Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 422

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэдзаасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Бүзэн овгийн Д.Ө, Анжовгийн Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөрохин Н.Х, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү Н.Г, 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Н.Х нарыг төрсөн эх Д.Ө-н асрамжинд үлдээсүгэй

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.56, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Н.Х 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү Н.Г, 2007 оны 11 дүгээрсарын 14-ний өдөр охин Н.Х нарыг 11-16 нас,/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Н-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухайхуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дахь заалтад зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьдтөлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсролэзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчингбүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эхийн үүргээгэрлэлт цуцалсанаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг Д.Ө уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Б.Н тус тус даалгасугай

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийгшийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийнбайгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Эрдэнэ даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Б.Н-с 70200 төгрөгийггаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогындансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-с 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

8. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахэрхтэйг дурдсугай

 

                     

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА