| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0176/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 179
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: П.А түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000259 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.А
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч П.А нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө Л.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч П.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой Заг сумруу явж бинзен авах санаатай Сынд очсон. Тэгээд С Нийнд ямаа санаад дууссаж байсан тэгэхээр нь би Сыг Заг сум руу ханьтай явах уу гэж асуусан тэгтэл С тэгье гэсэн тэгээд бид хоёр хамт Заг сум руу ороод бензин аваад Мөнхбаяр гэдэг айлын дэлгүүр ороод 3 шил ерөөл архи, 3 сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво аваад Хүрээмарал сумын 1 баг руу гарч ирсэн тэгээд цагаан овоо гэдэг газар зогсоод Стай хамт нэг шил архи хувааж уугаад дуусгасан тэгээд наашаа явж байсан чинь 2 морь холбоод туучихсан мотоцикльтой хүнтэй тааралдаж уулзаад пиво уух уу гэж асуухад би уухгүй гэж хариулсан тэгээд тэндээс хөдлөөд Н гэдэг айлд ирээд хоол идчихээд 2,5 литрийн Сэрүүн пиво Н, С бид гурав хувааж уучихаад тэндээс хөдлөөд Пүрэв ахын гэрт очсон Тэгээд архи ууж байгаад Стай би маргалдаад нүүрэнд нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Г.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 05 сарын 31-ны өдөр дүү Нийн ямааг нь саналцаж байхад А мотоциклтой ирээд намайг хамт Заг сум орчхоод ирье гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд Заг сум ороод дэлгүүрээс архи А аваад бид 2 хээр гарч архи уусан. Тэгээд явж байгаад замдаа Монхоо гэх залуутай таараад бас нэг шил архи уусан. Тэгээд би нэг сэрсэн А гэх айлд сэрсэн. Тэгээд юу болсон талаар асуухад үүрээр ганцаараа алхаж ирсэн гэсэн. Тухайн үед миний уруул сэтгээд цус их гоожсон байсан тул эмнэлэг рүү дуудлага өгсөн. гэх мэдүүлэг / хх-ийн 09-11 /
... Би Аод зодуулсан талаараа Аптанхуяг гэдэг айлд өглөө 06 цагийн зууханы хойд талд хэвтэж байгаад сэрээд бостол Аийн эхнэр Ууганбаяр миний уруулыг улаан өнгийн даавуугаар боож өгсөн тэгээд би Ад өөрийн эхнэр Дэжиднямын утасны дугаарыг өгөөд намайг мотоциклиос унсан байна гээд хэлчих гээд хэлчихээд Пүрэв гэдэг айлд орход А газар унтаж байсан тэгтэл Пүрэв Аыг дуудаж босгоод чи Сын уруулыг ийм болгоод байхдаа яадаг юм бэ хамт явж эмнэлэгт үзүүлж өг гээд хэлсэн тэгээд би Аын хэвтэж байсан газар луу хархад миний шүд Аийн хөлний доод талд цус болчихсон хэвтэж байсан тэгээд би зодуулсан талаараа Пүрэв гэдэг айлд мэдсэн юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
4. Гэрч Д.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2019 оны 05 дугаар г.арын 31 ний шөнө гэртээ унтаж байтал 02 цагийн үед С А, Н нар согтуу 3 шил ерөөл архи Сэруүн нэртэй 3 том пиво аваад манай гэрт ирсэн тэгээд гуравуулаа намайг архи уу гээд шахаад байсан тэгэхээр би эхний нэг шил архинаас нь уугаагүй тэгтэл нөгөө 3 архиа уугаад согтоод байх шиг байхаар би нэг шил архиназс нь 2 удаа уусан тэгээд манай гэрт Аиунболд, С нар хоорондоо маргалдаад байхаар нь би та нар боль одоо харьж амар гэж хэлсэн тэгтэл хоорондоо харьж амаръя гээд байж байгаад С, А хоорондоо барцалдаж аваад ноцопдоод унасан тэгтэл Н дундуур нь ороод салгасан тэгтэл Сын биеээс цус гараад байсан тэгэхээр нь Ноос наадах чинь яасан юм бэ нааш нь харуулаадах гэсэн тэгтэл Сын уруул унжчихсзн цус гараад байж байсан тэгэхээр нь та нар яв эмнэлэг, цагдаад мэдэгдэж наадахаа оёуул гээд гэрээсээ гаргасан тэгээд А, С, Н нар манайхаас гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/
5. Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2019 онь 06 дугаар сарын 01 ний өглөөний 05 цагийн уед манай гэрийн гадаа мотоцикльтой хүн ирсэн тэгээд нохой хуцаад хүн гэр ороод ирсэн тэгтэл нүүр нь цустай байсан тзгэхээр нь би гэрэл тусгаад харсан чинь манай гэрийн баруун хаяанд доошоо ораад суугаад байсан тогтэл С байсан тэгээд манай гэрт 10 орчим минут байж байгаад мотоциклио асаагаад яваад өгсөн Тэгээд би өглөө нар тусгаад Сүхбаабатарын гэрт очиж авалаа авах гээд очход С хойморь газар хэвтэж байсан тэгэхээр би наад нүүр амаа яасан юм бэ гэж асуухад С би яасанаа мэдэхгүй байна намайг манай эхнэр Дэжидэд мотоциклиос унаад нүүрээ шалбалаад хаячихсан байна гээд утасаар яриад хэлээд өгөөч гэсэн тэгэхээр нь би танай эхнэр Дэжидийн утасны дугаарыг нь мэдэхгуй гэж хэлсэн тэгтэл 89741130 гэж утасны дугаар хэлж өгсөн тэгээд би гэртээ ирээд утсаа аваад сулжээн дээр гарч утасаар ярих гээл утасны цэнэг дууссан тэгээд буцаад гэртээ харьЖ утсаа цэнгэлж эваад 89741130 гэдэг дугаар луу залгасан минь утсаа аваагүй тэгэхээр нь Сын сумын төв дээр байдаг хашааны хажуу талын айлын утас руу залгаж Сын эхнэр Дэжидийг дуудаад утсаар яриулаадах гэж дуудуулсан тэгээд 05 минутадын дараа 88434336 гэдэг утсаар Дэжидтэй ярьсан юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн:
1. Л.Сын биед тархи доргилт, дээд, доод уруулд шарх, баруун хацар, дос уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/ болон хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч П.Аын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 35-39 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч П.Аын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 66-67 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч П.А нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Л.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Л.С мэдүүлэг, гэрч Д.П, Д.А нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч П.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч П.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч П.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Аод оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.С, П.А нар эвлэрсэн талаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүгдэгч П.А нь хохирогч Л.Ст нэг сая төгрөгийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Аоос нэг сая төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин / ВР81113010 регстрийн дугаартай / Лхагвадоржийн Ст 2019 оны 08 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Аын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч П.Аод хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Аын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч П.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч П.А нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Аыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан П.Аод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч П.Аоос нэг сая / 1000.000 / төгрөг гаргуулж хохирогч Л.Ст 2019 оны 08 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч П.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч П.Аын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч П.Аод хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ