсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэсэн зарчмыг шүүх баримтлах зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Лын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан хүндэвтэр гэмт хэрэгт хамаарах бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан “гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан”-ыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Д нь гурван сая таван зуун мянган / 3.500.000 / төгрөгийг хүлээн авсан цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Лт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Лыг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзэж оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Лт оногдуулсан ялыг тэнссэн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлд заасан журмаар хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Г.Л нь тэнссэн хугацаанд сар тутам шийдвэр гүйцэтгэх албанд бүртгүүлэх, байнга оршин суух газраа өөрчлөх, байнга оршин суух газраасаа 7 хоногоос илүү хугацаагаар явах, гадаад зорчих, хяналт тавьж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Лт эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, энэ эрхийг хассан нэмэгдэл ялыг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Эрүүл мэндийн яаманд даалгаж, эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Г.Л нь эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэгт үйлдсэнд тооцогдсон боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн шаардлагад хамаарахгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Г.Л нь 2002 оны Эрүүгийн хуулийн хорин наймдугаар бүлэгт заасан албан тушаалын эсрэг гэмт хэрэг, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан авилгын эсрэг гэмт хэрэгт шийтгүүлээгүй, ба 2002 оны Эрүүгийн хуулийн арван тавдугаар бүлгийн хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д хамаарахгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г. Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Л нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г. Лыг эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар шүүгдэгч Г.Лыг эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Г.Лт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлд зааснаар ялтан Г.Лт оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар ялтан Г.Лт оногдуулсан эмчлэх эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эрүүл мэндийн яаманд тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Л нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ