| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2019/00062/Э |
| Дугаар | 00062 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 00062
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ггаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Балсанжавын Гд холбогдох эрүүгийн 1932000140058 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан,бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогтой Балсанжавын Г. РД: /*/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Б.Г 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пусо” загварын тээврийн хэрэгсэлд 400 боодол прүүс мод болох модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэмт гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: … Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч Э.Тр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 400 боодол прүүс модыг Улаанбаатар хотруу тээвэрлэж явж байгаад саатуулагдсан байгаа. Б.Г нь уг модыг Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК-с худалдан авсан байдаг. * ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас мод бэлтгэх эрхтэй ойн мэргэжлийн байгууллага байгаа юм. Тус байгууллага нь ойгоос мод бэлтгэх эрхтэй ба зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэж боловсруулсан модыг Б.Г нь худалдаж авсан байна. Иймээс Б.Ггын зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэл нь байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулаагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас хуудас/
Гэрч М.Эа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би Тц, Г хоёрт дээрх 400 боодол прүүс модоо зарахдаа гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй, гэхдээ Тцт би “мод зарсан гэх 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарлагийн падан өгөөд, энэ падааныг үндэслэн гарал үүслийн гэрчилгээгээ авах ёстой шүү” гэж хэлсэн. Харин Б.Г дээрх миний хэлснийг тоолгүй ачаатай байсан модоо гарал үүслийн гэрчилгээгүй ачиж явж байгаад цагдаа нарт баригдсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/
Гэрч М.Тц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Б.Ггын модонд гарад үүслийн гэрчилгээ байхгүй. Дээрх модыг худалдаж авахдаа гарал үүслийн гэрчилгээ анхнаасаа аваагүй. Бидэнд уг модыг зарсан хүмүүс уул нь бид нарт гарал үүслийнх нь гэрчилгээг өгнө гэж хэлээд бид нарыг 3 хоног байлгасан. Тэгээд тэдгээр хүмүүс гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгөхгуй байхаар нь бид нар дээрх худалдаж авсан 400 боодол прүүс модоо гарал үүсэлгүйгээр тээвэрлэж яваад цагдаа нарт баригдсан.” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 35 дугаар хуудас/
Гэрч П.Бргийн “...Б.Ггын жолоодож явсан уг машин нь Ггын өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм. Г уг машиныг 2013 билүү 2014 онд худалдаж аваад өөрийн нэр дээр бичиг баримтаа бүрдүүлж улсын дугаар авах гэхээр Сэлэнгэ аймгийн серитэй дугаар олгогдох гээд байсан тул намайг гуйж байгаад манай дүү П.Золбаярын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргуулж Улаанбаатарын дугаар авсан. Тэгэхээр энэ машин нь Б.Ггын өөрийнх нь өмч юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 06-09 дүгээр хуудас/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 17-18, 21-22 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /ХХ-ийн 47 дугаар хуудас/
П.Золбаярын эзэмшлийн 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пуса” маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ хуулбар /ХХ-ийн 61 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 59 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн засан даргын тодорхойлолт /ХХ-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хурууны хээний дардас/ХХ-ийн 62 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 63 дугаар хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдэж байсан тухай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пусо” загварын тээврийн хэрэгсэлд 400 боодол прүүс мод болох модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Иргэний нэхэмжлэгч Э.Тр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 400 боодол прүүс модыг Улаанбаатар хотруу тээвэрлэж явж байгаад саатуулагдсан байгаа. Б.Г нь уг модыг Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Бугант Номин” ХХК-с худалдан авсан байдаг. Б.Ггын зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэл нь байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулаагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас хуудас/, Гэрч М.Эа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Би Тц, Г хоёрт дээрх 400 боодол прүүс модоо зарахдаа гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй, гэхдээ Тцт би “мод зарсан гэх 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарлагийн падан өгөөд, энэ падааныг үндэслэн гарал үүслийн гэрчилгээгээ авах ёстой шүү” гэж хэлсэн. Харин Б.Г дээрх миний хэлсэнийг тоолгүй ачаатай байсан модоо гарал үүслийн гэрчилгээгүй ачиж явж байгаад цагдаа нарт баригдсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/, Гэрч М.Тц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “...Б.Ггын модонд гарад үүслийн гэрчилгээ байхгүй. Дээрх модыг худалдаж авахдаа гарал үүслийн гэрчилгээ анхнаасаа аваагүй. Бидэнд уг модыг зарсан хүмүүс уул нь бид нарт гарал үүслийнх нь гэрчилгээг өгнө гэж хэлээд бид нарыг 3 хоног байлгасан. Тэгээд тэдгээр хүмүүс гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байхаар нь бид нар дээрх худалдаж авсан 400 боодол прүүс модоо гарал үүсэлгүйгээр тээвэрлэж яваад цагдаа нарт баригдсан. Би дээрх модыг “Буганд Номин” компанийн хашаанаас ачуулахдаа ямар нэгэн худалдаж авсан гэх баримт аваагүй...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 35 дугаар хуудас/, Гэрч П.Бргийн “...Б.Ггын жолоодож явсан уг машин нь Ггын өөрийнх нь эзэмшлийн машин байгаа юм. Г уг машиныг 2013 билүү 2014 онд худалдаж аваад өөрийн нэр дээр бичиг баримтаа бүрдүүлж улсын дугаар авах гэхээр Сэлэнгэ аймгийн серитэй дугаар олгогдох гээд байсан тул намайг гуйж байгаад манай дүү П.Золбаярын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргуулж Улаанбаатарын дугаар авсан. Тэгэхээр энэ машин нь Б.Ггын өөрийнх нь өмч юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 06-09 дүгээр хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 17-18, 21-22 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /ХХ-ийн 47 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Г 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пусо” загварын тээврийн хэрэгсэлд 400 боодол прүүс мод болох модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Г 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 400 боодол прусс мод буюу модон материалыг гарал үүслийн эрхийн гэрчилгээгүйгээр хууль бусаар 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пусо” загварын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ггын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч уг гэмт хэргийн улмаас төрийн болон иргэний өмчид ямар нэгэн хохирол учраагүй, эрх бүхий хуулийн этгээдээс уг модыг худалдан авсан тул,бусдад төлөх хохирол төлбөргүй, Шүүгдэгч Б.Г Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 53 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан уг ял шийтгэл нь 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж ял шийтгэлгүй болсон, мөн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн № 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 01 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан хорих ялыг 01 жил 03 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан ба уг ял шийтгэл нь 2009 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж ял шийтгэлгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох П.Золбаярын эзэмшлийн 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пуса” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пуса” маркийн тээврийн хэрэгсэлийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 109 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогтой Балсанжавын Г РД: /*/-д хүлээлгэн өгөх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн журмын хашаанд байгаа 5*7 см хэмжээтэй 400 боодол /боодолдоо 6 ширхэг/ нойтон нарсан прусс модыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 5*7 см хэмжээтэй 400 боодол /боодолдоо 6 ширхэг/ нарсан прусс модыг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо Ривер стоун хотхон № 328 тоотод оршин суух Гавилуун ургийн овогт Мандахын Тц /РД:ТЯ76031101/-д олгох, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдаад:
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогтой Балсанжавын Ггыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггыг 800 нэгж буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггыг торгох ялыг 1 /нэг/ сарын дотор хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох П.Золбаярын эзэмшлийн 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пуса” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 96-67 УНТ улсын дугаартай “Мицубиши Пуса” маркийн тээврийн хэрэгсэлийг *тоотод оршин суух хаягтай, Боржигон овогтой Балсанжавын Г /РД:*/-д, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн журмын хашаанд байгаа 5*7 см хэмжээтэй 400 боодол /боодолдоо 6 ширхэг/ нойтон нарсан прусс модыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 5*7 см хэмжээтэй 400 боодол /боодолдоо 6 ширхэг/ нойтон нарсан прусс модыг *тоотод оршин суух Гавилуун ургийн овогт Мандахын Тц /РД:*/-т тус тус буцаан олгосугай.
6.Шүүгдэгч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.