Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 423

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг15-19 тоотод оршин суух Гал овогт Батжаргалын Бурмаасүрэнгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 15-19 тоотод оршин суух Боржгин овогт Наранхүүгийн Жавхлантөгсөд холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгч Б.Бурмаасүрэн, хариуцагч Н.Жавхлантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Бурмаасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Н.Жавхлантөгстэй 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин Ж.Нарангэрэл, 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Ж.Сарангэрэл нарыг төрүүлсэн. Хамт амьдрах хугацаанд Н.Жавхлантөгс нь архи ууж, цэргийн ажиллагааны шугамаар Судан улс руу яваад 2015 оны 08 дугаар сард ирснээсээ хойш намайг байнга хардаж, хэл амаар доромжилж, зодож байсан. Архи ууж ирэх болгондоо гэрээсээ хөөж, 2 хүүхдээ айлгаж хүчирхийлэлд оруулж байна. Ингээд салах өргөдлөө эвлэрүүлэн зуучлалд өгч эвлэрлийн гэрээ байгуулсан боловч гэрээний заалтаа зөрчиж Н.Жавхлантөгс нь өөрийн эрх дарамтанд байлгах гэсэн хүсэл эрмэлзэлээр дарамт үзүүлсээр байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү. Надад болон 2 хүүхэддээ хөрөнгө өгвөл авна. Өгөхгүй гэвэл нэхэмжлэхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Б.Бурмаасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Н.Жавхлантөгстэй 2008 онд танилцаж, 2008 оны 07 саррын 03 охин Нарангэрэлийг төрүүлсэн. 2011 оны 02 дугаар сарын 20-нд бага охин Сарангэрэлийг төрүүлсэн. Хамт амьдраад 9 жил болж байна. Хамт амьдрах хугацаандаа Н.Жавхлантөгс архи дарс ууж, хэл амаар доромжилж дарамталдаг байсан. Манай аав ээж рүү хүртэл утсаар ярьж дарамталж, аавыг минь зодож байсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаад би хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь аваад явж байхад араас ирээд намайг гудамжинд зодож байсан. Одоо манай 2 хүүхэд ааваасаа их айдаг. Иймд бидний гэрлэлтийг цуцлан 2 охиныг миний асрамжинд үлдээж, Н.Жавхлантөгсөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Жавхлантөгс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Зодсон зүйл байхгүй. Би ажлаасаа ирэхдээ байнга архи дарс ууж ирдэггүй. Уудаг нь үнэн. Би 2009, 2012, 2014 онд энхийг сахиулах ажиллагаанд явж байсан. Эвлэрүүлэн зуучлахаар орж байсан. Өөрийн буруугаа ухамсарлаж, хоёр хүүхдийнхээ төлөө амьдрах нь зүйтэй гэж ярилцаж тохиролцсон боловч Б.Бурмаасүрэн элдэв ааш авир гаргаж гэрээсээ явсан. Би ажлаасаа эрт буугаад 2 охиноо цэцэрлэгээс нь авах талаар ярихад Б.Бурмаасүрэн хүүхдээ авах гээд явж байна гэсэн. Тэгээд би ажлынхаа хүнийд хоол идчихээд нэг шил архи хувааж уугаад Б.Бурмаасүрэнг утасдахаар нь яваад очсон. Тэгсэн намайг согтуу байна зайл энэ тэр гэж хэрэлдэж байгаад машины толь хугалчихаар нь уурандаа нэг өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудаж намайг өгсөн. Би өөр эмэгтэй хүнтэй уулзаж байгаагүй. Харин Б.Бурмаасүрэн өөрөө барилга дээр ажиллаж байгаа нэрээр ажлынхантайгаа зугаалганд явах үедээ Түмэнбаяр гэдэг хүнтэй холбогдсон гэж манай найз надад хэлсэн. Би энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд байж байхад утсанд нь хүртэл хайраа, хайртай гэсэн мессежүүд зөндөө ирсэн. Тэгээд намайг явах гэхэд өөртөө хутга тулгаж чамайг гарах юм бол би үхнэ гэж хүртэл сүрдүүлж байсан. Намайг ажлаасаа ирэхээр хоол ундгүй хүйтэн гэр угтдаг байсан. Би иймд хүнд охидуудаа өгч чадахгүй. Хэрвээ салахаар бол 2 хүүхдээ өөрийн асрамжинд авмаар байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бурмаасүрэн нь Н.Жавхлантөгсөд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Бурмаасүрэн хариуцагч Н.Жавхлантөгс нар нь 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин Ж.Нарангэрэлийг төрүүлсэн болох нь0196043-344 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ж.Сарангэрэлийг төрүүлсэн болох нь0000606001-115 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна. Зохигчдын гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байгааг харгалзантэдний гэрлэлтийг цуцалж эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, хүүхдийн насыг харгалзан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Ж.Нарангэрэл, 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ж.Сарангэрэл нарыг эх Б.Бурмаасүрэнгийн асрамжинд үлдээж, эцэг Н.Жавхлантөгсөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Гал овогт Батжаргалын Бурмаасүрэн, Боржгин овогт Наранхүүгийн Жавхлантөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Ж.Нарангэрэл, 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ж.Сарангэрэл нарыг эх Гал овогт Батжаргалын Бурмаасүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4. Монгол Улсын Гэр Бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Ж.Нарангэрэл, 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ж.Сарангэрэл нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Н.Жавхлантөгсөөр тэжээн тэтгүүлсүгэй.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Н.Жавхлантөгсөөс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийнтөсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Жавхлантөгсөөс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Жавхлантөгсөөс 28627 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА