| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00419/И |
| Дугаар | 419 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 419
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багт оршин суух Поврон овогт Цэдэнжамцайн Батмөнхийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Ц.Батмөнх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Батмөнх шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээрэгзэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батмөнх нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэнээс болоод улсад ажиллаж байсан хугацаа нь тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд Ц.Батмөнхийг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Батмөнх нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 519, 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 226 дугаартай архивын лавлагаанууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Цэгмэдсүрэн, Ш.Түмэндэмбэрэл, Ц.Баатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Поврон овогт Цэдэнжамцайн Батмөнхийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манаачаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА