Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 6649

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. П.Ганбайгалийн төлөөлөгч Д.Очирваанийн нэхэмжлэлтэй, Сорани ХХК-д холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 18-наас 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 43 хоног ажилласан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч 226,704,35 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Сорани ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  173,295.65 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,700 төгрөгийн тал хувь болох 6350 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Сорани ХХК-иас 6350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Ганбайгальд олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ